Д.Оюунхорол сайд аа! Дархан цаазат газар дураараа дургигчдыг дуугүй харсаар байх уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар нутаг бол Богдхан уул хэмээн бид цээжээ дэлддэг ч өдгөө “тусгай хамгаалалт” бүхий дархан эрхтэй хэсэг бүлэг хүмүүсийн эзэмшил нутаг болчихож гэж хэлмээр. Онгон дарханаараа үлдсэн нэг ч ам Богдхан уулнаа үлдсэнгүй. Бүр дэндэхдээ энэ ам тэрнийх, энэ ам минийх гэх. Үүнийг гэрчлэх маш том жишээ бол Богинын аманд бүхэл бүтэн 30 га газрыг эзэмшиж суугаа Р.Бадрал гэх этгээд юм. Тэрбээр энэ амыг эзэмшээд арав гаруй оныг үджээ. Энэ хугацаанд Р.Бадрал ёстой, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгчийн үлгэрийг үзүүлж өгчээ.

Тусгай хамгаалалт” бүхий дархан эрхтэй Р.Бадрал гэж хэн бэ?

Богинын амны газрыг Р.Бадрал дамлан наймаалдаг талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайд асан Р.Бурмаагийн дүү Богинын аманд эзэн суугаад хэдэн жил болж байна. Бүхэл бүтэн 30 га газар нэг хүний мэдэлд очсон байдаг. Ямар замаар энэ амыг бүхэлд нь авсан нь тодорхойгүй байна. Нэлээд мөнгөтэй компаниудад “Та нар энд барилга бариад өгвөл би газраа өгнө” гэж наймаа хийдэг гэсэн” гэв. Ийнхүү Богинын аманд эзэн суусан Р.Бадрал гэгч нь УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн дүү болж таарав. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны нөмөр нөөлөг Р.Бадралыг “Тусгай хамгаалалт” бүхий дархан эрхтэй болгосон байж таарах нь.


Хууль бус үйлдлийг харсаар байж хараагүй юм шиг аашилж болох уу, Д.Оюунхорол сайд аа!!!

Р.Бадрал “Уордл тревел” гэх компанитай. Түүний компанийн хууль бус үйл ажиллагаанаас болж 12 жил хохирсон 19 иргэн, аж ахуйн нэгж бидэнд хандсан юм.

Асуудал хаанаас яаж эхлэв гэхээр кадастрын хувийн компаниуд “Уорлд тревел” компанитай үгсэж иргэн аж ахуйн нэгжийн амьдарч, ашиглаж байсан газрыг давхцуулж кадастрын зураг үйлдсэнээс маргаан эхэлжээ. Ингээд тус компанийн захирал Р.Бадрал газар ашиглах сайдын гэрчилгээтэй хэмээн тус газарт оршин суугчдыг газраа чөлөөлж өгөхийг шаардах болсон байна. Иргэд газраа алдахгүйн тулд олон байгууллагын хаалга татаж, дор хаяж гурваас найман жил хөөцөлдөж байна. Тэдний нэг болох тусгай хамгаалалттай газарт 30 жил ой хамгаалагч хийсэн Дамдиндорж гуайн ач хүү Энхболд ярихдаа “Би алдсан газраа эргүүлж авахын тулд дөрвөн жил хөөцөлдсөн. Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаагийн хүчинд газраа эргүүлж авсан. Юу гэвэл, google сайт 2004 оноос эхэлж Улаанбаатар хотын газрын зургийг жилд хоёр удаа аваад явдаг юм билээ. Энэ нотлох баримтаар би газраа эргүүлж авсан” гэж ярив. Харин үлдсэн хохирогчид Барилга хот байгуулалтын яаманд ханджээ. Тэд “кадастрын зураг хийдэг хувийн компаниуд хэт мөнгөний араас хөөцөлдөж зохиомол давхцал үүсгэж буйг анхааруулгаар хүргүүлсэн”    байна.

Дээрх иргэд гомдол нэхэж, дүүргийн засаг дарга, татварын ерөнхий газар, нийслэлийн газрын алба, цагдаа, шүүх, татварын байгууллагад удаа дараа гомдол гаргасан ч тэдний өргөдлийг авч хэлэлцэхгүй байжээ. Учир нь тэр үед УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Монфак” гэдэг албан бус авилгатай тэмцэх бүлгэмийн дарга байж. Тэрбээр, эрх мэдлээ ашиглаж Богинын амтай холбоотой ирсэн өргөдөл, гомдол бүрийг авахгүй, хэрэг үүсгэх боломжгүй, эзэн холбогдогчгүй болгож байсан байна. Ингээд 2016 онд Р.Бурмаа гишүүн суудалгүй болсноор тэдний өргөдөл гомдол сэргэж эхэлжээ...

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга иргэдийнхээ гомдлын дагуу энэ оны хоёрдугаар сард ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр “Уорлд тревел” компани нь өөрийн ашиглаж буй 30 га газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй. Төлбөрийн онц ноцтой зөрчилтэй байна. Иймээс тус компанийн газрыг хүчингүй болгох тухай саналыг тавдугаар сарын 26-нд гаргасан ч энэхүү дүгнэлтээ холбогдох яам руу явуулалгүй хав дарсан байгаа юм. Ингээд иргэд өнгөрөгч долоон сард шаардлага тавьсны дагуу энэхүү дүгнэлтийг яам руу явуулсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл Байгаль орчин аялал жуучлалын яамнаас  ямар ч шийдвэр гараагүй байна. Иргэдийн хувьд тус яамны холбогдох албан тушаалтнаас эхлээд сайд Д.Оюунхоролд Р.Бадралын хууль бус үйлдлийг илчлэх хангалттай баримт нотолгоог хүргүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл иргэдийн гомдолд хариу ирэлгүй таг чиг байгааг юу гэж ойлгох вэ!!!

 


Үргэлжлэл бий...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
isis(112.72.11.114) 2017 оны 08 сарын 29

энэ 2 нам ажил хийдэг салбаруудаараа шоу хийж хэвтүүлдэгээ болимоорийн...монгол орон хар массын мөрөөдөл машин гар утасны үйлдвэр монголд хөгжихгүйг мэдсээр бж...ажлын байр хийж төсөв бүрдүүлдэг барилга.уул уурхай.бүтээн байгуулдаг салбараа унагааж байна.наад нэг уулын аманд байх үнэтэй хаусанд чинь иргэн дулмаа доржоо орж амьдардаггүй ..худлаа эх орончид байгаль дэлхий сөнөлөө гэж коммэнт бичдэг төрийн албанаас халагдсан бясаанууд бдаг..жинхэнэ ард олон барилга дээр уурхай зам дээр ажилладаг

0  |  0
Tsagdaa(73.225.36.23) 2017 оны 08 сарын 28

Hulgaich namiin gishiunees ui huseh ve

0  |  0
Би(202.9.40.209) 2017 оны 08 сарын 28

Энэ хүнд тийм зориг байхгүй. Зүгээр л хүүхэлдэй ш дээ

0  |  0
piska(49.0.218.233) 2017 оны 08 сарын 28

ene 1 mangar abgai ajlaa eroosoo xiixgyi uym aa iim zai bogolson xulgaicnuudiig zailuulaad cnaddag ni xiix xer tei

0  |  0
монгол(77.179.219.86) 2017 оны 08 сарын 28

одоо нэмж барилга барихаа болиосой!!!! замбараагуй барьсан зам барилгаа цэгцэлж зайсан толгойгоо ч гэсэн еед нь татаж засчих сэтгэлтэй хун байна уу!!!

0  |  0
иргэн(202.21.106.109) 2017 оны 08 сарын 28

Дархан цаазат уул болохоос тэнд олж газар эзэмших эрх авсан хүн дархан цаазлагдаагүй байлтай.Төр олгож болсон юм буцаагаад авах эрхтэй шүүдэж.Бүгдийнх нь олгосон эрхийг цуцалбал таарна.

0  |  0
Wolibo(66.181.185.29) 2017 оны 08 сарын 28

,,07 ch ugui hun zunduu baihad 30 ga gazartai aan estoi aimaar gar uu ene chini aan

0  |  0
enkhbayar(59.153.87.222) 2017 оны 08 сарын 28

utaa garahig huleegeed suuj baigaa said,utaanaas heden bor yum togshih geed

0  |  0
уухай(202.21.105.110) 2017 оны 08 сарын 28

Оюунхоролоо байгал орчны сайдаа чи байгал орчны сайдуу байгал сүүтэгч орчны сайдуу хэний гар хөл болоод ямар даалгавар аваад байгал орчныг сүйтгүүлж байна аа

0  |  0
зочин(202.21.111.98) 2017 оны 08 сарын 28

Бас л нэг төрийн албан хаагчийн албан тушаалаа ашиглан улсыг болон иргэдийг хохироосон, хохироож байгаа үйлдэл л байна. арга хэмжээ авч хариуцлагад тооцох ёстой.

0  |  0
Top