Хятад ахуй, соёлыг “аядуу зөөлөн” сурталчилсан кино хэнийх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Хятадын Элчин сайд Шин Хаймин

 Ноднин зун Хятадын шинэ удирдагч Си Зиньпин Монголд айлчлан Төрийн ордны танхимаас их Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншсан. Манайхны зарим нь нээрээ бид хэний нутагт амьдарч байгаа билээ гэж гайхшраад л үлдсэн. Зарим нь түүнийг агуу их хүндлэл гэж ойлгож байхад, нэг хэсэг нь яахаараа Монгол хятадын удирдагчийн нутаг болчихдог билээ гэж хүлээж авав. Харин бусад нь тоосон ч үгүй дуугүй л морио унаад хониныхоо хойноос шогшуулсан. Тухайн үеийн Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цээжинд “Миний нутаг” байтугай шүлэг бий гэж бодно. ОХУ /хуучнаар Зөвлөлт Холбоот улс/-д боловсрол эзэмшсэн, өөрөө шүлэг бичдэг тэрээр Расул Гамзатов, Сергей Есейнин, Хятадын Ли Бай, Дү Фү-гийн шүлгүүдийг ч “бяцхан” цээжиндээ багтааж яваа. Гэвч түүнд завшаан гарсангүй юу, зориг нь дутсаных уу, ойрын хоёр хөршийнхөө төрийн ордны өндөрлөгт гарч цэцэд мэргэдийнх нь шүлгээс хайлсангүй. Одоо дахиж тийм завшаан бүр ч тохиохгүй биз. 

  Жилийн өмнө айлчилсан Си даргын айлчлалын маргаашнаас л “Бээжингийн залуус” нэртэй олон ангит кино МҮОНТ-ээр гарч Солонгос киноны үзэгчдийн нэг хэсгийг өмнөө сөхрүүлэн анхаарлыг нь татсан. Хятад Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэх нэрийн дор үнэгүй 25 шинэ киногоор фондоо тэлсэн МҮОНТ-ийнхэн баяртайгаар хүлээн авалгүй яахав. Үнэмлэхүй ялалтыг УИХ-ын сонгуулиар авчирсан МАН-ын дарга ч толгой дохин хүлээж аваа биз. Олон ангит 25 кино гэдэг “мөнгөний гачлантай” МҮОНТ-ийнхний хувьд том олз. Монголын үзэгчид таван жилийн турш хятад цувралаар  тархиа угаалгах нь. Магадгүй арван жил. Таван  жилийн дараа цувралаа эхнээс нь гаргахад л үзэгчид нь саначихсан байх биз.  


"Бээжингийн залуус" ОАК-ны жүжигчид  

Монголын бүхэл бүтэн нэг үеийнхэн Хятадын соёлоор хүмүүжих нь байна шүү дээ.  Солонгосын сериалиас хагацаж ядаж байтал Хятадын цуврал хүч түрэн орж ирлээ. Нарийхан өмд, эмэгтэйлэг гангараачдын эрин энэ хүрээд өндөрлөх нь дээ.  Дээрх үйл явлыг бататгаж энэ оны долдугаар  сарын 8-нд ХОУР, МҮОНРТ-ийн "Хятадын театр" кино төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон л доо. Тус гэрээний дагуу ХОУР, МҮОНРТ хамтран Хятадын олон ангит кино "Ухаарч амьдрах хорвоо", "Миний жаахан нар", "Хүний мөс", "Мөрдөгч Ди буюу нууцлаг гүрэн" зэрэг киног монгол хэлээр орчуулан Монгол улсад дэлгэцээр цацахаар тохиролцож. Ер нь Хятад кино Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр гарах ёсгүй... гэсэн хууль байхгүй л дээ.

Гэрээнд гарын үсгээ зурсан агшин

 БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Хятадын олон улсын радиогийн дарга Ван Гэннянь, Монгол улсын их хурлын гишүүн, Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Энх-Амгалан, Монголын улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Г. Чулуунбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, МҮОНТР-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах... нар тэрхүү үйл ажиллагаанд оролцсон байгаа юм. Хамгийн гол нь яагаад Хятад киног тийм олон жил сараар МҮОНТ-ээр цацахад ийм өндөр хэмжээнд анхаарлаа хандуулаад байгаа нь гайхширал төрүүлнэ. Хятадын “соёлын довтолгоо” манайхыг чиглээд, нөмрөөд ирж байгаа нь энэ биш байгаа!.. гэсэн айдсыг давхар төрүүлээд байна. Бид чинь өөрийн соёлоо сурталчилж өвлүүлэх, эрхэм үүргээ умартаад, шавар тагз, дөрвөлжин ханзыг шүтэх учиртай болоод эхэлж байх шиг.

  Киноных нь дэс дараалал ч сонирхол татна. “Бээжингийн залуус” киногоор нийслэлийнхээ соёлыг таниулж, өнөөдөр “Ухаарч амьдрах хорвоо” нэртэй киног ширтэн нус нулимсандаа хутгалдан хятад хүмүүсийг өрөвдөж сууна. Бид ийм их хайртай болж эхэлж байна. Дөнгөж нэг жилийн дотор. Одоо цаана нь дөрвөн жил. Соёлд нь нэг их сайн автахгүй байвал есөн жил.

 Аядуу зөөлнөөр Хятад хүмүүсийг ойлгож, улмаар ах дүүс болох алхамруу чиглэж байгаа ч юм шиг санагдана. Солонгос кино үзсээр байгаад Солонгос хүн харахаар дотно санадаг болсон шигээ. Хятад кино үзсээр байгаад арван жилийн дараа хятадууд хамаатан шиг маань санагддаг болж ч мэдэх юм. Завсаргүй ингэж гаргах шаарлага байгаа юм уу?.. гэж хэлэх гээд  байна л даа. Наадмаар хуучирсан ч гэсэн “Гарьдмагнай”, “Тод магнай”, “Цэц магнай”-гаа үзэж, Цагаан сараар Ардын хувьсгал хэрхэн ялж байгааг харж суумаар л байна штээ. Ер нь МҮОНРТ-ийн дарга нарыг хэн “шургуулдаг” юм бол? Ерөнхийлөгчийн сонгуулиар гурван нэр дэвшигчийн нэгнийх нь асуулт “аядуу зөөлөн” байгаад байх шиг санагдсан. Арай УИХ-ын дарга маань Л.Нинжжамц, Б.Энхмандах тэргүүтнийг халааснаасаа гаргаад тавьчихсан юм биш байгаа!!! Нээрээ Хятадын ахуй соёлыг “аядуу зөөлөн”-өөр бидний болоод ирээдүй үр хойчийн оюун тархируу цутгах бодлого чухам хэнийх вэ?!..

 З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.90.3) 2018 оны 02 сарын 09

Санаа нь муу байсан болохоор өнөөдөр Нинжжамц тэргүүтэй эд мөнгө, алдар нэр хөөсөн нялхасын өвчнөөс салааагүй хөөрхийс удахгүй бидний муулсан муулаагүйгээр үйл нь ирээд өөрсдийг нь хийсгэхээр айсуй болохоор яана даа. Тэд түмнийхээ төлөө зүтгэсэн бол ч өөр л дөө ...

0  |  0
зочин(124.158.90.3) 2018 оны 02 сарын 09

Хятад нь байна уу, Солонгос нь байна уу, Америк нь байна уу хэн нь ч байсан Монголыг минь залгих санаа агуулсан тэд бүгд хэзээ нэгэн цагт өөрсдөө усанд живж, салхинд хийсч, галд хайлж етөнцийн хумхын тоос болон замхардаг жамтай шүү. Яагаад гэвэл тэдний санаа муу учраас заяа нь тийм байх бөлгөө. Монгол хүний заяа өндөр шүү. Эртний түүхт Монголоо өөд нь татах хөх толбот аав ээжийн хүүхдүүд олноор төрж эх орноо мандуулах болтугай.

0  |  0
Зүчи(8.37.232.242) 2017 оны 09 сарын 09

Хатанбаатар Магсаржав, Өглөө, Тэмцэл, Мандах Нарны Туяа гээд олон сайхан монгол киногоо гаргаж байл даа. Эцсийн эцэст үнэн гэж юу юм. Уран сайхны хэтрүүлэг хаа ч байна. Монголын ард түмний хүсэл тэмүүлэл, эрхэм нандин хүсэл шингэсэн л бол болоо. Хаа байна тэр үнэн чинь Солонгосын түүхэн кинонуудад. Юм ийм байхад хэнээс ичээд байгаа юм.

0  |  0
зочин(202.9.40.177) 2017 оны 09 сарын 09

Үзэл суртал гэдэг аливаа улс үндэстний аюулгүй байдлын маш чухал, амин судсын хэсэг. Үзэл сурталаар хятадууд өөрсдийн бодлогоо зөөлрүүлэх бодлого явуулж хөлд сууж туших болохоос хятад санаа хэзээ ч монголын ард түмэнд ХАРШ байсныг бидний өвөг дээдсийн түүх гэрчилнэ. Хятадын бодлого аливаа улс гүрнийг цусаар уусгах, одоо энэ эрлыз хурлызуудын дуу хоолой яаж оодорч байгааг бодит амьдрал харуулна. Иймд ӨНГӨ МӨНГӨ, ХЭЛБЭР, ЖҮЖИГ огт сонин биш! Хар хятадууд тонил цаашаа! Монголын Үндэсний Телевизийн захирал гэгч ЯМАР ТАРХИ НЬ ЭРГЭЧИХСЭН хүн байна!

0  |  0
gggg(59.153.84.70) 2017 оны 09 сарын 07

Үзэх нь алба уу? Хэн юугаа үзэж юугаа үзэхгүй байх нь хүний эрх шүү дээ ямар хүчээр хүлж суулгаад нүдийг чинь нээлгэж байгаад үзүүлж байгаа биш иймхэн зүйлээр хүмүүсийг өдөөн турхирж арьс өнгөний үзлийг өдөөж яадаг байна аа. Кино сериал мэт зүйлд тархиа угаалгаж байгаа бол ёстой жинхэнэ тэнэг гэж хэлэхээс яахав дээ энэ доор бичсэн хүмүүс та нар тэнэг биш биз дээ?

0  |  0
баөй(103.26.192.157) 2017 оны 09 сарын 07

МҮОНРТВ-ийн захирлыг халаа муу гчий хужаа боов хөхдөг пяздаа л байна

0  |  0
1211(103.26.192.157) 2017 оны 09 сарын 07

Үнэхээр зөв зүйл бичжээ. МҮОНРТВ гээр хужаа олон ангитай кино гаргаха болио. нэг л мэдэхэд дархлаагүй болно шүү. 80 аад оныхон л одоо жоохон хужааг үзэн ядаж байна. 90 2000 оныхон хужааг бүр шүтэж байна хятад хэл соёл сурж байна. ингэсээр ер нь ах дүү мэт болно шүү. монголчууд бид дархлаагаа хэзээч алдаж болохгүй хужааг байнга үзэн ядаж байх хэрэгтэй. энэ хжаа сайд сүүлийн үед хятадын барьж байгаа улс төрийн бодолог гарч буй нийгмийн өөрчлөлт бүр ХКН хурлын тухай бидэнд танилцуулдаг боллоо энэ одоо юу гэсэн үг вэ. уучлаарай танай дотоод асуудал бидэнд хамаагүй та энэ тухай ярих шаардлагагүй

0  |  0
OYUNAA(66.181.160.14) 2017 оны 09 сарын 07

EERSD[[GEE VGVISGEJ TENEGTEXEE BOLIOCH EE! MONGOLCHUUD AA.XYTAD KINO HARIN CH CO-G BODWOL AWAX YMTAI.YM BOLGONIG MUUGAAR BODOJ XARDAHAA BOLIX XEREGTEI!!! KINO YZSENEER BID HEZEECH XYTAD BOLCHIXGVI EE.!!! BID MONGOLCHUUD !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
зочин(103.26.193.195) 2017 оны 09 сарын 07

Эрт дээр уед ЧИНГИС хаан ” еглее болгон урд зугт ТАНГУД УЛС байгааг надад сануулж бай!” гэж зарлигдаж байсан юм гэдэг. Хятад улсын бодлого бол маш алсыг харсан байдаг гэнэ билээ! Магадгуй МОНГОЛыг 10 биш 100 жилийн дараа еерийнхее эрхэнд оруулах бодлоготой байж болох. Тэр бодлогыг аль 1950онд гаргасан ч байж болох юм гээд бодоод уздээ!

0  |  0
tselmeg(66.181.182.143) 2017 оны 09 сарын 06

Kino uzeed orovdloo geed uusna gej yu baihav dee teneg um bichih um hudlaa ingej undsehseer baital bid hogjloos hotsorch bna

0  |  0
ZOCNIN (108.181.115.137) 2017 оны 09 сарын 06

HYATD HYN HEZEE CN SOYOLJDOGGYI YUM BILEE. HAA HOLIIN KANADAD IRCNIHEED BOHIR ZAWAAN . OMHII YNERTYYLSEN HEWEEREE.. TEDNEES AWAX YUM HOMSHONDOO AJILCN CNANAR BOL BII ..GELEE GEHDEETUSHAAL AWSAN YUM SHIG ZAAWAL HUATAD KINOG MONGOLCNUUDAD YZYYLJ TARHIIG UGAAJ NI HYATAD AMISGALAAR AMISGALUULAX HEREG YU BN . bushuuhan odriin tsagaar heden serialaar ni tawiad duusga. ene bol mongol cnuudiin tarhiig ugaax arga .. bid ooriin soyol ahyi . mongol yndes ugsaagaa deedelsen tsuwral newtryylgiig bodlogiin cnanartai hiij tyyhen bodit yil yawdluudaar hiisen olon angit kinog hiij yzegcniddee yndesnii soyol yl

0  |  0
ZOCNIN (108.181.115.137) 2017 оны 09 сарын 06

HYATD HYN HEZEE CN SOYOLJDOGGYI YUM BILEE. HAA HOLIIN KANADAD IRCNIHEED BOHIR ZAWAAN . OMHII YNERTYYLSEN HEWEEREE.. TEDNEES AWAX YUM HOMSHONDOO AJILCN CNANAR BOL BII ..GELEE GEHDEETUSHAAL AWSAN YUM SHIG ZAAWAL HUATAD KINOG MONGOLCNUUDAD YZYYLJ TARHIIG UGAAJ NI HYATAD AMISGALAAR AMISGALUULAX HEREG YU BN . bushuuhan odriin tsagaar heden serialaar ni tawiad duusga. ene bol mongol cnuudiin tarhiig ugaax arga .. bid ooriin soyol ahyi . mongol yndes ugsaagaa deedelsen tsuwral newtryylgiig bodlogiin cnanartai hiij tyyhen bodit yil yawdluudaar hiisen olon angit kinog hiij yzegcniddee yndesnii soyol yl

0  |  0
Иргэн(37.172.252.13) 2017 оны 09 сарын 06

Миэ Овогт ууд төрд байхад арга ч үгүй юм даа

0  |  0
Үзэгч(122.201.24.91) 2017 оны 09 сарын 06

Хятад кино солонгос киноноос дээр юм билээ

0  |  0
ЗОЧИН (66.181.191.109) 2017 оны 09 сарын 06

ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ - ГЭЖ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ ШҮЛЭГЛЭН ХЭЛСЭН БОЛОХООС БИШ СИ - ЗИНЬПИНИЙ НУТАГ БИШ БИЗДЭЭ АЯДУУ ТАЙВАН ЗАМААР ЗАЛЬДАХ АРГА ГЭЖ ЭНИЙГ ХЭЛДЭГ ЮМ

0  |  0
зочин(202.9.43.150) 2017 оны 09 сарын 06

битгий тэнэгт америк кино солонгос кино гарах ёстой юу хүн төрлөхтний амьдрал тэмцэл хайр дурлалыг үзмээр байна тэгж байж манайд тохирох киногоо олно тэнэгт

0  |  0
зочин(180.235.184.11) 2017 оны 09 сарын 06

заавал хятад олон ангит кино г удаан хугцаагаар гаргах нь хэнд ч ойлгомжтой шүү дээ Энэ бол хятадад уусгах гэсэн ил цагаандаа гарсан бодлого байна ...

0  |  0
Иргэн(43.228.129.20) 2017 оны 09 сарын 06

Бид зөвхөн солонгос кино л үзэх ёстой юу

0  |  0
монгол(27.123.214.85) 2017 оны 09 сарын 06

мэдээж аядуу зөөлөн Ми овогт, солонгост очоод би хүний нутагт зовж байна гэж хэлдэг Ц.Э-гийн явуулга

0  |  0
Мгл (103.229.121.61) 2017 оны 09 сарын 06

Бодох л асуудал шүү. Бүх талаар уусгах бодлого явагдаж байгааг ухаант ард түмэн минь ухаараасай.

0  |  0
Top