09.08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 09 сарын 08

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2017.09.08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн  бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд    5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, нутгийн зүүн хэсгээр 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө  бороо  шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар,10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар дулаарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top