Дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж байна

2017 оны 09 сарын 05

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “79-р сургуулийн урд 2 залуу намайг дагаад байна” гэсэн мэдээллийн дагуу машинт эргүүлийн алба хаагчид шуурхай ажиллажээ.

Хэнтий аймгийн харьяат Г-ыг гэртээ харихаар явж байхад нь бүлэглэн араас нь боож унагаад нүүр рүү нь цохиж хэтэвчтэй 21.600 төгрөг, “Samsung S-5” гар утсыг нь дээрэмдсэн аж.

Хэргийг Говь-Алтай аймаг Чандмань сумын харьяат Ч, Өвөрхангай аймаг Хархорин сумын харьяат Ч нар үйлдсэнийг шалгаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tt(59.153.115.84) 2017 оны 09 сарын 07

Hodoonii malnuudig hotod orj irhed n mal Bol angilald oruulj baih umsan kkkk

0  |  0
Top