Шинээр байр худалдаж авахдаа юуг анхаарах вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Гэр орон бол хүний амарч тухлах, хамгийн дотно орчин билээ. Тэгвэл амьдрах байраа худалдаж авахдаа ямар байршилд сонгохоос эхлээд олон зүйлийг харгалзаж үзэх хэрэгтэй аж. Ямар орчин нөхцөлд байр худалдаж авах ёстойг танилцуулъя. Худалдаж авах байр тань цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур гэхчлэн зөв энергитэй, баяр хөөр цалгисан газартай ойр байрлаж байвал сайн аж. Харин эмнэлэг, цагдаагийн газар, цэнгээний газраас аль болох хол байрлалтай байрыг сонгох хэрэгтэй гэнэ. Учир нь таны гэрийн ойролцоо байгаа үйлчилгээний байгууллагын энерги хүртэл гэрт шингэдэг гэдэг байна. Мэдээжийн хэрэг наран талдаа цонхтой, цэлгэр байр байвал энергиэ сайн тогтох аж. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top