Хөвсгөл аймгийн төгсөгчдийн чадвар өссөн гэв

 

 Тус аймгийн Боловсрол соёл урлагийн газраас төгсөх ангийн суралцагчдын мэргэжил сонголтыг оновчтой болгож, тодорхой зорилго  чиглэлтэй суралцуулах, хичээл сонголтыг тав хүртэлх судлагдахуунаас илүү гаргахгүй байх, сургалтын явцын мини конкурсыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Мөн төгсөгчид шалгалт өгөхдөө хариуцсан багш нартай ирэх зэрэг тодорхой чиглэлийг өгч, төлөвлөгөө гаргаж сургууль багш нартай хамтран сумдын удирдлагуудын оролцоог хангаж ажилласнаар элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дундаж 505,7 болж энэ үзүүлэлтээр улсад наймдугаарт эрэмбэлэгджээ. Аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны 2016 оны дундаж үзүүлэлт 494 байсан гэнэ. Мөн
МУИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС зэрэг улсын их сургуулиудын хамгийн эрэлт бүхий нарийн мэргэжлээр суралцах томилолт авсан суралцагчдын онооны үзүүлэлт 570-аас дээш болсон нь төгсөгчдийн чадвар өссөнийг харуулж байгаа ажээ.

Л.Зул

www.zindaa.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Мөнхөө [ 89.32.127.178 ]      |     8-р сарын 29 -нд, 23:15 минутанд

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

Зочин [ 193.70.39.41 ]      |     8-р сарын 29 -нд, 22:59 минутанд

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ