Х.Нямбаатар: Бид АН-ын нэг ч гишүүнтэй холбогдож засгийн газраа өөрчлөх тухай яриагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

 МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа. Эдгээр гишүүд дээр нэмэгдэж хоёр гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж гарын үсэг зураад байгаа аж. Өнөөдөр МАН-ын бүлгийн хурал болох бөгөөд хурлын шийдвэр олны анхаарлыг ихэд татаж буй юм. Энэ тухай болон тойргийн гишүүд рүү нь учир битүүлэг мессэж явуулсан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатраас тодрууллаа.  Тэрбээр "Манай тойргийн сонгогчид руу миний дугаарыг бичээд мессэж явуулсан байсан. Ардчилсан намтай нийлж засгийн газраа унагааж байгаа үйлдлээ боль  гэсэн агуулгатай мессэжүүдийг илгээсэн байсан юм. Энэ нь шинэ батлагдсан зөрчлийн тухай хуулиар гүтгэх зөрчил. Миний нэр төрд халдаж, хийгээгүй хэргийг хийсэн болгож байна. Бид АН-ын нэг ч гишүүнтэй холбогдож засгийн газраа өөрчлөх тухай яриагүй.  Энэ тухай холбогдох байгууллагад шалгуулахаар, өргөдлөө бичсэн байгаа.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүнээс шийдвэрээсээ буцсан хүн байхгүй. Нэмж хоёр хүн гарын үсэг зурна гэх мэдээлэл байгаа. Манай нам нийт 65 гишүүнтэй. Үүний 33 нь гарын үсэг зураад байна. Улмаар бүлгийн олонх нь дэмжээд байгаа юм. Намын удирдах зөвлөлийн шийдвэр гарын үсэг зурсан гишүүдийн үйлдлийг таслан зогсоох агуулгатай байна. Удирдах зөвлөлийн шийдвэр гарлаа гээд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй үйлдлийг зогсоож чадахгүй байх.

Намын дүрэм, эв нэгдлийн дор бүтэхгүй байгаа зүйлийг халхавчилж болохгүй. Би өмнө нь хэвлэлд ярилцлага өгч байсан. МАН нам бол социал демократ үзэл баримтлалтай нам. Социал демократ үзлийн тулгын гурван чулуу нь  эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс юм.  Эдгээр үнэт зүйлээр хууль бус үйлдлийг халхавчлах, намын дүрмээр далайлган сүрдүүлэх ёсгүй" гэв. 

Ш.Адъяамаа

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.183.9) 2017 оны 09 сарын 06

Энэ нэг эргүү баас дандаа далдаганаж байх юм. З.Энхболдын гараараа бичсэн ”топор”-чуудтай хийсэн зөвшилцал чинь одоо бас худлаа болж байна уу?! Мал минь бүх зүйл чинь ингээд дуусч байна гэдгиыг ойлгох сөгөө алга уу?!

0  |  0
зочин(202.70.36.86) 2017 оны 09 сарын 06

хөгийн бацаан ккк, учраа мэдэхгүй шааж алдаж бна даа.Сонгинохайрхан хөгжсөн гэж сонсоогүй л юм бна. өөрийг нь сонгосон хүмүүсээсээ арай дээр амьдралтай болчих гээл үзэж бна даа хөөрхий.

0  |  0
зочин(103.9.90.130) 2017 оны 09 сарын 06

Сайдын суудал горьдсон новшийн залуу даа.Энэ хүн төрийн хүн л лав биш шүү СХД-чүү дээ. Араандаа зуугарай

0  |  0
Зочин(202.131.248.212) 2017 оны 09 сарын 05

Хүрэлсүхийн яриад байгаа шинэчлэл бол ямар ч нэгдэн нийлэх асуудал биш харин нам доторх чаддаг хүмүүсээ гаргах явдал юм.

0  |  0
иргэн(27.123.214.83) 2017 оны 09 сарын 05

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намууд нь ТӨР , ЗАСГИЙН ажилд хэт их хутгалдан оролцож улс төрийн тогтворгүй байдал үүсгэдгийг хязгаарлах хэрэгтэй . Ингэхгүй бол намын нэр барьсан бүлэглэлүүдийн үйл ажиллагаа улс орныг ДАМПУУРАЛД хүргэж байна .

0  |  0
ЕНХТУВШИН ПАЛДИГА НЬ(139.5.218.160) 2017 оны 09 сарын 05

ЗЕВ ЗЕВ ЗЕВ БРАВОООО

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 09 сарын 05

хөөрхийдөө энэ гишүүний ярьж байгааг иим тэнэг малыг сонгосон бид буруутай. их хурал тарах хэрэгтэй. нам ыг татан буулга

0  |  0
Зочин(202.179.27.104) 2017 оны 09 сарын 05

Нямбаатарын улс төр дуусваа хөөрхий түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг түүхтэй чиний улс конец

0  |  0
зочин(65.19.167.130) 2017 оны 09 сарын 05

Харинч МАН шинэчлэгдэж АН аас илүү гарж ирэх хэмжээний чадвартай болох гэж байна

0  |  0
иргэн.(163.172.151.47) 2017 оны 09 сарын 05

АН тай холбож ярьж байгаа хүмүүс бол огцрохоо мэдсэн оффшорчид шүү дээ

0  |  0
Ари бм*(192.162.242.160) 2017 оны 09 сарын 05

Zasgiin gazar ni yaaj ajillaj baigaa bileedee. ogtsrox ni zuw MAN nam aa shinechilj turiin suudliig shinechilj zoxix yostoi xvmvvsiig gargaj neg uurchlult xiimeerdee.

0  |  0
Зочин*(104.236.4.0) 2017 оны 09 сарын 05

Энэ байдлаараа удаан явбал МАН гэдэг нэр мөн Монгол гэдэг нэр уландаа гишгэгдэх нь байна. Нам аа шинэчлэж эх орондоо хувь нэмэр оруулах цаг нь болсон.

0  |  0
horol(27.123.214.110) 2017 оны 09 сарын 05

Хүүхдийн мөнгө хасахыг хамгийн их дэмжиж байгаа хүн ш дээ. Хүүхдээс мөнгө харамласан хүн олигтой хүн яавч биш. Огцруулая. Эргэн татий

0  |  0
Top