Норвеги Монголын цаатнууд хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

 

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүргийг өсгөн үржүүлэх тал дээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа билээ. Швед улсын Ёоккмокк тосгонд болсон  “Дэлхийн цаа буга маллагчдын 6 дахь удаагийн чуулга уулзалт”-нд  Монголын цаатны холбооны тэргүүн О.Батчулуун, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцжээ.

Энэ үеэр  Норвеги улсын Финнмарк мужийн Каутокейно тосгон, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум ах дүү хот болж, засаг захиргааны нэгжүүд хамтран ажиллахаар боллоо. Мөн Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч Михайл А.Погадаевтай Монголын цаа бугын сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, энэ бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг чадавхижуулах, цаа буга маллагааны шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол оронд айлчлахыг урьжээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад одоогийн байдлаар 54 өрхийн 237 цаатан иргэн, 1970 толгой цаа буга маллан амьдарч байгаа ажээ.
Л.Зул
www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top