Өвсийг махаар солихоор төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Энэ зун сүүлийн 60 жилд тохиогоогүй их халалт болж, хадлангийн бүс нутагт хамгийн их нөлөөлсөн. Улмаар нийт ургацын 40-50 хувийг нэгэнт алдах нөхцөл үүсээд буйг салбарын яам сануулаад буй. Нэгэнт бага ургац хураахаар болсон тул тус яамнаас ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр 170-200 мянган тонн улаанбуудай худалдаж авахаар тохиролцжээ. Мөн зүүн аймгуудын тухайд нэгээс нөгөөд шилжүүлэх байдлаар хадлангаар хангах бол баруун аймгийн нөөцийг ОХУ-аас татахаар албаныхан төлөвлөжээ. Тодруулбал, ОХУ-аас 400 мянга орчим тонн хадлан авах аж. 

Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байгаа ч, энэ жил малчдыг чанга өвөл хүлээж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Иймээс малчдыг бага хохиролтойгоор өвлийг давахын тулд малын махыг нь өвсөөр солих ажлыг албаныхан төлөвлөөд байгаа аж. Өвсөөр сольсон тэрхүү махыг нөөцийн маханд нийлүүлэхээр болсон байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top