Хүний амь хохироогоод зугтсан жолоочийг илрүүлжээ

2017 оны 08 сарын 30

 

Хүний амь нас хохироон хэргийн газрыг санаатай орхиж явсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг Тасганы овооны зүүн замд 2017 оны 08 дугаар сарын 25–наас 26-нд шилжих шөнө явган зорчигч 57 насны эрэгтэй хүнийг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч дайрч амь насыг нь хохироон зугтсан байж.

Зам тээврийн хэрэг, ослын газрыг санаатай орхиж явсан жолооч нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар дараах ял, шийтгэл оногдуулна.

- Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг “зориуд орхиж зугтаасан бол” дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар “зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, 
- Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Image may contain: one or more people and screen

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхэ(5.254.79.66) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

0  |  0
Батцэцэг(51.15.70.226) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

0  |  0
Top