ЭХИЙН СҮҮНИЙ АЧ ТУСЫГ МЭДДЭГГҮЙ А.ЦОГЦЭЦЭГ САЙД ОГЦОРЧ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ

2017 оны 08 сарын 29

 

Энэ засгийн газар огцрох нь тодорхой болоод буй энэ өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг огцорч байгаад олон хүн баяртай байна. Учир нь анхнаасаа л худал хуурмагаар ажлаа эхэлж, хувийн эмнэлэгтэй мөртлөө “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн тодорхойлолт АТГ-аас гаргуулж сайдын сэнтийд заларсан энэ хүн сайдаар ажиллах хугацаандаа сайнаасаа илүү саарыг бүтээсэн учраас тэр юм. Түүний хийсэн олон балагаас ердөө ганцыг нь энд өгүүлье. 

А.Цогцэцэг хэмээгч нь ЭМС-ын сайдаар томилогдсоныхоо дараа “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийг санаачилж, хуулийн хэлэлцүүлэг нь багагүй хэл ам дагуулж байсныг манай уншигчид санаж байгаа. Энэ хууль 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Уг хуулийн хэлэлцүүлгийн шатанд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулиар нийгмийн харилцааг зохицуулдаг болохоос зан үйлийг оролддоггүй юм. Гэтэл эх, үрийн хоорондох зан үйлийг үүгээр зохицуулах гээд байх юм. Төрөлхөөсөө хөхний сүүгүй хүнд тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэг үү? Эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа юм уу. Гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлдэггүй хүмүүс Барууны орнуудад л байдаг биз. Ингэж хууль хуулдгаа болих хэрэгтэй” гэдгийг сануулж байсныг хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл энэ хуульд эмэгтэй гишүүд нь хэрхэн хандаж байсан бол?

 

ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ НЬ ХЭТИЙДСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хачирхалтай нь эрхэм эмэгтэй гишүүд нь эх үрийн харилцааг хатуу хуульчлахад санал нэгдэж байв. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хуульд хүүхдээ хөхөөр хооллох нь чухал гэдэг санаа агуулагдаж байгаад баяртай байна. Тухайн ээж хүүхдээ хөхүүлж чадахгүй зайлшгүй шалтгаантай байвал орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бусад тохиолдолд хөхөөр хооллох ёстой гээд хуульчлаад өгчихвөл хөхөөр хооллолт нэмэгдэнэ” гэсэн санал хэлсэн байдаг.

Гэтэл уг хуульд “Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн эхлэл бичигдсэн атлаа ганцаас бусад бүх заалт нь зөвхөн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай байгаа нь хачирхалтай. Энэ хууль тэр чигтээ л эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон нярай хүүхдийн хоол тэжээлийн төрөл зүйлийн бизнесийг, түүний дотор импортыг дэмжих хууль болжээ.

Хуулийн зүйл заалтуудаас харвал Ц.Цогзолмаа гишүүний ойлгож, дэмжин хэлж байсанчлан “хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэх” биш харин “эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн” хууль болох нь үг, өгүүлбэр, зүйл заалт бүрээс нь анзаарагдана. Тэгэхээр энэ хуулийн ачаар хүүхдээ хөхөөр тэжээх нь нэмэгдэх бус, харин эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэх, импорт нь геометрийн прогрессоор өсөх, улмаар үйлдвэрлэл бизнес болон өргөжих гэж буй үнэр илт мэдрэгдэж байна.

Хуульд хэд хэдэн ноцтой заалт бий. Хамгийн түрүүнд уг хуулийн 3.1.6.-д “нялхсын сүүн тэжээл” гэж зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг хэлнэ хэмээн заасан.

Тэгвэл ургамлын гаралтай ямар сүүгээр монголчууд хүүхдээ тэжээж байсан юм бэ? Эсвэл тэжээгээд байгаа юм бэ? Гаднаас оруулж ирсэн эхийн сүү орлуулагчийг генийг өөрчлөлттэй эрдэнэшиш г.м ургамлаар бэлтгэсэн эсэхийг манай манай лабораториуд тогтоож чадах уу, үгүй юу гэсэн асуулт энд тавигдаж байна. Мөн сүүтэй адилтгах бүтээгдэхүүн гэж чухам юуг хэлээд байгаа нь ч тодорхой бус хэвээр үлдлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хуулийн төслийг дэмжиж байна. Эрүүл мэндийн яам ийм санаачилга гаргаж, хуулийн төсөл боловсруулж орж ирсэнд баяртай байна. Малын сүүгээр эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн хийдэг болохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаарай” гэсэн саналыг хэлж байсан.

Амьтны гаралтай сүүний хувьд манайхан үнээ, ямааны сүүгээр хүүхдээ угжиж өсгөдөг уламжлал бий. Гэвч хэт европ жишиг тогтоохоор улайрч буй энэ засгийн газрын ЭМС-ын сайд А.Цогцэцэг бэлчээрийн малын сүүгээр нялх балчир хүүхдийн хүнс хийж болохгүй хэмээн дөвчигнөж ч мэдэхээр байгаа. Хэрвээ гаднаас оруулж ирсэн, хашаандаа тэжээлгээд л байж байдаг фермийн үнээний сүүгээр нялх балчир хүүхдийг тэжээнэ гэх юм бол том аюул нүүрлэж буй нь тэр юм.

Стресстэй, хүчжүүлсэн тэжээлээр бордогддог малын сүүг бэлчээрийн монгол малын сүүтэй адилтгах боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд л хамгийн түрүүнд ойлгох ёстой баймаар санагдана. Гэтэл тийм биш аж. Бизнесийн ашиг орлого л чухал болохоос, монгол хүүхдүүд нялх нярайгаасаа эхлэн генийн өөрчлөлттэй, магадгүй химийн хорт бодистой ч байж мэдэх юугаар хийсэн нь үл мэдэгдэх сүүн тэжээлээр угжуулсаар өсөж торних нь түүнд огт хамаагүй аж.

Өөрөө эх хүн байж эх үрийн хоорондох зан үйлийг хуульчлан боомилох замаар европ жишгийг нутагшуулж, монгол хүний удмын санд аюул учруулахыг зэхэж буй А.Цогцэцэг сайдын шунал үнэхээр хэрээс хэтэрч байна бус уу? Үндэсний гэсэн бүхнээ үгүйсгэн, гаднын соёлыг сохроор дагаж хувийн ашиг сонирхолдоо хэт автсан ийм Эрүүл мэндийн сайд бидэнд хэрэгтэй гэж үү?

 

АХИАД ИЙМ ХҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР БҮҮ ТОМИЛООСОЙ

2015 оны 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байсан “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийг хүчингүй болгож байгаад “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хууль санаачлан батлуулах “их ажил” хийсэн А.Цогцэцэг сайд шинэ хуулиараа ямар шинэ санаачилга гаргав гэдгийг баримт түшин өгүүлье.

  1. 15.2.Амаржих газар, тасаг нярай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулна.
  2. 15.3.Эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тэгэхээр энэхүү хэт өрөөсгөл заалтын дагуу эхийн сүүний нөөцийн банк байгуулах юм бол юу болж хувирахыг одоохондоо таахад ч бэрх юм. Хөхний сүүгээр дамжиж халдвар авах магадлалтай учир бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд багассан өнөө үед, эхийн сүүний банк бүрдүүлэгч эхчүүд гэсэн хэсэг хүмүүс гарч ирэх юм шиг байна. Тэгээд тэдгээр хүмүүс эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж байж сүүгээ банкинд нийлүүлэх байх л даа. Гэвч бүгд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадах уу? Тэдгээр эхчүүд бүгд 100 хувь эрүүл байх магадлал хэдэн хувьтай вэ? Тэгээд ч эхийн сүүг хэд хоног хадгалж болох вэ? гээд олон асуулт тавигдана.

Уг нь эхийн сүү бол хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг. Эхийн сүүг хүүхэд хөхнөөс шууд хөхдөг учир муудах, хуучрах, бохирдох аюул байхгүй. Харин тэр олон хүний хөхний сүүг хадгалаад ирэхээр чанар, аюулгүй байдлын асуудал зайлшгүй яригдах болно шүү дээ.

Тодруулаад асуухаар, “Сүү ихтэй ээжийн сүүг авч хадгалаад сүүндээ цадахгүй байгаа нярайд дамжуулж өгөх банк” гэсэн тайлбар хэлж үүнийгээ олон улсын жишиг хэмээн тайлбарлаж суух нь бүр ч хачирхмаар. Ямар улсын туршлагыг хуулсан юм бол доо? Хүүхдийг эхийн сүүгээр тэжээх бодлого нь энэ л бололтой юмаа даа, янз нь.

Гэтэл бас эхчүүд хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй бол эмчийн бичгээр, зөвшөөрөлтэй эмийн сангуудаас эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн авах тухай заалт тус хуулинд бий. Энэ заалт эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээг л өсгөн нэмэгдүүлнэ үү гэхээс, эхийн сүүгээр хооллохыг дэмжин дэлгэрүүлэх нь юу л бол.

Эсвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн адил хөнгөлөлттэй үнээр олгох гээд байгаа юм уу? Тэгэхээр эхийн сүү орлуулагч нь өөрөө “эм” болж таарна биз дээ. Эмээр хүүхдээ угжих болж байна уу, тэгээд? Ядаж л эхийн сүү орлуулагчийг байнга худалдаж аваад байх боломж эхчүүдийн хэдэн хувьд нь байгааг эрхэм сайд гуай ер нь тооцож үзсэн юм болов уу?

Ямар гарц, шийдлийг бодож олсон болоод ийм заалтууд хуульд оруулаад батлуулчихсан байгаагаа төдийлөн сайн тайлбарлаж чадахгүй хэрнээ, “олон улсын жишиг” гэдэг үгээр халхавч хийж суугаа нь хачин санагдахгүй байна гэж үү?

Уг нь манайд “Хүүхдийн сүүний газар” орон даяар ажиллаж, хүүхдээ хөхөөр тэжээх боломжгүй эхчүүд тэндээс сүү авч хүүхдээ угжин өсгөсөөр ирсэн туршлага бий. Тэр ч байтугай хүүхдийн нэмэлт тэжээлийг олон нэр төрлөөр нь тэнд л үйлдвэрлэдэг байсан. Энэ мэт сайн туршлагаа дахин сэргээхийн оронд, гаднаас импортоор оруулж ирэх эхийн сүү орлуулагч болон бусад төрлийн импортын бүтээгдэхүүний хэрэглээг улам нэмэгдүүлэх замаар, хүүхдийг эхийн сүүгээр тэжээх бодлого хэрэгжүүлнэ хэмээн эндүүрч суугаа Эрүүл мэндийн сайдыг юу гэж ойлгох вэ? Аз болж энэ засгийн газар огцорч байна. Ахиад ийм хүнийг Эрүүл мэндийн сайдаар бүү томилоосой.

Эхийн сүү болоод эх үрийн хоорондох зан үйлийн талаар өчүүхэн ч ойлголтгүй, үндэсний уламжлалаа уландаа гишгэн хэт барууны үзэлд автсан, хувийн ашиг сонирхол нь хэтийдсэн, мэдлэг чадвар муутай, асуудал шийдэхийн тулд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог сайд А.Цогцэцэгээр дуусгавар болох болтугай.

Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн ёс зүйтэй, анагаахын өндөр боловсролтой хүнээр удирдуулж, монгол хүний удмын сангаа хамгаалсан эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэмжээнд хүргэх цаг нэгэнт болжээ.

Э.Дөлгөөн 

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.116) 2017 оны 09 сарын 04

Доривтой арга хэжжнүүдийг авч ажиллаж байна Амбулаториуд 2 ээлжээр ажиллаж бна ,хүүхдэд үнэгүй олгох эмийн жагсаалт гаргалаа Энэ чиньядарсан бидэнд дэмболж байна

0  |  0
эх хүн(202.9.42.59) 2017 оны 08 сарын 30

Ямар ч эх хүн хүүхдээ хөхөөрөө л хооллохыг бодно. Түүнийг нь төр засаг нь заагаад байхдаа ч яадаг юм.Боломж нь байвал хүүхдээ хөхүүлэхгүй эх байх уу ?

0  |  0
zochin(202.9.41.97) 2017 оны 08 сарын 30

Ene arai dendnee. Mongol huuhded yu iduulj uulgaad bgaa yumbe

0  |  0
зочин(74.82.60.69) 2017 оны 08 сарын 30

Энхболд үнэн буруу замаар будаа тээлээ дээ. Нэр хүндийг нь энэ мэт нүдэнд хүйтэн хамсаатнууд нь шавартай хутгалаа . Би буруу сонголт хийсэндээ энэ муухай юмнуудын өмнөөс ичих болох юм.

0  |  0
Зочин(66.181.184.216) 2017 оны 08 сарын 29

Бузар эм бушуу далд ор

0  |  0
Зоч(66.181.176.138) 2017 оны 08 сарын 29

Асуудал шийдэж чадахгүй, амин хувиа хичээсэн бяр нь хүний төлөө болохоор дутдаг, өөрийнхөө төлөө болохоор барагддаггүй бяртай сайдын сэнтийд тухалсан ажилгүй авгай ОГЦОРЧИХСОН БАЙДАА!

0  |  0
зочин(66.181.191.212) 2017 оны 08 сарын 29

Харин сайн ажиллаж байгаа сайд. Цаг хайран байдаггүй юм уу иймэрхүү ядуу юм бичиж байхаар.

0  |  0
magic(202.70.46.218) 2017 оны 08 сарын 29

ta hed uvduud iteheeree eruul mendiin salbariig mederj ehleh baihdaa odoo zugeer harj baigaa untsuguusuu eldev hunii am yarinaas sedevleed hunii zsgialgaar ingej bichij baij uvchind oroogdvoo ter tsagt uilaad guigaad iteh baihdaa. dulguun chi horvoog haraar harsaar chi uuruu buur har bolchihojee. iim huniig burhan durtain argagui avaad yavchihdag yum sh dee eruul mendiin salbar uneheer sainahugjij devshij baigaa eruul mendiin said hunii tuluu uneheer setgeleeree ajilaj baigaan nadad ih taalagdaj baigaa zasag unahgui ee buu aichgai humuusee

0  |  0
Тогтох(182.160.34.0) 2017 оны 08 сарын 29

Энэ нийтлэрхүү юум ёстой юу гэх гээд байгаа нь тодорхойгүй, зөвхөн хүнийг харлуулахыг оролдсон өрөвдмөөр юм байна. Хөөрхий захиалгаар бичсэн бололтой. Эрүүл мэндийн салбар харин одоо өөрөөр харагдаж эхлээд байгаа гэдгийг ард түмэн бид мэдэж эхлээд байна. Зарим нэг төвлөрсөн эмнэлгийг эс тооцвол урьдчилаад цагаа авчихдаг, түүндээ тааруулаад ажлаа зохицуулдаг боломж бий болж, танилгүй бол эмчид үзүүлэх лөөлөө байсан цаг бага багаар ард хоцорч байна шүү. Одоо эмнэлгүүдийг төрөлжүүлээд, зарим эмнэлгүүд өөр өөр оношилгоо хийдгийг болиулчихбал илүү сайхан болох байх гэсэн хүлээлт бий болоод байна.

0  |  0
Bayar(202.9.40.216) 2017 оны 08 сарын 29

minii ohin hund helberiin arisnii uvchneer shanalj olon jil bolj bg, Tsogtsetseg emch minii ohind uneheer ih tus bolj bsn yum daa, bi bol end bicheed bg shig muu hun bish gedgiig ni mednee.

0  |  0
Zochin (202.55.191.194) 2017 оны 08 сарын 29

Uuchlarai huviin emneleg ene ter ni emch ni said bolohoos emneh asuudal enend said bolood deerdsen yum yu ch baihgui harin ch huviinhaa asuudliig bur orhison baih shu. Ene setguulch henii zahialgaar iim medeelelgui zuil bicheed baiga ayum bol doo heerhii. Harin ch mash ih yum ene bogino huatsaand hiisen baina lee shu sain sudlaad iim medeelel bicheerei. Zahialgaar taamgaar iim zuil bichihee odoo bolitsgoo

0  |  0
зочин(119.40.100.142) 2017 оны 08 сарын 29

Нямаагийн Энхболдын худ авгай. Нямаа Энхболд нь хоролДаваа авгайтайгаа нийлэн туниж уньж байж худ авгайгаа лоббидон засагт шааж энэ засгийн газрыг гутаасан нүгэл нь нэг юм цайрах нь уу.

0  |  0
иргэн(103.229.120.21) 2017 оны 08 сарын 29

Хувийн 12 давхар эмнэлэг, 3 аптек, эм ханган нийлуулэх компанитай. Øлзий дэн ХХК. Ийм ашиг сонирхолтой хун øøрøø сайн дураараа эруул мэндийн сайд хийхээс татгалзах ёстой. Хуулиараа ч тэр, ёс зуйгээ бодсон ч тэр

0  |  0
Наран(66.181.188.168) 2017 оны 08 сарын 29

Энэ хүн муулаад байгаа хүмүүс өөрөө юу мэддэг, чаддаг болоод ингэж элдэв муугаар хүнийг хэлдэг юм бол доо. Хөлсний бичээчдийг бүү тооцгоо. Тэд хорон үгтэйгээ гэрийн хориондоо сууж д байг. Мэргэжлийн Засгийн газраа мэргэжлийн сайд нартай нь үлдээвэл Монголд хэрэгтэй байна. Харин тоон дотор мэр сэр үсэг цохиж яваа мэргэжлийн бус нөхдийг бол сольход гэмгүй дээ.

0  |  0
уншигч (66.181.187.111) 2017 оны 08 сарын 29

Ямар ч хүн сайд болсон яаж ийж байгаад л муулна. Туйлшрах дуртай монгол араншин гэж. . .

0  |  0
Иргэн(122.201.31.139) 2017 оны 08 сарын 29

Наад балай авгай чинь саяны сонгуулиар хэдэн эмч нарын толгой залгисан байх. Сэхээнд байсан гэсэн гэсэн. Хэд хэдэн нь нас барсан байх гэж шижиг төрж байна. Маш их мөнгө өгж амыг нь тагалжээ гэж үзээд байна

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
bi(27.123.214.104) 2017 оны 08 сарын 29

asjgui ogysroosoi.shal teneg huuli.iim ym gej yu baisiin ugasa.argaa baraad l nemelteer ugjij bgashde.hen ch huuhdee hohooroo hoollohiig l husne shdee

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2017 оны 08 сарын 29

ТИЙМ ШҮҮ, ЭНЭ МЭТИЙН МАЛЫН ЭМЧЭЭС ДОЛООН ДОР МЭДЛЭГТЭЙ САЙД НЭРТЭНГҮҮДЭЭС ОГЦРУУЛЖ САЛЖ БАЙГААД МАШ БАЯРТАЙ БАЙНА.”МЭРГЭЖЛИЙН” НЭРТЭЙ Ч МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗРАА МАН ЗАСАХ ХЭРЭГТЭЙ.БАС БИТГИЙ ”МИ” ОВОГТОНЫ ХАМААТАН, ХУД УРГУУД, МОРИНЫ УЯАЧИДААР БИТГИЙ ДҮҮРГЭЭСЭЙ БИЛЭЭ. МӨН ХЭЛГҮЙ КОРАЛИО ДАШДОРЖ, ОЛИГАРХ ЧОЙЖОО, ХАРИУЦЛАГАГҮЙ ДАНДАА ХҮН ҮХҮҮЛЖ БАЙДАГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАТ-ЭРДЭНЭ ГЭХ МЭТИЙН ТЭНЭГҮҮД ОГЦОРЧ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАЖ СУУНАА.

0  |  0
эмч(203.91.118.74) 2017 оны 08 сарын 29

Сайд ганцаараа хуулийг санаачлаад, боловсруулаад, батлуулдаггүй, үүнд маш олон хүний оюуны хөдөлмөр ордог, олон байгууллага хамтарч ажилладаг, санал авдаг, хэлэлцүүлдэг хийдэг гээд нүсэр ажил байдаг ш дээ. Эрүүл мэндийн салбарт алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй ээ, гэхдээ бас хийж байгаа ажил ч бий байхаа. Хааяа ч гэсэн нэг нэгэндээ урам хайрлаж сурцгаая хүмүүсээ.

0  |  0
Ганзориг(103.212.118.250) 2017 оны 08 сарын 29

Амьтны (үнээний) гаралтай сүүнээс харшил төрүүлэгчийг ялгаж авах технологи бүрэн шийдэгдээгүй байдаг учраас нилээд хэдэн улс оронд ургамлын (шар буурцаг) гаралтай сүүн тэжээл үйлдвэрлэдэг болсон. Солонгосын болон Америкийн нилээд сүүн тэжээлүүд нь ургамлын гаралтай сүүн тэжээл юм. Тэнэг дурак Дөлгөөн нэртэй сэтгүүлчээ мэдэж байж бич, мэдэхгүй бол юм сайн унш, нэг өгүүлбэр бичээд тэнэгээ зарлаад, захиалгаар юм бичдэгээ гайхуулах хэрэгггүй за юу

0  |  0
Ганзориг(103.212.118.250) 2017 оны 08 сарын 29

Дөлгөөн гэж энэ ямар мэдрэл муутай сэтгүүлч вэ, захиалгаар ийм хачин тэнэг юм бичиж байдаг. Сүүн тэжээлийн хэрэглээг хязгаарлаж, эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэн хууль шүү дээ, эсрэгээр нь тайлбарлаад байх юм. Тэгээд ч хууль гарах процессд олон мэргэжилтэн, хуульчид оролцож, дахин дахин хянаж засварлаж байж Байнгын хороо, нэгдсэн чуулганы хэд хэдэн удаагийн хуралдаанд оруулж хэлэлцүүлдэг юм, ганцхан сэтгүүлч нэг өдөр интернэт ухаад ийм тийм факт байна гээд гаргана гэдэг бол ёстой инээдтэй байна. Хөгийм амьтад нь захиалга өгч, тэнэг нь бичилт хийсэн байна даа

0  |  0
bo(202.9.40.64) 2017 оны 08 сарын 29

mash teneg said shuu

0  |  0
ineedtei(203.91.115.43) 2017 оны 08 сарын 29

Uy ni gaigui bgaa uym be.mash muu ajillaj bgaa.emch nar ni ymar uurchlugduh bish.harin mundag emch naraa ajil huuhed ni daraa bolohgui demjdeg bolovsroltoi es surtahuuntai said heregtei

0  |  0
жамбаа (202.9.41.170) 2017 оны 08 сарын 29

гайгүй ажиллаж байгаа яамны сайдыг огцруулах гэсэн арга байна ганц мэрэгжилийн хүн нь нэг хүний эрх ашиг яваад байгаа юм шиг байна даа

0  |  0
Галаа(202.9.42.91) 2017 оны 08 сарын 29

Цогцэцэг юу идэж уусан гээл энэ хүн үхчих гээд байна. Мэргэжлийн ЗГ-н ганц мэргэжлийн сайд нь Цогцэцэг байх. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр Батсуурийн ардаас явуулах юм байна л даа. 2р ээлжинд хоолонд орох гэсэн тэнэгийн явуулга биз.

0  |  0
eh hun(202.9.41.97) 2017 оны 08 сарын 29

bas yun urgamaliin suu ve. boliyooo

0  |  0
сувилагч(183.177.98.238) 2017 оны 08 сарын 29

юу гэж тэнэгт чи арай хийж эрүүл мэндийн салбарыг өөд н татаж байхад жинхэнэ мал чинь чи өрөө юм биш үү

0  |  0
Kolia(217.172.229.74) 2017 оны 08 сарын 29

Huniad og jaaz emch bolson durak ve?

0  |  0
Top