Бага ангийн багш нарын хүрэлцээ муу байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07
 Дорнод аймгийн боловсролын байгууллагуудад дуу хөгжмийн болон бага ангийн багш дутагдалтай байгаа талаар БСУГ-аас мэдээлж байна.

Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд ЕБС-иудад 780 гаруй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 220 орчим багш ажиллах юм.
 
Харин багшлах эрхийн шалгалтад 121 хүн оролцсоноос 54 нь тэнцэж, 49 багш есдүгээр сарын нэгнээс шинээр  ажиллаж эхэлжээ. Тэдний 27 нь аймгийн төвд, 22 нь сумдад хуваарилагдсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top