Хархорин, Барс-2 худалдааны төвийн зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

 Хархорин зах, Барс-2 худалдааны төвийн үүдэнд газрын болон үйлчилгээ эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй ТҮЦ, чингэлгүүдийг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөллөө.

Иргэдийн гомдлын дагуу удаа дараа шаардах бичиг хүргүүлсний эцэст албадан чөлөөлөх ажлыг Баянгол дүүргээс хийж эхэлсэн байна. Иргэдийн эрүүл мэнд, ахуйн орчинд сөрөг нөлөөгүй, бүртгэлтэй худалдаа эрхлэлтийг дэмжих үүднээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэлтийг зогсоох шаардлагатай гэж үзсэн аж.
ТҮЦ, контейнер чөлөөлөлтийн дараа ойр орчим дахь их хэмжээний хур хогийг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н зам талбайн үйлчлэгчид, жолооч ачигч, 20-р хорооны иргэдийн бүлгийн ажилчид хамтран цэвэрлэж тээвэрлэх ажлыг хийжээ.

Цаашид зөвшөөрөлгүй ТҮЦ, чингэлгүүдийг нүүлгэн газар чөлөөлөх ажлыг эрчимтэй явуулахаар болсноо дүүргийн удирдлагууд мэдэгдлээ. Үүгээрээ хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахгүй гэсэн байна.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.208) 2017 оны 08 сарын 25

zev zev, er ny huuli durmee barij emkh tsegtstei bolgoh tsag bolson., ali bolgon dooshoo orj bosno, temtsene, uhne,hatna gesen yumnuudiin amaar yavah yum, huulia deedelj surah tsag bolson

0  |  0
Zochin(112.226.68.219) 2017 оны 08 сарын 24

Zov ene zam daguu tutsnuuded zovshoorol buu olgoochee nuutsaar arhi zaraad boon arhichid tsuglardag.

0  |  0
Top