Хойд Солонгост цөмийн туршилтаас болж хөрсний гулгалт үүсэх байдал ажиглагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Хөрсний гулгалт нь аюултай гамшгийн тоонд ордог билээ. Ихэнхдээ цаг агаарын байдлаас болж үүсдэг гамшиг юм. Тэгвэл энэхүү гамшиг нь Хойд Солонгост үүсэх хандлага ажиглагдаж байгааг судлаачид анхааруулаад байна. Тодруулбал, Хойд Солонгосын цөмийн туршилтын уршгаар нутагт нь Mantap гэдэг хөрсний гулгалт үүсч эхэлжээ. 

Хойд Солонгос сүүлийн гурав хоногийн дотор хэд хэдэн удаагийн цөмийн туршилт хийж, өчигдөр гэхэд цөмийн туршилтын үр нөлөөгөөр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 5, 6 баллын хиймэл газар хөдлөлт мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт алсын тусгалтай пуужин туршсан зэрэг Солонгосын хойгт байдал хурцдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Захиргаа, аюулгүй байдлын яамнаас нийт ард иргэддээ цөмийн дэлбэрэлт болох тохиолдолд хэрхэх тухай зөвлөмжийг гаргасан юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сэр(103.26.193.195) 2017 оны 09 сарын 08

Хойд солонгос цемийн туршилтаа зогсоохгуй бол газар нь шилгээж, гахай шиг гэдэстэй КИМ нь гулссан херсен дор дарагдана биз! Гайгуй сайн гулгаад дайны хэнээтэй данжаад сеневел ядарсан ард тумэн нь дарамтаас гарч болох л юм!

0  |  0
Top