Баянхонгор аймагт 100 хүүхэд хүлээж авах цэцэрлэг нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

 Тус аймгийн төв Баянхонгор сумын Баян-Ойт цогцолборын цэцэрлэгийн өргөтгөл100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цогцолборын барилга өнгөрсөн жил суурь нь тавигдаж, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн “Зүүн Шанд” ХХК 1.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр барьж гүйцэтгэжээ.

Одоо тус өргөтгөлд цэцэрлэгийн бага бүлгийн хоёр, ахлах бүлгийн нэг, бэлтгэл бүлгийн нэг анги сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах юм байна.
Баян-Ойт цогцолбор нь 1948 онд Сансар нэртэйгээр байгуулагдсан, Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх насны боловсрол олгох ууган цэцэрлэг юм. 2003 оноос Сургууль, цэцэрлэгийн цогцолбор болсон бөгөөд ирэх жил цэцэрлэг байгуулагдсаны 70, цогцолбор болсоны 15 жилийн ойтойгоо золгоно.

 Өдгөө тус цогцолборын бага сургууль нь 14 бүлгийн 560 суралцагчидтай бол цэцэрлэг нь долоон бүлгийн 290 хүүхэдтэй. Боловсролын ерөнхий үнэлгээгээр улсын дунджаас дээгүүрт тогтмол ордог ба улс бүс аймгийн математик, сэтгэх чадвар болон бусад олон төрлийн уралдаан тэмцээнд суралцагчид нь өндөр амжилттай оролцдог байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top