Хотын даргын чихнээс уях ”Хонх”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Хотын даргын чихнээс уях "Хонх" байна. Тэр "Хонх" бол тусгай хамгаалалттай газар хууль бусаар газар ашиглаж, түүгээр ч зогсохгүй газар ашигласны татвараа төлөлгүй улсад онц их хэмжээний хохирол учруулаад буй Р.Бадрал гэгчийн тухай юм. УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү гэдгээрээ олонд танигдсан Р.Бадралын "Уорлд травел" ХХК-тай холбогдох хэргийн талаар эрхэм хотын дарга Су.Батболд та сонссон уу. Сонсоогүй бол сайн сонсоод ав. 


Р.Бадрал хууль журмаараа бол улсад, тэртусмаа нийслэлийн төсөвт нэлээдгүй их төгрөгийн татвар төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, Р.Бадралын "Уорльд травел" компани Богдхан уулын тусгай хамгаалалттай газар болох Богинын аманд газар ашигласны төлбөрөө 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл төлөлгүй явсаар иржээ. Үүнийг  Нийслэлийн газрын алба, Хан-Уул дүүргийн газрын алба болон холбогдох төрийн, төрийн бус байгууллагын эх сурвалж хангалттай гэрчилж байгаа юм. 

Р.Бадралын "Уорльд травел" компани нь "Газрын тухай хууль", "Газрын төлбөрийн тухай хууль", "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль", "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ" зэргийг есөн жилийн хугацаанд зөрчсөөр өдийг хүрчээ. Магадгүй хуулийг уландаа гишгэж, дархан цаазат газар дураараа дургиж байгаа Р.Бадралын энэхүү үйл ажиллагааг зогсоохгүй бол цаашид хэдэн оныг ч ингэж дураараа дургиж өнгөрөөхийг хэлж мэдэхгүй нь. 

Төр буй дор татвар буй гэдэг. Өнөөдөр Монголд ТӨР оршиж буй л юм бол татвараа шударга авах учиртай. Шударга гэдэг нь ажил хийж амьдралаа залгуулах гэж буй энгийн иргэний цалингаас Хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг татдаг шигээ Р.Бадрал мэтийн эрх мэдэлтэй ахан дүүсээрээ бамбай хийж, тусгай хамгаалалттай газар дураараа дургигчдаас газар ашигласных нь төлбөрийг тэр дор нь авдаг баймаар. Тэгэж гэмээ нь Нийслэлийн төсөв, улсын төсөв бүрдэх учиртай. Гэтэл яагаад бүхэл бүтэн 9 жилийн турш дархан цаазат нутаг дэвсгэрт газар ашигласан "Уорльд травел" компаниас татвар авалгүй өдийг хүрэв. Сайд асан эгчийнх нь нөлөө юу, ажлаа хийдэггүй татварынхны байж байгаа царай нь энэ үү. Ямартаа ч 2017 оны хагас жилийн байдлаар Р.Бадрал гэгчийн   

 "Уорлд травел" ХХК нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээг түр тогтоох тухай "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 6 дугаар сарын 29-ний 4/21 тоот тогтоол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны долдугаар сарын 18-ны өдрийн 5/39 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний 03 тоот тогтоолуудыг үндэслэн тооцвол газрын төлбөрт 

2008 онд 84.136.500

2010 онд 237.600.000

2011 онд 237.600.000

2012 онд 237.600.000

2013 онд 237.600.000

2014 онд 237.600.000

2015 онд 312.894.500

2016 онд 182.382.400

2017 онд хагас жилээр 61.380.000

НИЙТ 2.066.393.400 төгрөгийн төлбөрийн өртэй байгааг Хан-Уул дүүргийн Газрын албанаас нэгэнт тогтоосон байна.

Нэг сая ч биш, 10 сая ч биш, 100 сая ч биш тэрбум, тэрбумаар хэмжигдэх энэ их татварыг яагаад авахгүй суугаад байгаа юм бэ, татварынхаан. Нийслэлийн төсвөө бүрдүүлж, нийгэмд хэрэгтэй ажил хийхийг боддогүй хэрэг үү, Су дарга аа!

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд найман ч хороо ганц цэцэрлэггүй байна. Ийм байхад тусгай хамгаалалттай газрыг ашиглаж, тэрбум, тэрбумын орлого олж суугаа Р.Бадралаас хууль ёсны татварыг нь авч, хүүхдийн цэцэрлэг барьж болдоггүй юм уу. Төрийн институт, түүний алба хаагч, удирдлагууд ийм л зохицуулалтыг хийж ажиллах ёстой бус уу. Юуны төлөө “Төр буй дор татвар буй” гэдэг билээ. Төр нь татвараа авч, тэр татвараар нь төсвөө бүрдүүлж, бүрдүүлсэн төсвөөрөө боловсруулсан бодлогоо хэрэгжүүлэх ёстой биз дээ. Энгийнээр тайлбарлавал төрийн албан ажил ийм л механизмаар явах учиртай. Гэтэл өнөөдөр Монголын төр ингэж ажиллаж чадахгүй Р.Бадрал мэт этгээдүүдийг эрхлүүлж, эсрэгээрээ энгийн иргэдэд илүү халгаатай ажиллаж байгаа нь даанч харамсалтай. Иймээс эрхэм Хотын дарга Су.Батболд та, энэ бодит үнэнийг анхааралдаа авч, Р.Бадралаас төрийн тусгай хамгаалалттай газар ашигласан татварыг нь авах тал дээр холбогдох албан хаагчдад нь үүрэг даалгавар өгч ажиллана гэдэгт итгэе.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Татвар(75.82.92.137) 2017 оны 09 сарын 05

Энэ муу татварын албаны дарга нар нь хахууль аваад л ийм олон жил татваргүй нэг хүнд үйлчилж байна. Бид ХУД 10 хороонд газрын татвар 80000 төг төлөөгүй гэж татварын байцаагчид ямар их дарамтлуулсан гэж сананаа

0  |  0
ganaa(202.180.218.37) 2017 оны 09 сарын 05

harin butsaj ergeh zuun gar tiish ergeh gazriig olon bologwol achaalal baga bolno shuu jishee ni ih delguuriin zuun tal

0  |  0
Kolia(217.172.229.74) 2017 оны 09 сарын 05

Migz burmaagiin maapa ehlez bn kkk

0  |  0
Top