Төв аймгийн прокурорын газраас явган аялал зохион байгуулжээ

Төв аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан "Прокурор ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 100 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын а/217 дугаар захирамжаар баталсан "Нийгмийн эрүүл мэндийн өдөр”-ийг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан өнгөрөгч амралтын өдөр өглөөний 06 цагаас "Нарны алхалт” явган аяллыг амжилттай зохион байгуулсан байна. Дээрхи арга хэмжээнд тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй ажилтан, албан хаагчид хамрагджээ. Явган аяллыг Зуунмод суманд явуулсан бөгөөд оролцогчдод Сумын төв талбайд байрлах дэлгэцээр "Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдвээр  сурталчилгаа хийсэн байна.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )