Н.Түвшинбаяр аваргад төрсөн нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ

 Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Булган аймгийн Сайхан суманд ирэх Ням гарагт болно. Энэ сарын  10-ны өдөр болох тус наадмаар Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийх нь баярыг давхар хуваалцах юм.

Үндэсний бөхийн барилдаан, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харваа болно. Мөн Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх тусгай үйл ажиллагаа ч зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрт багтаажээ.. Наадмыг зохион байгуулах аймгийн комисс байгуулагдан ажиллаж байна гэж Сайхан сумын Засаг дарга Д.Дорждагва мэдээллээ.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн их наадмын анхны аварга, анхны хос медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр энэ жилийн наадмаар улсын заан цол хүртснээс хойш даншигийн начин цол хүртсэн зэрэг бахдам амжилтын эзэн болоод байгаа билээ.

Л.Зул
www.zindaa.mn
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Зочин [ 150.129.141.187 ]      |     9-р сарын 04 -нд, 22:20 минутанд

Өөр хэний баярыг хуваалцах вэ дээ монгол түмэн минь.

Зочин [ 104.13.211.92 ]      |     9-р сарын 04 -нд, 22:17 минутанд

Сайн ясны бөх юм даа.бараг 10-н жил ноёрхож байна.түвшээ аваргад ганцхан дутагдал бий дээ.даруулгагүй жаахан бие тоосон зан.үүнийгээ засах хэрэгтэй.

zochin [ 202.5.196.171 ] 9-р сарын 05 -нд, 00:41 минутанд

harin ch daruulgatai yum bishuu, judo bol zugeer sport bish davhar humuujliin sport shu dee, unguts harj dugnesen boltoi

zochin [ 202.5.196.171 ] 9-р сарын 05 -нд, 00:43 минутанд

unguts harj dugnesen bololtoi

mn [ 202.131.243.186 ] 9-р сарын 05 -нд, 00:44 минутанд

санал нэг байна. харин ч даруулгатай ухаалаг залуу шиг харагддаг.

Зочин [ 66.181.176.153 ] 9-р сарын 05 -нд, 05:44 минутанд

Баяр наадамд нь оролцож хийморио сэргээе байз...

saihan [ 202.131.243.190 ] 9-р сарын 05 -нд, 18:54 минутанд

tuvshin avargiig dagagch gj aihtar bugs doloogch nar bn shuu dee ted nar l zang ni ih evdsen bn lee

saihan [ 119.40.97.126 ]      |     9-р сарын 04 -нд, 22:00 минутанд

mundag shvv