Онц хүнд гэмт хэрэгтнүүдийн ”хамсаатан” болсон ЗОЧИД БУУДЛУУД

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Өнөөдөр нийслэлд юу байна, зочид буудал л байна. Хаа сайгүй "HOTEL", "БУУДАЛ" гэсэн хаяг харагдах. Хөл толгойгүй хөврөх зочид буудлууд гэмт хэргийн үүр уурхай болж буй нь хамгийн аймшигтай..

Цагдаагийн газраас гаргасан мэдээллээр он гарсаар олон нийтийн газарт 669 гэмт хэрэг гарсны 85 нь зочид буудалд үйлдэгдсэн нь тогтоогджээ. Тэр тусмаа эрүүгийн шинжтэй, хүнд гэмт хэргүүд зочид буудлуудад зонхилон гарч байгааг албаныхан онцолж байна.

Хамгийн сүүлд гэхэд 13-хан настай охин "ОЧИР" гэх зочид буудалд учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарлаа. Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг хууль журмаар хорьсон ч зочид буудлынхан үл дагадаг нь үүгээр нотлогдох.

Газ үнэрлэж мансуурсан хүүхдүүд хаана орогнож байсан, хүчингийн хэрэг хаана ихэвчлэн гарсан, хүүхдээ хаясан гэмт хэрэг хаана үйлдэгдсэн гэх асуултын хариултын ихэнх нь ЗОЧИД БУУДАЛ-д гэж гарч байна. Энэ бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Зочид буудлууд онц, хүнд гэмт хэргийн ҮҮР УУРХАЙ болсныг гэрчилж буйн баталгаа.

Өөрөөр хэлбэл, Зочид буудлууд олон нийтийн үйлчилгээний газар гэсэн үндсэн үйл ажиллагаанаасаа хальж, онц хүнд гэмт хэрэгтнүүдийн "хамсаатан" болж хувирчээ. Хууль дүрэм гэхээсээ илүү зоосны нүхээр бүхнийг хэмжсэн Зочид буудлуудаас болж, олон төрлийн гэмт хэргүүд гарсаар байгааг Мэргэжлийн хяналтын газрынхан ОНЦГОЙ анхааралдаа авах цаг нь болжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр нэг нь хянаж, нөгөө нь хянуулж байгаа нэр зүүхгүй байвал зүгээрсэн. Хамгийн гол нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, түүнийг дагасан журам, батлагдсан стандартыг барьж ажиллах нь Зочид буудлын үүрэг. Үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй бол гэмт хэргийн УУРХАЙ болсон ЗОЧИД БУУДЛУУД-ын үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний санаанд оромгүй хэчнээн гэмт хэрэг дахиад гарахыг хэлж таашгүй...

С.Баяр 

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
balgan(103.57.95.90) 2017 оны 09 сарын 05

BGD-iin 17 dygaar horoohd oron syytsnuudiin dund iim zochid byydal dyyren bna.Haagaad ogooch Odontuya darga aa.

0  |  0
зочин иргэн(124.158.109.232) 2017 оны 09 сарын 05

Нөгөө торгуулиа төлөвлөж биелүүлэх гээд хэсдэг ӨЛӨН НҮД АМТАЙ М.Х.Газрынхаан юуугаа шалгадаг юм бэ.Тэдэнтэй ч хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
зочин(202.9.41.34) 2017 оны 09 сарын 05

хэзээ нэг мафжсан бүлэглэлээс салж иргэд нь аюулгүй, амгалан тайван аз жаргалтай амьдардаг тусгаар тогтоносон шудрага төртэй жинхэнэ Монгол улс болно доо. ээ хөөрхий.

0  |  0
Top