Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна

2017 оны 09 сарын 07

Нийслэлийн цагдаагийн газраас их, дээд сургуулиуд тэр дундаа Монголын үндэсний их сургуультай 2012 оноос хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хэв журам сахиулах чиглэлээр “Оюутны эргүүл”-ийг амжилттай зохион байгуулж байна.
 
Өнөөдөр Монголын үндэсний их сургуульд “Оюутан цагдаа-2017” их, дээд сургуулийн оюутны эргүүлийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
 
Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, Монголын Оюутны холбоо, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөл оролцож “Оюутны эргүүл”-д ажиллах залууст амжилт хүссэн юм.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top