Д.Отгонтуяа: Хүү минь цэргийн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хараагүй боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Сүүлийн үед цэргийн ангийг тойрсон эмгэнэлтэй хэргүүд ар араасаа гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд цэргийн ангийн дарга нь цэргээ шийтгэж өвлийн хүйтэнд хөл нүцгэн гадаа зогсоож байсан юм. Улмаар эрүүл саруул байсан хүү хөлөө хөлдөөж эрэмдэг болсон эмгэнэлтэй хэрэг гарч байсан. Тэгвэл цэргийн ангийн зарим нэг чадваргүй эмч нараас болж дахин нэг хүү эрэмдэг болсон гэх мэдээлэл гараад байна. Энэ тухай хүүгийн ээж Д.Отгонтуяагаас тодрууллаа.

Тэрбээр “Миний хүүг Ихбаяр гэдэг.  2016 оны 10-р сарын 22-нд цэргийн комиссоор орж Дорнод аймгийн 327-р ардын армид хуваарилагдаж очсон. Тангаргийнх нь баяраар очиход шүд нь өвдөөд авахуулсан гэсэн юм. Гэхдээ ёзоор үлдсэн учир дахин ёзоор авахуулах хагалгаанд орно гэж байлаа. Тухайн үед  ангид нь шүдний эмнэлэг байхгүйн улмаас Дорнод аймгийн эмнэлэгт очсон байсан. Цэргийн ангиасаа 12-р сарын 25-нд цэргийн төв эмнэлэгт ирж шүдний ёзоор авахуулах хагалгаанд орсон юм. Үүний дараа хамраас нь эвгүй үнэр гарч, толгой нь эргэдэг болсон. Тиймээс хамранд нь байнгын цэвэрлэгээ хийх шаардлагатай байдал үүссэн. Тухайн үед цэвэрлэгээ хийлгэж байхад резинэн бээлийний үлдэгдэл хамарнаас нь гарсан юм. Энэ тухай ч өвчнийх нь түүх дээр бичигдсэн байсан. Өвчин нь тэвчихэд бэрх болсон учир  тархины томограф зураг авахуулж хоёр дахь удаагаа 2017 оны нэгдүгээр сарын 3-нд хагалгаанд орох болсон. Хагалгааны дараа зүүн нүд нь юм харж чадахааргүй хавдартай байсан. Улмаар тав хоногийн дараа хавдар нь буухад нүд нь юу ч харж чадахгүй болсон юм. Хоёр дахь хагалгаанд орохоосоо өмнө хүүгийн минь хараа хэвийн, ямар ч эмгэггүй байсан. Надад маш их харамсалтай байна. Хагалгааг Цэргийн төв эмнэлгийн эмч нар хийсэн.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 22-нд нүдний космитик хагалгаанд дахин орсон. Хагалгаанд орох шалтгааныг эмч тайлбарлахдаа нүдний аяга нь унах магадлалтай учир тор тавих шаардлагатай гэсэн. Хагалгаа тийм ч сайн нөлөөтэй байгаагүй.  Мэргэжлийн эмч нар зүүн нүд дахин хараа орохгүй гэж хэлсэн. Миний хүү одоогийн байдлаар цэргийн албанаас чөлөөлөгдөж,  гэртээ сэтгэл санааны хямралд орсон байдалтай байгаа. Батлан хамгаалах яамны төлөөлөл гэж ямар нэгэн хүнтэй уулзаагүй. Өнөөдөр сайдтай уулзах цагаа товлох гэж яам  орсон. Би эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд явуулсан. Одоо юу ч харж чадахгүй байна. Хагалгаа хийх явцад нүд нь хараагүй болсон учир эмч нарын буруутай үйлдэл байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Тиймээс хуулийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, ЦЕГ-т гомдолтой гэж өргөдөл гаргасан.  Одоогийн байдлаар энэ асуудлыг хуулийн байгууллагуудад шалгуулж байна” гэлээ.

Батлан хамгаалах яам болон Цэргийн төв эмнэлэгт хандсан ч тодорхой хариу өгөөгүй аж. Батлан хамгаалах яамны зүгээс хуулийн байгууллагад ханд гэсэн байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сард хандсан ч хэргийг шалгаж шийдвэрлэсэн зүйл байхгүй байгаа ажээ. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.13.27) 2017 оны 09 сарын 06

Хамгийн сүүлд л гэхэд цэргийн ангийн дарга нь цэргээ шийтгэж өвлийн хүйтэнд хөл нүцгэн гадаа зогсоож байсан юм гэнэ үү? наад нийтлэлээ бодож бичмээр юм худлаа сисааци дэгдээж олны анхаарлыг татах гэж мундаг нийтлэл гаргасан юм шиг таахалзаж байгаа байхдаа энэ сэтгүүлч нь. 1. цэргийн ангийн дарга гэж хэнийг хэлээд байгаагаа эхлээд тодорхой болго. 2. Сүүлийн үед цэргийн ангийг тойрсон эмгэнэлтэй хэргүүд ар араасаа гарах болсон гэх юм яг ямар цэргийн анги юм бээ. цэргийн анги гэдэг нь Зэвсэгт хүчний анги байгууллагыг л хэлээд байгаа юм шиг байгаа юм.

0  |  0
Helen(202.70.46.214) 2017 оны 09 сарын 05

Архи гударсан хэдэн малын эмч нар хүний амиар тоголж байгаа байлгүй.Үхэж байсанвч үр хүүхдээ битгий цэрэгт явуул.Алж мэднэ

0  |  0
Zooooo(169.50.62.112) 2017 оны 09 сарын 05

Hen huugee ceregt yavuulaad eremdeg zeremdeg bolgohiig huseh ym aimar ymaa nasan turshdaa haraagui hulgui hen tejeeh ym ter hsritslagagui muuhai humuus tejeej chadajgui uursdiig ni iim bolgoh ymsan angaah ter tsetsergion surguuli tugsuj bgaa medleg muutanguudiig ajild avmaargui ym

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 05

buzar umnuud heleh yg ch alga,,,hairan saihan mongoliin neg zaluu amdralgui bolloo, Ogzrooch muusain tenegyyd

0  |  0
ЭЭЖ(124.158.109.232) 2017 оны 09 сарын 05

ИХ-н гишүүн байсан ББаянсэлэнгэ-н нөхөр БХЯаманд ажилладаг нэр мүхий нэгэн ажилтан 2 нийлж ахыг хүн Цэргийн төв эмнэлэгт ажилд оруулна гээд 5 сая төгрөг авч байхыг нүдээрээ харж өгөлцөж байсан.Тийм маягаар ажилд оруулдаг юм чинь яаж сайн ажиллах вэ.Тэмүүжин Өрлөг сургуульд ороход 4 сая өг гэж байсан,БХЯ бөөн наймааны газар юм бнлээ

0  |  0
ээж(124.158.109.232) 2017 оны 09 сарын 05

Бөх Б.БатЭрдэнэ сайд өөрөө хүүгүй болохоор мэдрэхгүй тоохгүй байгаа.Өөрсдийнх нь охидтой тэр тахир татуу цэргүүдийг суулгавал таарна. Өнөөдөр цэрэгт татах комиссыхонд БИ НАСАНД ХҮРСЭН 2 ХҮҮГЭЭ,НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2 ХҮҮГЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛАХГҮЙ гэж хэлмээр байна.Эрүүл хүүхдүүд явуулаад эцэст нь тахир татуу болговол хэн хариуцах юм,хэн хохирох вэ гэдгийг бодоорой.ДАВАРСАН ХҮН ДҮРСТ АРААТАН ЦЭРЭГИЙН ДАРГА НЭРТЭЙ ХАРГИСУУДАА,ӨӨРСДИЙН ЧИНЬ ХҮҮГ ИНГЭВЭЛ ЯАХ БОЛ.

0  |  0
бэлтгэл(43.228.128.195) 2017 оны 09 сарын 05

АНгийн эмч нар чинь голдуу малын эмч шахуу нөхдүүд байдаг байсан хэвээрээ: байх нь дээ бах барих нь холгүй л үздэг сан

0  |  0
я(103.10.23.93) 2017 оны 09 сарын 05

Сайд нь огцороочээ. Энэ хүн ажлаа хийж чадахгүй байна шдээ. ЯЯЯЯЯЯЯЯмар ичдэггүй булчирхай вэ

0  |  0
Top