Цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 26

 

Наймдугаар сарын 27-28-ны шөнө буюу маргааш нөгөөдөр газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Наймдугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутаг, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top