БОАЖЯ-ныхан салбараа улстөржүүлэхгүй байхыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

УИХ-ын тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлж эхэллээ. УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газартай хамтран байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдад төслийг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэв.


Ажлын хэсгийнхний зүгээс 2000 оны “дордуулсан долоо” гэх өөрчлөлтийн заримыг нь буцааж, УИХ-ын хариуцлага Засгийн газрын эрх, үүргийг нэмэгдүүлж, төрийн эрх мэдэл хоорондын харилцааг тэнцвэржүүлэх зэргийг хэлэлцүүлсэн байна. Харин байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын зүгээс улс төрөөс хараат бус, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө.

 

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
skngo(202.179.26.218) 2017 оны 09 сарын 06

Ali ert ulstorjood, avilgajaad, tanai salbar dampyyrsan shyy dee. Naana chin eryyleer setgedeg hyn yldsen yy. Dandaa doloogch nar yy.

0  |  0
Top