Австралийн Аделаидэд нэгэн жигшүүрт хэрэг болсон аж. 26 настай Лоренен Норман гэх эмэгтэй найман сартай Эви охиноо хэрцгийгээр зоджээ. Иймд түүний үйлдсэн хэргийг дүүргийн шүүхээр шүүн хэлэлцэж хорих ял оноосон байна.
Мөн түүнийг охиноо өлсгөж, тагтан дээрээс шиднэ гэж заналхийлж байсныг цагдаагийн газраас илрүүлсэн аж.
“Nine” сайтын мэдээлснээр, “Ялтан эхлээд худал мэдүүлэг өгч байсан. Охиноо биеийн тамирын зааланд унаж гэмтсэн гэх зэргээр. Учир нь Эви охины нүүр их хөхөрсөн байсан юм” гэжээ. Ийнхүү хохирогчийг эмнэлэгт хүргэхэд биед нь хүртэл зодуулсан ул мөр байсан аж. Тэрбээр охиныг багадаа найман удаа цохисон болохыг нь тогтоожээ.
Австралийн эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар, “Охиныг олон удаа цохисон. Үүнээс болж ташаа, нүүрэнд зодуулсан шинж тэмдэг ил байсан” гэжээ. Иймд түүнийг охиноо хэрцгийгээр зодсон гэдэг нь батлагдаж өнгөрсөн сарын 30-нд 13 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Одоогоор түүний хоёр хүүхэдтэй бөгөөд Эви охиныг хаях юмуу алах тухай бодож байсан гэдгээ цагдаагийн байцаалтын үеэр хэлжээ. Мөн ялтан анх удаа гэмт хэрэг үйлдээгүй аж. Өмнө нь мансууруулах бодис, архидалттай холбоотой хэрэг үйлдсэн болохыг нь цагдаагийн газарт тэмдэглэн үлдсэн байжээ. Энэ талаар “9news” мэдээллээ.
Ж. Шагай
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Цаазлаад цогцсыг нь зод
teneg pizda we
орчуулсан хvн дахин дахин уншна уу?! Хойшид иймэрхvv юм битгий орчуулж байгаарай
Erguu nowshiig tsaazlahguid ee