60 гаруй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийжээ

 

Дархан-Уул аймаг, сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон гуравдугаар сард аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” зөвлөлгөөний хүрээнд иргэд, ТББ-уудаас олон санал, санаачлага гаргажээ. Түүний хүрээнд нийгмийн бодлого, үйлдвэрлэл зэрэг хоёр чиглэлээр иргэд, ТББ-уудын нийт 60 гаруй төсөл, хөтөлбөрт Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ хүрээнд үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 37 төслөөс өнөөдрийн байдлаар арван төсөл 100 хувь хэрэгжиж дууссан байна. Бүрэн хэрэгжсэн төсөлд,  Дархан сумын Дөрөвдүгээр багийн 22 дугаар хорооллын Гуравдугаар байрны урд “Хүүхдийн тоглоомын талбай”, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар Эмэгтэйчүүдийн ордны зүүн урд талбайн Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Манхан толгойн гэр хороололын тоглоомын талбай, 16 дугаар багийн зургаа, 12 дугаар байрны авто замын өргөтгөл... зэрэг төслүүд багтаж байна.

 
Үлдсэн 22 төсөл гүйцэтгэлийн шатандаа хэрэгжиж байгаа бол таван төсөл холбогдох шалтгааны улмаас гүйцэтгэл нь эхлээгүй байна.
Дээрх төслүүдийг иргэд санаачлахын зэрэгцээ өөрсдийн гараар бүтээн байгуулалтыг хийж, өөрсдийн амьдралд эерэг үр дүнг авчирч байгаа юм.

Л.Зул

www.zindaa.mn

 

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )