Оросод ”даги”, ”монголы” нарыг нэг ангид хамт алба хаалгадаггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Оросын цэргийн ангид үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж дэглэх үзэгдэл сүүлийн үед ихсээд байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд Оросын нэгэн цэргийн ангид дарамт, дэглэлтийг тэвчиж чадаагүй Тува цэргүүд мэс хэрэглэн зодолдож, бие биенээ хүнд бэртээсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Үүнээс хойш ч цэргүүдийн зөрчил намжаагүй аж. Энэ мэт ялгаварлан гадуурхал, дэглэлт Оросын цэргийн агид хэвийн үзэгдэл болжээ.

 Оросын армид хоёр зүйлийн овгорууд байх бөгөөд "даги" гэх дагестанчууд болон бусад кавказууд, "монголы" гэх буриад, халимаг, тува, якутууд байх аж. Дагестанчууд армид очоод бусад цэргийг боол, хоригдол шиг үзэж, ар гэрийг нь шантаажилж, сүрдүүлгийн бай, ашиг орлогын эх үүсвэр болгодог байна.

Улмаар Чечений цэрэгт алба хаадаг чеченьчүүд хурдан баяжиж буй дагестанчуудад атаархан, Оросын армид алба хаах хүсэлтээ илэрхийлж, шаардах болжээ. "Монголы" цэргүүд кавказуудтай таардаггүй тул, "даги", "монголы" нарыг нэг ангид хамт алба хаалгадаггүй гэнэ. 

Энэхүү байдлаас үүдэн Дагестанаас уралдаант шалгалт явуулж, соёлтой, зан суртахууны доголдолгүй цөөн тооны цэрэг татах шийдвэр гаргасан байна. Тус шийдвэр нь Дагестанд эсэргүүцэлтэй тулгарчээ. Уг шийдвэр амьдралд хэрэгжиж, дагестан залуус өндөр хахууль санал болгоод ч цэрэгт явж чадахгүй байгаа аж. Улмаар Оросын олон анги нэгтгэлийн дарга манайд бүү кавказ цэрэг илгээгээч гэсэн хүсэлт тавьдаг болжээ. Шат дараатай арга хэмжээг авч байгаа ч, оросын армид дедовщина буюу дэглэлт байсаар байгаа юм. Тиймээс цэрэг татлагын төлөвлөгөөг биелүүлэх нь хүнд асуудал хэвээр байсаар байгаа аж. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ойяйох(202.179.2.118) 2017 оны 09 сарын 05

ИЧКЭР НОХЧИ за юутбээс үзээрэй МОСКВагийн гудамжинд ЧИЧЭН.ДАГИ.ИНГҮШ хөндлөн хахаха тэр БУРЯТ ХАЛИМГуудыг мэдэхгүй юм бна....

0  |  0
зочин(202.179.31.242) 2017 оны 09 сарын 05

Оросын цэрэгт уулынхан буюу кавказ, дагий нар овгор гэдэг нь ч үнэн шүү. Харин нөгөөдүүл нь овгор байтугай өмд гутлаа чирсэн юмнууд л явж байдаг сан.

0  |  0
Би(202.21.106.101) 2019 оны 01 сарын 26

Шаадаг бншдээ

0  |  1
Zochin(150.129.141.41) 2017 оны 09 сарын 05

Za hutsaa yakut, buriad.halimaguud ovgor baij haragdaach kkk sain hudlaa shaah yumaa

0  |  0
Top