В.Шестаков: Путин, Баттулга хоёрыг барилдуулвал самбо бөхийн хөгжилд чухал нөлөөтэй

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монголын Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга нарыг барилдуулъя гэж наргиа болгон хэлсэн билээ. Тэгвэл Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков Японы Ерөнхий сайдын санааг дэмжиж, Путин, Баттулга хоёрыг барилдуулвал самбо бөхийн урлагт чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Түүнээс энэ талаар нь “RT” агентлаг ярилцлага авчээ. Василий Шестаков хоёр Ерөнхийлөгчийг жүдо биш самбогоор барилдвал дээр гэж үзэж байгаа аж.

Шинзо Абэ Дорнын эдийн засгийн чуулган дээр Орос, Монголын Ерөнхийлөгч нарын ижил төстэй байдлыг ярьж, тэднийг жүдо юмуу самбогоор барилдуулъя гэсэн юм. Путин жүдогийн хар бүстэй бол Монголын Ерөнхийлөгч бас жүдогийн бүстэй юм гэж “RT” агентлаг бичсэн байлаа. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Олимпийн аварга Ясүхиро Ямаситод би хоёр Ерөнхийлөгчийг барилдуулвал ямар вэ гэж ярьж байлаа. Харин би чимээгүй л хараад суумаар байна” гэжээ.

Image may contain: 3 people, people smiling, text

Тэгвэл Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков энэ талаар дараах хариултыг өгчээ.

-Шинзо Абэгийн саналыг та юу гэж бодож байна. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хооронд ийм барилдаан өрнүүлж болох уу?

-Тэр наргисан нь ойлгомжтой. Гэхдээ наргиа болгонд үнэний ор байдаг. Путин, Баттулга хоёр хоёулаа хүчтэй бөх. Тэдний жин өөр л дөө. Үнэмлэхүй ангилалд барилдана. Гэхдээ самбод энэ ангилал байдаггүй. Тэд хоёулаа жүдо, самбог эзэмшсэн. Алинаар нь ч тэд амжилттай бөхчүүд.

-Та яагаад самбогоор барилдсан нь дээр гэж бодов?

-Нэгдүгээрт, өөрийнхөө спортын төрлийг сэргээж байна. Хоёрт, самбо бол манай үндэсний орос спортын төрөл. Барилдаанууд дунд тэргүүлдэг спорт. Дүрэмгүй барилдаан гэж бид ярьдаг. Самбо, жүдо хоёрын аль нь хүчтэй вэ гэвэл самбо.

-Оросууд Путиний жүдогийн чадварыг мэдэж байгаа байх. Харин Монголын Ерөнхийлөгч самбогоор ямар бол?

-Тэр самбо бөхөөр дэлхийн аварга. 1980-аад онд хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан. Баттулгын чадвар их өндөр гэж бодож байна.

-Харин Путин?

-Тэр самбогоор спортын мастер. Ленинградын нэг бус удаагийн аварга. Өөр олон тэмцээний шагналтай. Би Путинтэй нэг бус удаа барилдаж байсны хувьд түүнийг гайхалтай тамирчин, сайн бөх гэдгийг хэлмээр байна.

-Оросын Ерөнхийлөгч одоо ямар хэмжээнд байгаа бол?

-Саяхны зургийг нь та нар харсан байх. Тэр хэм хэмжээгээ алдаагүй. Хүнд сурсан зүйл нь хэзээ ч байж байдаг. Мэдээж чухал тэмцээнд орохын тулд өдөрт хоёр удаа бэлтгэл хийх ёстой. Гэхдээ Путин спортын маш сайн бэлтгэлтэй.

-Сүүлчийн асуулт. Хэн нь ялах бол. Путин уу, Баттулга уу?

-Нөхөрлөл ялна. Тэд барилдвал мэдээж бэлгэдлийн чанартай байна. Манай Ерөнхийлөгч ч, Монголын Ерөнхийлөгч ч гэмтэл авч болохгүй. Тэдний өмнө улс орны чухал асуудал байгаа шүү дээ. Өрсөлдөгчөө ялах нь чухал биш, Төрийн тэргүүний үүрэгт ажил нь чухал. Самбо бол дэвжээн дээр л өрсөлдөгчид болохоос бусад цагт найз нөхөд, гэр бүл шиг байж, бүгд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг спорт.


Image may contain: 5 people, people smiling, suit

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 20 )

Amar [ 59.153.113.171 ]      |     9-р сарын 10 -нд, 09:03 минутанд

Nairamdal nokhorlol gj goe sonsogdoj baina. Saikhaan

haha [ 49.0.215.118 ]      |     9-р сарын 10 -нд, 06:03 минутанд

БИТГИЙ БАЛАЙРААД БАЙ ТУЛГА ПУТИНЫГ ЗҮГЭЭР ҮҮРЭЭД ХАНАРУУ ШИДНЭ ТЭХҮҮ

Зочин [ 49.0.218.87 ]      |     9-р сарын 10 -нд, 04:51 минутанд

Путиныг бас тэгж басч болохгүй ээ та нар. Наадах чинь бас муу ч үгүй тусгай бэлтгэгдсэн тусгай албаны хүн байсан юм шүү.

Зочин [ 150.129.141.67 ]      |     9-р сарын 09 -нд, 10:21 минутанд

АН ОРКУУД БҮҮ ГОРЬДОЦГОО . ЖАРАН НАСТАЙ ӨВГӨЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛААД ЗҮРХ НЬ ДИЙЛЭХГҮЙ БОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ ?

Ээ [ 182.160.1.214 ] 9-р сарын 22 -нд, 09:59 минутанд

Хахаха татлааа

zochin [ 116.44.154.116 ]      |     9-р сарын 09 -нд, 06:34 минутанд

ymar goe haragdaj bn aa MONGOL OROS 2 yg iim l bidagdaa ene 2 AMJILT ura

9999 [ 175.223.31.68 ]      |     9-р сарын 09 -нд, 04:25 минутанд

Гоё ярьжээ

Gna [ 188.171.246.120 ]      |     9-р сарын 09 -нд, 03:37 минутанд

Populizm hiideg ene 2 -t estoi saihan zvil.heden ergvvtsen dagan bayasagchid ni huurtsugluud mun saihan wm bolnooo.iim erunhiilugchtei oros manaih 2 mun ch taarch bnaa

th [ 103.212.117.29 ] 9-р сарын 09 -нд, 07:26 минутанд

yaag unen

Түүхээ дээдлэгч [ 139.5.219.43 ] 9-р сарын 09 -нд, 18:56 минутанд

Ийм зүйлийг үзэн ядах хэрэггүй.Энэ чинь улс хоорондын сайхан харилцааны бэлэгдэл болно.Шинзо Абэ ухаантай хүн учраас наргианы сэдвээ маш гоё сонгосон байна.Дэлхий ертөнц,цаг үе маань ямар байгаа билээ.Өмнөх ерөнхийлөгч бүс нутагт ямар рейтингтэй болчихсон билээ.Уфад яаж доошоо орлоо.Бүх л цаг үед бид Оросуудаас маш их хамаардаг.Тэгээд ч В.Путиныг дэлхийн хамгийн хүчирхэг ерөнхийлөгч гэж үнэлж байна.ЕХ-ны э/з-н хоригийг даван туулж,улс орноо хямралаас хамгаалж чадлаа гэж дэлхий үнэлж бна.Тэгээд ч бид баридаж наадах төвшинд ойр дотно байх нь ашигтай гэдгийг Ш.Абэ олж харж байна.

Gnu [ 66.181.160.91 ] 9-р сарын 09 -нд, 23:06 минутанд

Аугаа хүмүүсийн сүүдэрт ч өртөхгүйгээдээ атаархаж явахаар наад хөндий тархиа цэнэглэхийг хичээ..

Muugii [ 202.70.46.218 ]      |     9-р сарын 09 -нд, 00:25 минутанд

Barildchaasai

zochin [ 202.21.106.166 ]      |     9-р сарын 09 -нд, 00:17 минутанд

KHamgiin gol ni manai boh zalyyhan shuu

Солонгот Балдан [ 66.181.160.28 ]      |     9-р сарын 08 -нд, 23:36 минутанд

Энэ хоер ерөнхийлөгчийн залуугийн барилдааны зургууыг харахад сэтгэл хөдөлж уярмаар түүх юмаа.

irgen [ 62.167.114.16 ]      |     9-р сарын 08 -нд, 23:34 минутанд

Hamgiin gol ni manai eronhiilogch tomchuudtai saihan haragdlaa, dandaa goe zurag baina, ,,,hiisen yarisan zuilyyd ni ch mundag bailaa, amjilt hysie

G [ 103.212.118.78 ]      |     9-р сарын 08 -нд, 21:57 минутанд

Yaagaad bolohgui gj. Ahmadiin temceen zunduu l boldog. Bs 2015 onii delhiin avargaar gavyat Cogtbayar tamirchniihaa umnuus barildaj bagaa avarch olon medalitai irj bsn shuu

мммм [ 202.9.41.92 ]      |     9-р сарын 08 -нд, 21:54 минутанд

тусгаар тогтнол орчуулагч, туслагч сайдаас эхлэнэ дээ

монгол [ 202.9.41.92 ]      |     9-р сарын 08 -нд, 21:53 минутанд

монгол орчуулагч биш орос орчуулагч байгаа нь 1921-1989 оныг санагдуулж байна даа,

irgen [ 62.167.114.16 ] 9-р сарын 08 -нд, 23:31 минутанд

manaihan orchuulj chadahgui shivshig bolood baihad chin

B [ 202.9.42.93 ] 9-р сарын 08 -нд, 23:49 минутанд

Dalai hudlaa l hudlaa yaridag bas l hudlaa yarisan bna

А [ 66.181.160.3 ]      |     9-р сарын 08 -нд, 21:53 минутанд

Путинг манай Даваадалай начин орос НАХЯ ны дунд сургуульд сурч байхдаа шалтай арчиж байсан гэдэг. Би яг өөрийн амнаас нь сонсож байсан юм. Д начин ч хааяа давуулдаг ч гэсэн үнэн байх гэж итгсэн

ккк [ 202.9.41.97 ]      |     9-р сарын 08 -нд, 21:51 минутанд

Барилдчихаасай...

зочин [ 66.181.190.138 ]      |     9-р сарын 08 -нд, 21:50 минутанд

Баттулга Путины ухаан, мэдлэг боловсрол , хүн чанарын хувьд хаана нь ч хүрэхгүй л дээ

чи биш шүү [ 66.181.187.165 ] 9-р сарын 08 -нд, 21:56 минутанд

эрийг бүү бас

ганаа [ 202.9.42.112 ] 9-р сарын 08 -нд, 22:12 минутанд

энэ бол том нөхөрлөлийн үүд нээгдэж байна гэсэн үг сайхан сахйн

Зочин [ 182.160.32.53 ] 9-р сарын 08 -нд, 22:40 минутанд

Путины хүн чанарыг мэддэг хүн байх нь. Даанч өөрийнхөө хүн чанарыг мэдээгүй нөхөр байна даа.

mgl [ 122.201.24.165 ] 9-р сарын 08 -нд, 23:20 минутанд

putin sain boh gevch odoo battulgaas hamaagui ah, arai diilehgui baih, nas chatsuu bol yalna l gej barildah baih

зочин [ 182.160.35.97 ] 9-р сарын 09 -нд, 07:44 минутанд

барилдаж тэнэгтэхгүй байлгүй дээ.

эрдэнэ [ 172.56.11.251 ] 9-р сарын 10 -нд, 14:39 минутанд

Баттулгыг жүдо гоор барилдаж байхыыг нь санахгүйл юм байна самбо бөхийн улсын шигшээд байсандаа

э [ 172.56.11.251 ] 9-р сарын 10 -нд, 14:40 минутанд

самбо

i [ 202.9.41.35 ]      |     9-р сарын 08 -нд, 21:49 минутанд

manaikh ylnaa

Би Монгол [ 202.9.41.97 ]      |     9-р сарын 08 -нд, 21:30 минутанд

Баттулга ялчих байлгүй дээ.

ХА ХА [ 202.72.245.204 ]      |     9-р сарын 08 -нд, 21:23 минутанд

ПУТИНЫ БАРИЛДАХ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ ТЭР ЧИНЬ ПИАР ИЙМИЖ ТӨДИЙ ЮМ ЖИНХЭНЭЭР БАРИЛДВАЛ ЖЭЭНКЭЭ ЯСЫГ НЬ ХЭМХЛЭЭД ХАЯНА Ш ДЭЭ