Усанд 60-70 төрлийн шинжилгээ хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн шинэ байр ашиглалтад орлоо. Энэхүү лаборатори усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан. Шинэ байртай болж орчин үеийн 150 гаруй өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж суулгаж өгснөөр 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрджээ.Тус лабораторийн Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 950 гаруй цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг ажээ.  

 

 

Сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top