40-65 насныхан үнэгүй шинжилгээнд хамрагдана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 02

Даатгуулагчийг эрүүл мэндийн улмаас үүсч болох санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор 40, 45, 50, 55, 60, 65 насны бүх даатгуулагчийг 2017 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдвэрлэсэн. 

Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны тухайд 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг даатгуулагч өөрөө сонгон оношилгоо, шинжилгээнд хамрагдах юм. Нэгдүгээр багц нь даатгуулагчийн элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвслийн багц, хоёрдугаар багц нь 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөлийг, гуравдугаар багц нь элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэгджээ. 

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gantuya(150.129.142.80) 2017 оны 09 сарын 04

Hezee haana gedgiig ni todoroi bichwel bvren gvitset medeelel bolohiin bolow uu gej bodoj b.na

0  |  0
Zochin(202.9.42.113) 2017 оны 09 сарын 03

Одооноос ”Эрүүлийг хамгаалах яам”гэдэг нэрэндээ таарч тохирч эхэлж байх шиг бна.Харин бусад яамдыг мэдэхгүй юм бна.

0  |  0
zogi(49.0.218.157) 2017 оны 09 сарын 02

ene tegeed xezee xaana oxiin xoroon deer ocnixoor xiixgyi gene xosyt deer ocnixoor xiixgyi gene xudlaa medeelelee bolio

0  |  0
Zochin(202.179.25.222) 2017 оны 09 сарын 02

Шинжилгээгээ хаана өгөхийн бол оо

0  |  0
Top