Увс аймгийн нийт нутгаар ахиу хур тундас унана гэв

Админ | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

 Энэ сард нийт нутгаар хүйтрэхийн зэрэгцээ олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа учраас аймгийн ОБГ-аас иргэдэд хандаж үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн хадлан тэжээл бэлтгэлийн ажил ид явагдаж байгаатай холбоотой санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гал алдаж, түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Усархаг борооны улмаас гол, нуурын усны түвшин нэмэгдсэн үед тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээ зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байж гол, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргийг мөн санууллаа.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top