УИХ-ын дарга М.Энхболд огцрох уу

 Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын 30 гишүүн өргөн барьсан. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар боллоо. Тодруулбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 3-т “Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалтыг УИХ-ынд дарга зөрчөөд байна.

МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нь Ерөнхий сайдыг огцруулах саналд огт дурдагдаагүй буюу “Шадар сайдыг тагнаж чагнасан” асуудлаар бүлэг завсарлага авах санал гаргасныг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан юм. Ингэснээр УИХ-ын Дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг УИХ-ын дарга зөрчжээ.

Энэ асуудлаар намынх нь гишүүд болон АН-ын бүлгээс өчигдөр тэр даруй мэдэгдэл хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан албан тоотдоо “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа 2017 оны есдүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байхад УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан саналд огт дурдагдаагүй буюу “Шадар сайдыг тагнаж чагнасан” асуудлыг Бүлгийн нэгдсэн шийдвэрээр бус Бүлгийн саналын дагуу Аюулгүй байдлын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр завсарлага өгсөн Таны үйлдэл нь Монгол Улсын Их хурлын чуулганы Дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг шууд зөрчсөн үйлдэл боллоо” гэсэн юм. 

    Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байна” гэж өчигдөр анхааруулсан. Иймд Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийг зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдод парламент хариуцлага тооцож магадгүй байна. АН-ын бүлгийн зүгээс ч албан тоотдоо дурдсанаар Үндсэн хууль зөрсөн тохиолдолд “...хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй” хэмээн онцолжээ.

Ийм байдал үүссэн учраас АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг тавих нь мэдээж юм. Удахгүй эхлэх намрын чуулганаар УИХ-ын даргын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн асуудлыг хэлэлцэх нь. МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдсан. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын эсрэг 30 гаруй гишүүн зогсож буй юм. Засгийн газрыг огцруулаад зогсохгүй УИХ-ын дарга ч хууль зөрчсөн хариуцлага хүлээж огцрох байдал үүсч байна. Намынх нь 30 гишүүн дээр нэмэгдэж АН-ын бүлгийн гишүүд хариуцлага тооцох асуудалд санал нэгдсэнээр түүнийг спикерийн сэнтийгээс буулгах боломжтой юм. М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, оронд очих сонирхолтой хуучин “кадр”-ууд ч байгаа. Тиймээс намынх нь гишүүдээс түүнийг огцруулахыг дэмжих гишүүд цөөнгүй бий.

Түүнчлэн УИХ-ын даргыг хууль зөрчсөнтэй холбоотойгоор огцруулж байсан туршлага өмнө нь байдаг. УИХ-ын даргаар 2007 онд ажиллаж байсан Ц.Нямдоржийг “хууль зассан” асуудлаар огцруулж байсан юм. Үүнтэй адил зөрчлийг УИХ-ын дарга М.Энхболд үйлдээд байна. Засгийн газраа авч үлдэх гэсэн оролдлого нь өөрөө хууль зөрчихөд хүргэв бололтой.

Т.Амараа

ZINDAA.MN

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 24 )

Mgl [ 174.237.132.168 ]      |     9-р сарын 22 -нд, 21:03 минутанд

Ogtsruulhaar barhuu naad nohor chine eruugiin gemt heregten mafiin tolgoilogch shuu

Ard [ 202.9.43.98 ]      |     9-р сарын 08 -нд, 23:24 минутанд

Odoo ogtsoruulah heregtei tegj baij jinhene hariutslaga tootsoh ni zuitei...

Зочин [ 73.70.108.33 ]      |     9-р сарын 08 -нд, 23:11 минутанд

Одоо энхболд огцор! Монгол төрөөр тоглосоныхоо төлөө тэр хариуцлагаа үүрэх ёстой. Булавч бултайна! Ард түмнээсээ уучлалт гуйж ч чадахгүй арчаагүй эр! Ямар нүүрээрээ энэ эндэр дээр суугаад байнаа! Нүд нь эргэлдээд, элээ шиг!

Ард түмэний хүсэл [ 27.123.214.103 ]      |     9-р сарын 08 -нд, 10:23 минутанд

ЭНЭ НӨХРИЙГ 60 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР НЬ ХӨӨЖ ЯВУУЛАА. ЭЭБИЙГИЙН МАНАН. ИЙН ГОЛ ТОЛГОЙЛОГЧ МАПИЖСАН НАМЫГ БҮРДҮҮЛСЭН НОВШШҮҮДЭЭ

Ард [ 122.201.21.216 ]      |     9-р сарын 08 -нд, 04:04 минутанд

Энэ толгой монгол улсыг хөгжүүлэхгүй сүх жанжиний талбай дээр хятадуудаар жорлон ухуулсан нөхөр шүү дээ. Яаралтай огцоруул

Chuka [ 202.9.42.177 ]      |     9-р сарын 08 -нд, 00:14 минутанд

Iim hulduu shiren nvvrlesen UIH.n dargad ogtsorch zailah zam l bna

irgen [ 66.181.176.211 ]      |     9-р сарын 07 -нд, 23:48 минутанд

ene huniig ogtsoruulaad 60 terbumin hergin uneng olj hariutslaga tootsoh zovoo man in zaluu gushuud namaa tseverleh tsag bolson bhaa

Иргэн [ 66.181.178.196 ]      |     9-р сарын 07 -нд, 23:20 минутанд

Энэ хүн огцороод ч багадана. Маш том гэмт хэрэгтэн. Нэг мөсөн арчаад арчаад хаях хэрэгтэй шүү.

МАН гишүүн [ 27.123.214.83 ]      |     9-р сарын 07 -нд, 18:54 минутанд

Намд ч төрд ч тэр томоохон цавэрлэгээ нэг мөр хийх хэрэгтэй.

МАН гишүүн [ 27.123.214.83 ]      |     9-р сарын 07 -нд, 18:54 минутанд

Намд ч төрд ч тэр томоохон цавэрлэгээ нэг мөр хийх хэрэгтэй.

Ард [ 103.212.116.66 ]      |     9-р сарын 07 -нд, 18:21 минутанд

ЭНЭ ЖИНХЭН ХЯТАД ӨМХИЙРСӨН ХУ Ж АА Г ХӨӨЖ БАЙЖ ТӨРИЙН ХУТГУУРУУДААС САЛНА

Огцорсон нь дээр [ 66.181.187.23 ]      |     9-р сарын 07 -нд, 02:39 минутанд

Энхболд гуай өөрөө явчихвал уг нь аль аль талдаа дээр юм. Гэвч тэхгүй байх лдаа.тэгээд дараагийн хурлаар орох хүн болох юм бол уу

zochin [ 59.153.115.231 ]      |     9-р сарын 07 -нд, 01:43 минутанд

Баяртай Миеэ чамаас энэ нам ангижарвал Энэ нам цэвэршинэ.

зочин [ 119.40.103.162 ]      |     9-р сарын 07 -нд, 00:58 минутанд

Миеэ-н бүлэглэлээс салж чадвал монгол төр, МАН 2 цэвэршинэ шүү, энэ нь улс орны хөгжилд дэвшил авчирна даа

zo [ 202.9.43.221 ]      |     9-р сарын 07 -нд, 00:29 минутанд

iim huulia ch meddeggvi ymiig ogtsoruulj hayaach

ard [ 202.179.11.10 ]      |     9-р сарын 07 -нд, 00:24 минутанд

Enhbold ogrsroh hetegtei dee

Зүйр үг [ 103.229.120.153 ]      |     9-р сарын 06 -нд, 23:03 минутанд

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэж монголчууд ярьдаг даа.

Иргэн [ 66.181.183.9 ]      |     9-р сарын 06 -нд, 21:58 минутанд

Яасан гэж М.Энхболд огцрох ёстой гэж?!... намаа 2 ч сонгуульд ялуулж, гишүүн 65 болон халтар гишүүдэа хоолтой ундтай, хүний нүүр харахтай болгосон гэж тэр үү?!

рррр [ 202.9.41.97 ] 9-р сарын 06 -нд, 22:01 минутанд

долоогоод бай, долоогоод бай.

доша [ 203.91.115.35 ] 9-р сарын 06 -нд, 22:24 минутанд

Энхболдын намаа сонгуульд хэд ялуулах нь хамаагүй ээ.Зүгээрл хууль зөрчсөн гэдгийг ойлгохгүй байна уу малаа

доша [ 203.91.115.35 ] 9-р сарын 06 -нд, 22:27 минутанд

Харин улс орноо мафиас салгах гээдл яриад байнашдээ мал юмаа энэ хүмүүс.Улс орноо бодно ярина гэдэг нь мөнгө өгөх тухай гэж ойлгдог бха

zo [ 202.9.43.221 ] 9-р сарын 07 -нд, 00:30 минутанд

hool undtai ain kkkkk 60terbumaar alban tushaal zarj olj ugsun hool unduu kkkkk

Дөлгөөн Хэрлэн ... [ 66.181.184.73 ] 9-р сарын 07 -нд, 15:48 минутанд

Малаа л гэх юм айхтар муухай муухай үгээр нэгийгээ доромжлох юм даа. Хажуунаас нь сонсох уншихад үнэн муухай л байх юм . Ингэж бичихээр ” хохь нь л гэх юм. Ийм бүдүүлэг үг хэл, харьцааг нь дээд хүмүүс нь хүлээн зөвшөөрч өөгшүүлээд л ...ингэх л хэрэгтэй юм байх даа ...

Дөлгөөн Хэрлэн [ 66.181.184.73 ] 9-р сарын 07 -нд, 15:49 минутанд

Малаа л гэх юм айхтар муухай муухай үгээр нэгийгээ доромжлох юм даа. Хажуунаас нь сонсох уншихад үнэн муухай л байх юм . Ингэж бичихээр ” хохь нь л гэх юм. Ийм бүдүүлэг үг хэл, харьцааг нь дээд хүмүүс нь хүлээн зөвшөөрч өөгшүүлээд л ...ингэх л хэрэгтэй юм байх даа ...

Zochin [ 202.9.42.83 ] 9-р сарын 08 -нд, 00:16 минутанд

MANiin gishuun

зочин [ 203.91.117.8 ] 9-р сарын 09 -нд, 01:49 минутанд

Энхболд өөрөө огцорвол зүгээрдээ өөрөө огцорохгүй бол 60 тэрбумыг үүрүүлээд зайлуул

Dd [ 103.26.193.43 ]      |     9-р сарын 06 -нд, 21:44 минутанд

Zov

зочин [ 203.91.118.72 ]      |     9-р сарын 06 -нд, 21:43 минутанд

Улс орны асуудал ярьж хийж байх ёстой л баймаар юм. Яасан улс юм бэ. Арай юмаа

yygii [ 202.179.24.237 ]      |     9-р сарын 06 -нд, 21:25 минутанд

Юун огцрох шууд шорон луу ачих ёстой...

А [ 182.251.241.48 ] 9-р сарын 08 -нд, 00:51 минутанд

Зөв

Zochin [ 202.9.40.90 ] 9-р сарын 08 -нд, 17:00 минутанд

Mie mini zugeer sanalaaraa boli uls toroos hol taiban amidaraach

ИРГЭН [ 202.72.245.194 ]      |     9-р сарын 06 -нд, 21:21 минутанд

ОГЦОРНО ОО. МЭНГЭТ ЭНЭНЭЭС БАГА ХЭРЭГТ ОГЦОРЧ БАЙЛАА

М. Энхболд огцор [ 122.201.31.2 ]      |     9-р сарын 06 -нд, 21:01 минутанд

Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М. Энхболдыг огцоруулах ёстой хууль бол хууль. Хуулиа мөрдөхгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй

зочин [ 74.82.60.69 ]      |     9-р сарын 06 -нд, 20:25 минутанд

үнэн