ЗАСАГ ОГЦОРСОН ПАЯН буюу “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо. “Ингэх гээд байсан юм” гэдэг кино санаанд орж байна. Эрх мэдлээ хадгалж үлдэх гэж, суудлаасаа ховхрохгүй гэж их л зуурлаа. Тогтолцооныхоо төлөө хамаг л хөзрөө дэлгэж, хууль зөрчиж, амиа тавилаа. Даанч тусыг олсонгүй дээ.

Энэ Засгийн газар өрөөлийн сайнд биш, өөрийн мууд уналаа. “Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаар одоо бүгд Ж.Эрдэнэбатыг сайн хүн, сайхан хүн байсан гэж тал засч, өвдөгнийх нь шороог гөвж өгч байна. Улс төрд эр нэг унаж, эрэг нэг нурдаг юм гэж Ж.Мөнхбат нь өөрийгөө зоригжуулж байна. Н.Номтойбаяр нь болохоор “Миний ажлыг авах гээд байгаа нөхөр л намайг унагаалаа” гэж шүд зууж, өсөрхөж байна. Б.Чойжилсүрэн харин “Тэгж ярьвал нүүрсний үнийг би ярьж байж өсгүүлсэн юм шүү” гэх ухааны дүвчин тавьж байх юм. Зарим нь бүр Засгийн газрыг өмгөөлөх хаацайлах үг, үндэслэл олдохгүйн эрхэнд “Сөрөг хүчин муу байгаа учраас Засгийн газар муу ажиллаж байна” гэж тууж байгаа харагдлаа. “Муу л бол мөнөөх хойд талын хар овоохой” гэгчээр УИХ-д есүүлхнээ болж орж ирээд, гутарч, зутарч ядаж буй мөнөөх АН-даа хамаг буруугаа чихээд аврагдана гэж санаж л дээ. Ёстой л онигоо цаашаа.

Ж.Эрдэнэбатын засаг ийнхүү алдаагаа бусдынх гэж, огцорсон шалтгаанаа өрөөлийнх гэж эндүүрсээр, тэр эндүүрлээ тээсээр уналаа. Тэнэг хүнд тээш илүүддэггүй гэж энэ.

Гэтэл Засгийн газар нь ямар алдаа завхрал, шалтаг шалтгаанаас болж огцров оо. Үнэхээр тэдний оронд сайд болох гэсэн хэдэн улстөрчийн шуналаас болж унав уу. Огцруулах талд кноп дарсан 42 гишүүний хэн нэгэнд нь тийм тооцоо, горь хүсэл байсныг үгүйсгэхгүй. Хүний дотор, тэр тусмаа улстөрчдийн дотор сайд хийгээд үзчих санаа зорилго байдаг л байлгүй яав гэж. Гэхдээ дараагийн засагт багтчих санаа бодол өвөрлөсөн УИХ-ын гишүүдээс болж засаг огцорлоо гэвэл үнэнээс хол зөрнө. Учир нь эдгээр нэр бүхий 42 гишүүнд Засгийн газрын сайдын 17 суудал хүрэлцэхгүй.

Харин тэрний оронд засаг огцорсон явдалд “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг үг зохино. Энэ засаг өөрөө л өөрийнхөө унах нүхийг малтсан. Эсвэл өөр дээрээ унах чулууг өөдөө шидсэн.

Анх байгуулагдсан өдрөөсөө эхлээд л буруу замаар будаа тээсэн. Мэргэжлийн гэх тодорхойлолт зүүсэн атлаа мэргэжлийн бус томилгоонуудаар төрийн албыг дүүргэсэн. Өдгөө үүнийг нь 60 тэрбумын бичлэгийн амьдрал дээр хэрэгжсэн зураг гэж олон хүн үзэж байна. Улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар ард түмнийхээ төлөө биш, цөөхөн хүний ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь огцрох хамгийн том нээнтэг боллоо. Сайд нартаа концессын гэрээ бэлэглэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оноо цуглуулах гэхдээ хүүхдийн мөнгийг хууль зөрчин олгож, нэгнээ тагнаж чагнаж, хууль хүчний байгууллагаар сүрдүүлж, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр аргагүй л бярдаж эхэлсний харгай ингэж төгслөө.

Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн чуулган дээр концессын гэрээ авсан сайдууд өөрсдийгөө ичих ч үгүй өмгөөлж суугааг хараад ичив. Жишээ нь, Ж.Мөнхбат “Би хувьдаа нэг ч компанигүй. Гэхдээ би хувиасаа 100 гаруй сая төгрөг шууд гаргаад л улсынхаа хөгжилд зориулдаг” гэж “хуцав”. Яасан том, яасан баян сайд вэ. Ж.Мөнхбатыг жүжиг бичээд, билет зарж байсныг мэдэхээс биш улсдаа хувиасаа 100 сая төгрөг сул гаргаад өгдөг хур баян гэдгийг нь мэдээгүй явж. ЗГХЭГ-ын дарга болоод хээ шаагаа алдталаа хэтэрхий цулайсан гэдгийг нь энэ үгнээс нь мэдлээ, танилаа. Харин 78 тэрбумын концессын гэрээг хувийнхаа компанийн нэр дээр байгуулсан С.Бямбацогт “Энэ чинь аль 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулж байсан гэрээ. Гэтэл өнөөдөр түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гээд гаргаж тавьж байна. Хагацахгүй сайн нөхөртөө марташгүй муухай үгийг бүү хэл гэдэг” гэж гоморхож байх юм. 2013 онд тэгвэл тэр төрд байгаагүй биш байсан. УИХ-ын гишүүн, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан. Төрд байсан хүн төсвийн мөнгийг хувийнхаа компани руу зувчуулсан нь тэгээд ашиг сонирхлын зөрчил биш юм уу. Н.Номтойбаяр мөн концессын гэрээтэй нэр холбогдсон. Гэтэл тэр бүр цайчихсан хариулт өгч байгаа харагдана лээ. “Би Засгийн газрын гишүүн болсноороо хувийнхаа компанийг хаах байсан юм уу”. Ёстой сонгодог хариулт. Энэ засагт ямар янзын ашиг сонирхлууд ороод суучихсны бэлээхэн жишээ.

Тэд Засгийн газраа ямар ч үнээр хамаагүй авч үлдэх гэж улайран зүтгэсний нууц нь ч энэ хариултад байх магадлалтай. Мэргэжлийн гэдэг нэрээр луйврын засаг байгуулсан тэдэнд албан тушаалаас ч илүү ашиг сонирхол байсан, байгаа учраас юу эсийг сэдэж, юу эсийг хийв ээ. Засгийн сүүлчийн өдрүүд Монголын хувьд хар дарсан зүүд шиг байлаа.

Засгийн газрыг огцруулахгүйн тулд УИХ-ын дарга М.Энхболд түмний нүдэн дээр хууль зөрчив. УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчин байж чуулганыг завсарлуулж, Ерөнхий сайд захиалга өгч, Шадар сайдаа тагнуулсан, чагнуулсан асуудлыг шийд гэж үүрэгдэж байх. Гэтэл Тусгай хяналтын дэд хорооны хуралд хаа хамаагүй гишүүн очиж суугаад, гарч ирмэгцээ “Ер нь бол У.Хүрэлсүх өөрөө өөрийгөө тагнасан нь үнэн юм байна” гэж мэдээлэл хийх. Үүгээрээ Монголд хууль, шүүхийн дээр гараад сандайлчихсан гэдгээ нотлов. Шүүх гаргаагүй шийдвэрийг тэд гаргах гэж оролдсон гэсэн үг. Мөн ч их бяралхах гэж, хүчлэх гэж хичээсний нотолгоо нь энэ юм.

МАН-ын эрх барьж буй хэсэг бүлэг улстөрчид Монголыг хуульгүй, дүрэмгүй, ард түмэнгүй мэтээр элэг барих гэж оролдоод, эцэст нь өөрсдөө хүнд цохилт амсав. Гэвч Засгийн газар огцорсон нь тэдэнд хүнд цохилт болсноос биш үхлийн цохилт хараахан биш гэдгийг мартаж болохгүй. Тэд байгаа эд эс бүхнээрээ засаглалыг дахин атгахын төлөө эргэж өндийж, өрвөлзөх болно. Дараагийн засагт өөрсдийнхөө хүнийг шигтгэхийг санаархаж таарна. Чадал нь хүрвэл өөрийн бүлэглэлийг төлөөлөх, дуулгавартай, халаас нэгтэй нэгнийгээ дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэх болно. 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно.

 


Сэтгэгдэл ( 81 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.158) 2017 оны 09 сарын 11

За одоо Номтой Топорын яаж баяжсаныг дөнгөж дурьдаад л орхисон одоо ч удахгүй бүрэн эхээр нь авч өгч байсныг нь гаргана даа гишүүн биш учраас дор нь шалгаад л унагачихна даа харж л байя даа.

0  |  0
Зочин(203.91.117.8) 2017 оны 09 сарын 10

Хууль зөрчсөн их хурлын дарга М Энхболд огцор

0  |  0
Зочин(202.9.40.167) 2017 оны 09 сарын 10

Давхар дээлийг тайлуулж дан дээлтэй засаг байгуулах байх гэж горьдож сууна

0  |  0
789(202.131.246.154) 2017 оны 09 сарын 10

цохилт авлаа л гэнэ гомдлоо л гэнэ эд нар ямао хоногийн хоолгүй болчоод байгаа юмуу заавал хэдэн тэрбумаар нь идэж насаараа сайд хийхгүй л бол амьдарж чадахгүй байгаа юм байхдаа мэргэжлийн хулгайч нарын засгийн газар байсныг олж хар!

0  |  0
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 10

ЭРДЭНЭБАТЫГ ГҮЙЦЭХ СЭТГЭЛ ЧАДВАРТАЙ ХҮН 76 - АЛГА . ГЭХДЭЭ ЭРДЭНЭБАТ ГЭДЭГ ХҮН БАЙДГИЙГ МЭДЭЖ АВСАН НЬ ОЛЗ .

0  |  0
Мийгаа(66.181.187.47) 2017 оны 09 сарын 10

Бадамжунайн төлөөлөгч /охин нь тамгын дарга/ Ням-Осор даалдаакийг яаралтай соль

0  |  0
Irgen(66.181.180.112) 2017 оны 09 сарын 09

Uneniig l bichij

0  |  0
Amar(27.123.214.118) 2017 оны 09 сарын 09

Odoo dutuugaa guitseekh chukhal tsag moch irlee!!! Mieeeg ustga! Ugui bol ed butsaad l notsoj garna! Unekheer ekh oron ard tumnee gj bodoj l baigaa bol dutuu alsan mogoi shig bitgii l orkhioroi doo!!!

0  |  0
өвөө(139.5.216.205) 2017 оны 09 сарын 08

улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий

0  |  0
Zochin(103.9.90.2) 2017 оны 09 сарын 08

Hurelsuhiig ESaid bolgoh heregtei. Tegj bj shudarga tomilgoonuud yavagdana

0  |  0
зочин(202.9.47.177) 2017 оны 09 сарын 08

Монголыг бүхэлд нь залгих гэж байсан МАФ-ийнхныг дарсанд баяр хүргэхчбагадна.

0  |  0
Иргэн(139.5.219.239) 2017 оны 09 сарын 08

Хүрэлсүх, Хүрэлбаатар, Ж,Энхбаяр, Н,Энхболд гээд ЕС хийчих хүн зөндөө л байна даа

0  |  0
хэхэ(122.201.31.25) 2017 оны 09 сарын 08

Бандаажтай гишүүнээ яах бол

0  |  0
11(103.26.192.157) 2017 оны 09 сарын 08

Хүрэлсүхээ ЕС болгоо

0  |  0
Зочин(202.9.43.43) 2017 оны 09 сарын 08

М.ЭНХБОЛДЫГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ ЗАСАГ СОЛИГДООД ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ

0  |  0
АТГ(150.129.140.24) 2017 оны 09 сарын 08

АЙМАГ. АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
zochin(202.70.46.236) 2017 оны 09 сарын 08

Ataarhuu sheesh ve

0  |  0
зочин(66.181.160.33) 2017 оны 09 сарын 08

Могойг дутуу алж болохгүй.Тиймээс гүйцээ

0  |  0
Энхээ(112.72.11.124) 2017 оны 09 сарын 08

Ёстой үнэн дүгнэсэн байна

0  |  0
so(112.72.6.198) 2017 оны 09 сарын 08

Яг зөв дүгнэлт бичсэн байна.

0  |  0
Аза(178.196.82.62) 2017 оны 09 сарын 08

Зөв дүгнэлт бичиж . Нээрээ л ард түмнээ туйлдуулж туйлдуулж нэг юм зөв орох нээ гэж харж байгаа . Энэ бугласан идээг шахах цаг нь болсон

0  |  0
Монголын иргэн(109.88.215.204) 2017 оны 09 сарын 08

Хууль зерчеед буулгад болсон юм одоо уурэх хариуцлага тооцож улсыг хохиролгуй болгож яллах хэрэгтэй. Тэгвэл гадаад дотоодод монгол улс хуулиа хэрэгжуулдэг улс гээд монголыг хундэтгэнэ. Солонгос шиг байлдаа. Улс тереес бугдийг нь зайлуулж дахин терд буу ойртуулаа. Хэдий болтол улс терчид болон гэр бул нь хуулиар тоглож явах юм. Монолчууд минь бид чукча болтлоо аймхай дорой болж. Уг нь дор дор нь цусыг нь холиод байвал ядаж хариуцлагатай байж ард иргэдээ хундэтгэнэ. Яг солонгосууд шиг

0  |  0
МАН(202.179.31.92) 2017 оны 09 сарын 08

Бүлэглэлийн сүлжээг таслах хэрэгтэй

0  |  0
МАН(202.179.31.92) 2017 оны 09 сарын 08

Ж.Эрдэнэбат өөрийгөө магтаж өрөөлийг муулсан сайд байлаа хөөрхий

0  |  0
ГАНЦ(103.26.193.195) 2017 оны 09 сарын 08

Энэ бол маш унэн зев дугнэж бичжээ . Монголд ийм эруул саруул ухаантай хумуус маш олон, харамсалтай нь тержсен мафийн булэглэлууд ухаантай хумуусийг дээш гаргадаггуй л байхгуй юу?

0  |  0
nergui(27.123.214.84) 2017 оны 09 сарын 08

odoo bii boloh shine zasgiin gazarmongol uls ard irgediinhee tuluu uneheer chin shudragaar ajillaj chadwal man nam aldsan ard tumnii itgeliig erguulen awch chadah baih tegj chadahgui bol ene namd ireedui ugui gedgiig buu mart

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 09 сарын 08

М.Энхболдын мафи-г бүүр түлхэн унагааж намдаа, төрдөө шударга ажиллах эхлэлийг У.Хүрэлсүх л хийж чадах байх даа,

0  |  0
шударга(103.20.152.50) 2017 оны 09 сарын 08

Одоо аймгийн Засаг дарга нарыг иөөрчлөх хэрэгтэй

0  |  0
Шударга(103.20.152.50) 2017 оны 09 сарын 08

Одоо аймгийн Засаг дарга нарыг солих хэрэгтэй. Тэд мөн л авлигачид шүү.

0  |  0
Шударга(103.20.152.50) 2017 оны 09 сарын 08

Одоо аймгийн Засаг дарга нарыг солих хэрэгтэй. Тэд мөн л авлигачид шүү.

0  |  0
IRGEN(119.40.100.66) 2017 оны 09 сарын 08

END TENDHIIN MEDEEG HUULJ TAVIHAAS UUR YUM HIIJ CHADDAGGUI YUMU HAASHAA YUM BE? NER TSEVER ULDEH GEED BUSDIIN MEDEEG HUULBARLAJ TAVIDAG YUMU?

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 09 сарын 08

АТГ ,Шүүх Цагдаа Прокур ийн байгуулагын шийдвэр гаргадаг эрх мэдэлтэн нарын маш хурдан солих хэрэгтэй Хулгайч нарын гар хөл хамгаалагч бууны нохой нараар дүүрч хуулийг гууль болгож байна

0  |  0
gazryn panzchin(172.91.20.102) 2017 оны 09 сарын 08

Hergiin ezen M.Enhboldiig ogtsruul. Ard tymen durgyi baina shyydee.Uuruu ogtsor.Yalaa yyr.

0  |  0
zochin(202.9.41.4) 2017 оны 09 сарын 08

yag unen, mash zuv bichsen bnaa

0  |  0
ARD(27.123.213.2) 2017 оны 09 сарын 08

ERDENEBAT NONHBAT YLANGUYA NOMTOIBAYR CHOIJILSVREN NAR BOL TORIIG SAMARCH BSIGAA SHVV OOGOO OOROOSOO HAIDAA

0  |  0
Зочин(59.153.115.167) 2017 оны 09 сарын 08

Унэн шуу миеэг дагаж авлигын сулжээ бий болгосон булэглэлийг яаралтай еерчилж цэвэр хумуусийг терд гаргах естой.

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.181) 2017 оны 09 сарын 08

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2017 оны 09 сарын 08

Монгол улсын төрд Хуулийн байгууллага, Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага, АТГазарт болон бусад хүчний байгууллагад яаралтай шинэчлэл хийх шаардлага гарч байна. Одоо бол энэ байгууллагууд ямар нэгэн байдлаар өмнөх ерөнхийлөгч Элбэгдоржтон болон тэрний хамтран зүтгэгчдэд үйлчилж байгаа учир дээрхи байгуулагуудыг маш сайн шинэ боловсон хүчнээр хангах хэрэгтэй байгаа юм. Хуучин төрийн түшээ байсан эрхэмүүд Монгол улсын баялгын эзэн болохын төлөө нууцаар маф бий болгон зорилгоо биелүүлхийн төлөө үхэн хатан тэмцэлдэж байна. Үүний 1 жишээ 4 офшёрчны хөрөнгө 2 тэр бум доллар бна.

0  |  0
56(66.181.177.173) 2017 оны 09 сарын 08

ingeh geed baisan yum gedeg ug utgatai ug barag zuir ug

0  |  0
gesen ug(66.181.177.173) 2017 оны 09 сарын 08

BURUU ZAMAAT BUDAA TEEH N UNDES SUUR N BOHIR BNA

0  |  0
Төрөө цэвэрлэе(122.201.31.2) 2017 оны 09 сарын 08

Эргэж өндийхгүй болтол энэ эрлийзүүдийг дарж улс төрөөс нэгмөсөн зайлуулах хэрэгтэй. Одоо УИХ-ын дарга нэртэй М. Энхболдыг огцоруул хамаг хэргийн гол эзэн нь энэ нөхөр шүү дээ. Дутуу үлдээж болохгүй М. Энхболд үлдвэл маш их гай тарина даа. Төрийн албыг ч ёстой самарсан шүү маш олон чадвар муутай шуналтай нөхдүүдийг төрийн албанд шургуулсан одоо тэднийгээ цэвэрлэ. Хамгийн түрүүнд АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Прокурорыг сайн цэвэрлэх ёстой

0  |  0
zochin (202.179.25.167) 2017 оны 09 сарын 08

Ene dotor Nyamdorj gej neg budliani zalijin huhur bnaa Hel am heruul temtsel ni herees hetersen zavaan uvgun Teden ond tegj bsan yadaa chi geedl humuusiin uridah hoidohiig duudsan zuumtgai baliar amitan Setguulchdiin urdaas arzaital ineegeed bas ovjin zalijin nuhur shuu

0  |  0
Мөнхөө(103.57.94.249) 2017 оны 09 сарын 08

Зүгээр л сайхан нэр хаягаар сайн ажиллаж байсан засгийг унагалаа. Атаач зан, олзоо хуваасангүй гэдэг хогийн Дүлзэн зан энэ засгийг унагалаа.

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 09 сарын 08

Олон санаат оргож чаддаггүй. Одоо зөв хүнээ олж тавь. Тэр дараагийн сонгууль энэ тэрний тухай бүү бод. Хэн монгол улсыг үнэхээр авч явж чадах вэ, хэн шинэ ерөнхийлөгчтэй гар нийлж чадна тэр хүнээ тавь. Тэхгүй бол өөдлөхгүй.

0  |  0
Мөнхөө(23.129.64.12) 2017 оны 09 сарын 08

ajillaa hii

0  |  0
Zochin(66.181.184.88) 2017 оны 09 сарын 08

Yag uneniig bichjee

0  |  0
Ж.Мөнхбатад (66.181.188.192) 2017 оны 09 сарын 08

Мөнхбатаа чи ганцхан концессийн ажил аваагүй. Архангай аймаг Өлзийт-Хайрхан чиглэлийн 120 км авто замын ажлыг Хятад хөрөнгө оруулалтай гэх Шинжиан Шинфа ХХК-д АВИЛГАЛАА авч өгсөн хүн ш дээ. Яандаа МОНГОЛ УЛС минь

0  |  0
зочин(74.82.60.75) 2017 оны 09 сарын 08

ёстой НОтой хүүр хувалзнууд шүү. Дахиж бүү өндийлгө 31 та хэд одоо эвтй байж 1 толгойтой урагшилбал МАН намд чинь ттгэл ирнэ.

0  |  0
Туяа(66.181.160.65) 2017 оны 09 сарын 08

Яг л бичжээ үнэн юм үнэнээрээ сайхан ёстой л ингэх гээд байсан шүү

0  |  0
zochin(27.123.214.124) 2017 оны 09 сарын 08

Hurtsbold oo, chi hen bailaa, odoo hen bolchihov? Mungutei hund uilchildeg ” bagyn ” chin heveeree baina daa. Uuriin tolgoigui chi ingej amidrahaas uur zam baihgui dee.

0  |  0
zochin(27.123.214.124) 2017 оны 09 сарын 08

Hurtsbold oo, chi hen bailaa, odoo hen bolchihov? Mungutei hund uilchildeg ” bagyn ” chin heveeree baina daa. Uuriin tolgoigui chi ingej amidrahaas uur zam baihgui dee.

0  |  0
гиыхшаёх(202.179.24.220) 2017 оны 09 сарын 08

Тухайлбал Учрал гишүүн, Тэмүүлэн 2. Учрал гишүүн бодит байдлыг үнэнээр, зоригтойгоор бас зорилгоо хэлэж байхад Тэмүүлэн пялдагадаж нялх Сэнгүм царайлав.

0  |  0
уншигч(202.179.24.220) 2017 оны 09 сарын 08

Ёстой нэг ичгүүр сонжуур,эрээ цээргүй явдлууд болж өнгөрлөө. Идэж баяжсан, хөдөлж баяжсан баячуудын хүүхдүүдийн нүүр царай харагдав.

0  |  0
Top