Үзэсгэлэнт бүсгүй Мэрилин Монрогийн тухай олон сонирхолтой баримт бий. Мэдээж түүний хайр дурлалын амьдралыг сонирхох хүмүүс цөөнгүй билээ. Ингээд та бүхэндээ түүний хайр дурлалын үнэн бас худлыг хүргэе.
Мэрилин Монро ижил хүйстэн гэдэг нь ХУДАЛ
Түүнийг ижил хүйстэн, бисексуал гэх цуурхал гарч байсан. Гэвч энэ цуурхлыг нотлох нотолгоо үгүй юм. Тус цуурхалд түүнийг жүжигчин эмэгтэйчүүд болон дасгалжуулагчтайгаа бэлгийн харилцаанд орсон гэдэг. Гэвч энэ нь ямар ч баримтгүй яриа юм. Мэдээж Мэрилин Монро ижил хүйстэн биш.
Дэн Мартинтай амрагийн холбоотой байсан нь ХУДАЛ
Мэрилин Монрог Дэн Мартинтай удаан хугацааны турш болзсон гэх яриа бий. Харин ч Дэн Мартин Монрог Фрэнк Синатратай танилцуулсан гэдэг. Мөн 1940 оны эцсээр Питер Лафордтой ганцхан удаа болзож байсан аж. Харин тэр хоёр амраг бус сайн найз байсан юм.
Жо Ди Маггиотой болзож байсан нь ҮНЭН
Жо Ди Маггио Мэрилиний зургийг хараад л болзож үзэхийг хүссэн. Үүнд Мэрилин дургүй байжээ. Гэвч хоёр жилийн турш болзож 1954 оны нэгдүгээр сарын 14-нд гэрлэж байсан. Тэдний гэрлэлт есөн сарын настай байсан ч Мэрилин Монрог нас бартал сайн найзууд байжээ.
Антон Лавитай хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь ХУДАЛ
Мэрилин Монро түүнийг хэзээ ч харж байгаагүй. Тиймээс тэдний хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь худал юм.
Кеннедигийн ажлын өрөөн дэх зураг ХУДАЛ
Кеннедигийн өрөөнд байгаа зураг үнэндээ эвлүүлэг юм.
Артур Миллертэй гэрлэсэн нь ҮНЭН
1956 оны зургадугаар сарын 29-ний өдөр Мэрилин Монро жүжигчин Артур Миллертэй гэрлэсэн. Тэд Нью-Йорк хотод 1950 онд анх танилцаж байсан аж. Мэдээж тэд хуульч Сэм Славиттийн албан өрөөнд нууцаар гэрлэлтээ батлуулж байжээ.
Фрэнк Синатратай холбоотой байсан нь ҮНЭН
Тэрээр 1950-иад онд Фрэнк Синатратай анх уулзсан. Мөн Артур Миллерээс салсныхаа дараа Лос-Анжелест буцаж ирэн Фрэнк Синатрагийн гэрт нүүж иржээ.
Г.Хүслэн
Сэтгэгдэл ( 0 )