Хүүг нь алсан хүмүүсийг санамсаргүй олж мэджээ

Оросын Сахалинск мужид 21 настай залуугийн аминд хүрсэн этгээдийг 11 жилийн хорих ялаар шийтгэжээ. Алуурчинд оноосон ял бага сонсогдож байгаа нь мэдээж. Гэсэн ч хохирогчийн эцэг эх нь үүнтэй эвлэрснээр хэрэг явдал дуусчээ. Гэтэл сонин явдал болж, тэд хүүг нь нэг хүн биш олон хүн бүлэглэн алсан болохыг мэдсэн байна. Хэргийг мөрдөж байсан хуулийн байгууллагынхан алдаа гаргаж алуурчны гар утсыг хохирогчийн ар гэрт өгчээ. 21 настай Максим Юрченког алсан гэж 28 настай Александр Васильевыг ялласнаар мөрдлөг дуусч, хохирогчийн эд зүйлсийг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Максимын аав, ээж хоёр нь хүүгийнхээ утсан дээрээс зургийг нь авч хадгалахаар нээгээд уг утас хүүгийнх нь бус алуурчных болохыг мэджээ. Мессежүүдээс нь харахад Максимыг юуны учир, хэрхэн, хэн хэн алсан нь ойлгомжтой болжээ. Хохирогчийн эцэг эх цагдаа, шүүхийн ажилтнуудын анхааралгүй байдлыг гайхаж байгаа аж. Заавал шалгах ёстой зүйлийн нэг байсан гар утсыг шалгаагүй цагдаагийн ажилтнууд буруудаж байгаа юм. Мөн тэд алуурчны утсыг хохирогчийн эд зүйл рүү андуурч хийжээ.

Ийнхүү уг хэргийн шүүх хурлыг дахин хийж, ял ч өөрчлөгдөхөөр болоод байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ. Мессежүүдээс харахад гурван залуу Максимаас зээлсэн мөнгөө өгөхгүй гэж түүнийг устгахаар шийдсэн байна. Тэд Максимыг уулзъя гэж дуудаад нэг нь түүнтэй маргаж, машиндаа чихэн хотоос гарч хүнгүй газар аваачжээ. Залууг хурц үзүүртэй зүйлээр сүлбэж хөнөөсөн хүн нь Александр Васильев гэж харагдахаар хэргийг зохион байгуулсан ч гар утсан дээрх зурвасууд бүгдийг илчилж байгаа аж. Максимыг хоёр залуу нийлж хөнөөсөн байна. Хохирогч замдаа машиныг зогсоож, зугтаж чадсан ч алуурчид гүйцэж барьж аван цааш явжээ.

Ийнхүү дээрх аймшигт гэмт хэргийн шүүх хурал дахин болохоор болжээ. Гэмт этгээдүүд нэг нь хэргийг үүрч гарахаар ярилцсан нь зурвасуудыг уншихад тодорхой байгаа юм. Бүлэглэж үйлдсэн энэ гэмт хэргийн ял шийтгэл маш хүндрэх нь тодорхой болоод байна.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Иргэн [ 109.88.215.204 ]      |     9-р сарын 08 -нд, 00:16 минутанд

Оросуудаа гэж иймэрхуу адгуусууд. Оростой нехерлесен хун сухээ бас бэлд гэж уунийг л хэлээд бгаа юм даа аймхай чукча монголчуудаа. Дандаа их орос ах гэнэ. Хамтын ажиллагаа гэж байхаас ах дуу гэж улс хооронд байдаггуй юмаа. Бид бух ерее оросуудад газар нутаг эцэг евгедийнхее амиар телсен шуу

Ббб [ 202.9.41.97 ]      |     9-р сарын 07 -нд, 05:56 минутанд

аймаар юмаа