“Maestro musiс school” хөгжмийн сургалтын төв шинэ элсэлтээ авч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Хөгжим сурах нь хүнд маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг байна. Хөгжмөөр хичээллэсэн хүн энэрэнгүй сайхан сэтгэлтэй, зөв төлөвшилтэй болох аж. Үүнийг сайн мэдэх Япон, АНУ, БНХАУ хөгжмийн сургалтыг маш сайн заадаг ба бодлогоор зохицуулж өгсөн байдаг гэнэ.  Тухайлбал, Хятадад хөгжмийн сургалтыг 10 жилийнхээ хичээлийн хөтөлбөрт оруулж, бодлогоор дэмжин ажилладаг юм. Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд хөгжмөөр хичээллээгүй хүүхдээс маш олон талаараа давуу талтай байх аж. Жишээлбэл, сонсох, мэдрэх, тэвчээртэй байх гэх мэт маш олон чадваруудыг суулгаж өгдөг байна. Хэрэв та өөрөө болон хүүхдэдээ ямар нэгэн хөгжмийн зэмсгийг эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа бол “Maestro musiс school” сургалтын төвд хандаарай.

2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай, мэргэжлийн хамт олонтой “Maestro musiс school” хөгжмийн сургалтын төв шинэ элсэлтээ авч байгаа аж. Тус сургалтын төв нь төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, дуулаач, балет, иог, чөлөөт бүжиг гэх мэтчилэн төрлүүдээр сургалт явуулдаг аж. Суралцагчдын насны ангиллын хувьд доод тал нь дөрвөөс дээш, түүнээс цааш насны хязгаар байхгүй юм.  Долоо хоногт 2-3 удаа хичээллэх ба ихэвчлэн ганцаарчилсан сургалттай аж.

“Maestro musiс school” хөгжмийн сургалтын төвийг одоогийн байдлаар 8000 гаруй хүүхэд төгсөөд байгаа юм.

Тус сургалтын онцлог давуу тал нь багш нар нь бүгд мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс юм. Төлбөрийн хувьд ч уян хатан нөхцөлийг санал болгох бөгөөд 60000-250000-ын хооронд долоон хоногт хэдэн удаа давталттай хичээллэхээс шалтгаалдаг байна.

 “Maestro musiс school” сургалтын төвийн хаяг: Зайсангийн "Bella Vista" хотхон. Утас: 75751110 , 88075571


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top