Наймдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтэд 24.5 тэрбум төгрөг олгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Залуучууд, залуу гэр бүлд хамгийн их хэрэгцээ шаардлагатай зүйл нь орон  сууцны ипотекийн зээл байдаг. Найман хувийн  ипотекийн зээл олголтын талаар мэдээлдэг болсон. 2017 оны 8 дугаар сард Монголбанк,Засгийн газар хамтран нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргажээ. Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгожээ. Ингэснээр 8 дугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. 

Эх сурвалж:Монголбанк

Сэтгүүлч Д.Дорж

 

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top