С.Жавхлан: Энэ 65 тэнэг дотор эх оронч хүн эрхбиш байгаа байлгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Засгийн газар огцорсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Жавхлан дараагийн Засгийн газрыг 10 хоногийн дотор багтаан яаралтай эмхлэн байгуулах ёстой гэж үзэж байна. Хуулиараа бол засаг огцорсноос хойш 30 хоногийн дотор дараагийн танхимыг бүрдүүлэх ёстой билээ. Ингээд С.Жавхлан гишүүний дэлгэрэнгүй байр суурийг хүргэе.

-Та Засгийн газрыг огцруулах талд санал өглөө. Яагаад огцрох нь зөв гэж үзсэн бэ?

-Би чуулган дээр үг хэлэхдээ байр сууриа тодорхой хэлсэн. Миний бие хэдийгээр улс орны хэцүү байдлаас гаргаж чадна гэсэн итгэл найдлага тавьж байсан ч чадсангүй. Чадах ирээдүй ч харагдаагүй учраас огцруулах саналыг дэмжсэн. Нүдэнд харагдаж гарт баригдах зүйлүүд хийж чадсангүй ээ. Эхний ээлжнийхэн хоолондоо ороод, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь тэртэй тэргүй тодорхой байсан. Миний хувьд, ажиглаж, харж, хянаж байсан. Эдгээр улстөрч улсын төсвөөс ах дүү, хамаатан садантайгаа нийлж л идэж ууж, түнтийтлээ баяжсан болохоос түмэн олонд хамаатай, ашигтай юу ч хийсэнгүй шүү дээ. Гарч байгаа шийдвэрүүдийг нь хар л даа. Зүүн, баруун эргэнэ ч гэх шиг. Одоо намаа зүүн, баруун болгож хуваачихлаа. Нэртэйгээр нь улсаа зүүн баруун гээд хуваачихаач. Хэрүүлийн бузар шингэж гүйцлээ. Уг нь бид өнөөдөр багш нарын цалинг нэмэх асуудлаар хуралдаж байх ёстой байсан. Гэтэл яагаад энэ асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй байгаа юм бэ. Хэрүүл хийж, засгаа унагах болохоороо ээлжит бус чуулган хүртэл зарлаж байгаад л хуралдаж байдаг. Яасан завтай, заргач заалхай улс вэ.

-Дараагийн Засгийн газрыг 10 хоногийн дотор эмхлэн байгуулахыг та сануулсан. Энэ талаар байр сууриа дэлгэрүүлээч?

-Тийм ээ. Усан бороо их орсон намар орой ургац хүнд байгаа эгзэгтэй үед Засгийн газраа огцруулчихаад, хэрүүл хийгээд суугаад байгаатай би нэг талаар эвлэрэхгүй байгаа. Нэгэнт огцруулсан учраас дараагийн засгаа маш яаралтай байгуулах хэрэгтэй. Ургац оройтсон үед энэ хэд чинь засгаа хоосон орхичихоод, хэрүүлээ урдаа хийгээд явж байна. Энэ хооронд чинь Монгол эзэнгүйдэж байна. Ингээд байлгаад байвал монголчуудын цаг хугацаатай уралдаж байгаа амьдрал хэцүүднэ. Тийм учраас үүнд ач холбогдол өгч, дараагийн засгийг хурдан эмхлэн байгуулах талаар анхаарал хандуулаач гэж Ерөнхийлөгчид хандах болно.

-Шинээр байгуулагдах Засгийн газрыг ямар хүмүүсээс бүрдээсэй гэж хүсч, хүлээж байна вэ?

- Монголын төрөөс хулгайлсан мөнгөө гадаадын дансанд хийдэггүй, Монголоо сорж мөлжөөд зөвхөн өөрөө баяждаггүй, намынхаа үзлийг тэргүүнд тавьдаггүй, хувьдаа ашиг боддоггүй, ард түмнийхээ төлөө чин шударгаар явах эх оронч хүнийг тавих хэрэгтэй. Өөрийгөө золиослоод улсаа сайхан болгохын төлөө зүтгэх хүн хэрэгтэй байна.

-Тийм хүн байгаа юу. Таны бодлоор тэр нь хэн бэ?

-Энэ 65 тэнэг дотор шүүрдээд хайвал тийм хүн гарах байлгүй дээ. Хэрвээ оффшорт данстай, сэтгэлгүй, зөвхөн өөрийнхөө хар амийг боддог ховдгийн гайнуудыг дахин томилох гэж зүтгэхийн бол би ордон дотроос гарахгүй орилох болно. Монголоо гэсэн эх оронч сэтгэлгүй юмнуудыг засагт оруулж ирэх л юм бол хатуу тэмцэнэ. Энэ 90 жилийн түүхтэй, 27 жилийн түүхтэй хоёр намын хувь заяатай нь хүртэл ярих болно. Цаашлаад УИХ-ыг тараах хүртэл түмэн олонтойгоо нийлж тэмцэнэ ээ.

-Хэрвээ таны сая хэлснээс өөр хүн гаргаад ирвэл та яг яаж тэмцэх юм бэ? Танд УИХ-ын ганц л кноп бий шүү дээ?

-Тэгээд харж л сууя. Хашгирна аа, би тэр танхимаас гарахгүй. Ордонд хонож үзээгүй биш. Түмэн олонтойгоо зөвлөнө. Хүч хүрсэн, эс хүрснээс хамаарахгүйгээр би тэмцэнэ. Дээрээ булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Энэ хүмүүс өөрсдөө ийм чадваргүй байгаа учраас Монгол орон хордоод, адаг нь булингартаад байгаа юм. Тиймээс анхнаасаа томилгоогоо зөв хийх ёстой. Саяын унадаг хэдийг түмэн олон л гаргаж ирсэн биз дээ. Их пээдийсэн байхгүй юу, эд нар чинь. Гаргаж ирээд, эргээд татаж унагах эрх нь ард түмэнд бий шүү дээ. Тиймээс дараагийн томилгоог ард түмэнтэйгээ хамт хянана.

 

Б.Хурцболд

 

 

 

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНЫ СОНГОГЧ(203.91.118.138) 2017 оны 09 сарын 14

ӨӨРӨӨ ТИЙМ ИХ УХААНТНУУ. ЗАЙЛУУЛ. НЭГ Л ИХ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ГЭЖ ЯРИСАН ХҮН.

0  |  0
зочин(202.9.40.44) 2017 оны 09 сарын 12

жавхлан хаанхын тэнэгт багтах бол хорвоод байхгүй тэнэг болхоор тохирох бүлэг олдохгүй

0  |  0
zochin(182.160.2.148) 2017 оны 09 сарын 12

teneg gevel bugd l teneg bh. eden dotor uhaantai hun bgaa shu dee. ih hurliin gishuun hun huniig shuud teneg gej helj bgaa ni zohisgui bna. eh oronch baij bolno buduuleg baij bgui

0  |  0
Ogoo(66.181.160.19) 2017 оны 09 сарын 11

Tiime zuv Javhlan byryy yum hiih hun bishe

0  |  0
МАЛД(182.160.4.45) 2017 оны 09 сарын 11

ЭНЭ ИХ УХААНТАЙ ШҮҮ.ХАМГИЙН АДАГ ДҮНХҮҮ МАЛ БАЙЖ МӨӨРВӨӨ.

0  |  0
Зочин(66.181.178.118) 2017 оны 09 сарын 11

Захын энэ тэнэгт тэнэгээ дуудуулж байгаа 65 хөөрхий.Энэ тэнэг ичих хэрэгтэй.Наад захын хууль хэлэлцэхэд ядахдаа цэг, таслалыг нь ойлгох хэрэгтэйшдээ мангараа.Үүнийг сонгосон тэнэгүүд ч хөөрхий.

0  |  0
Зочин(66.181.189.133) 2017 оны 09 сарын 11

Чааваас даа улсын төсөв, дотоодын нийт бүтээгдхүүнээ ч ялгаж чадахгүй ийм амьтанд тэнэгээ дуудуулж байгаа 65 мөн ч хөөрхий дөө өөр хэлэх ч үг алга даа.

0  |  0
zochin(27.123.214.126) 2017 оны 09 сарын 11

ard tumen chini chamaig zailaasai gej bhad chamtai hyanana gej yu yariad baigaan ta nar muusaichuul knop darsnaas bid darahgui bhgui yu balai mini

0  |  0
zochin(27.123.214.126) 2017 оны 09 сарын 11

teneg balai mini chi uuruu zail uul hadaar tenej yavahass chamd chadah um bhgui bizde

0  |  0
Зочин(66.181.160.92) 2017 оны 09 сарын 11

Тэгж байхаар жавхланг ерөнхий сайдаар тавьчихвал яадаг бол .хөгжүүлэх болуу хөрвүүлчих болуу ...

0  |  0
дорж(27.123.214.84) 2017 оны 09 сарын 11

бид одоо 65 гишүүдээ тэнэг, мангар, ямаа үхрээр нь дуудаад яах вэ.Үндсэн хуулинд өөрчлөлт хиймээр бга юм. танхимтай байж нэг нь сум, хороо бүрээс төлөөлөлтэй жилдээ 1-2 цуглаж улс орны гол гогцоо асуудал, ЗГ-ын ажилд үнэлгээ өгч , дээд танхимд байгаа ажилгүй, авилгач, ёс зүйгүй дээрхи 76 мэтийг татаж, томилдог шүүсийг нь шахдаг байх, нөгөө нь дээд танхим байгуулж хууль баталж , Хуулийн хэрэгжилтээ хянадаг одоогийн маягийн гэхдээ 4 өөс дээш жилээр томилогддог

0  |  0
дорж(27.123.214.84) 2017 оны 09 сарын 11

бид одоо 65 гишүүдээ тэнэг, мангар, ямаа үхрээр нь дуудаад яах вэ.Үндсэн хуулинд өөрчлөлт хиймээр бга юм. танхимтай байж нэг нь сум, хороо бүрээс төлөөлөлтэй жилдээ 1-2 цуглаж улс орны гол гогцоо асуудал, ЗГ-ын ажилд үнэлгээ өгч , дээд танхимд байгаа ажилгүй, авилгач, ёс зүйгүй дээрхи 76 мэтийг татаж, томилдог шүүсийг нь шахдаг байх, нөгөө нь дээд танхим байгуулж хууль баталж , Хуулийн хэрэгжилтээ хянадаг одоогийн маягийн гэхдээ 4 өөс дээш жилээр томилогддог

0  |  0
дорж(27.123.214.84) 2017 оны 09 сарын 11

бид одоо 65 гишүүдээ тэнэг, мангар, ямаа үхрээр нь дуудаад яах вэ.Үндсэн хуулинд өөрчлөлт хиймээр бга юм. танхимтай байж нэг нь сум, хороо бүрээс төлөөлөлтэй жилдээ 1-2 цуглаж улс орны гол гогцоо асуудал, ЗГ-ын ажилд үнэлгээ өгч , дээд танхимд байгаа ажилгүй, авилгач, ёс зүйгүй дээрхи 76 мэтийг татаж, томилдог шүүсийг нь шахдаг байх, нөгөө нь дээд танхим байгуулж хууль баталж , Хуулийн хэрэгжилтээ хянадаг одоогийн маягийн гэхдээ 4 өөс дээш жилээр томилогддог

0  |  0
Дуучин(103.11.193.234) 2017 оны 09 сарын 11

Энэ Жавхлангийн эхнэр тархиндаа сумтай маанаг нөхрөөсөө ичиж явдаг байхдаа зайлуул . Боловсрол гээч юм энэ хүнд огт алгаа , их хурал дээр хэлэлцэж байгаа асуудлыг огт ойлгохгүй юм . Ямарч асуудал хэлэлцэж байхад хэлдэг хэдхэн үгтэй ...Түмэн олонтойгоо , тэмцэнэ, өөр юу ч ярьдаггүй нэг амььан байна аа. Одоо 3 жил л байна даа ордонд хэвтчихэд гайгүй хугацаа. Ийм амьтан сонгодог сонгогч бид усан тэнэг юмаа

0  |  0
Zochin(66.181.180.88) 2017 оны 09 сарын 11

65 aas dor teneg.busdiigaa teneg geed bga hun.uuriiguu hen gej boddog bol.hun doromjlohdoo garguud. Uuriiguu yamrig haruulah l ymda

0  |  0
UVS(59.153.114.229) 2017 оны 09 сарын 11

UVSIIHNAAS AVAH NEG CH GISHUUN ALGAA KKKK ESGUI BOL SHIZO UGUI BOL HOROLMAA BAS DEERES N ERDENET UILDVERT SHAHAACHINGUUD

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 09 сарын 11

Ялангуяа яамдын ТНБД ыг солих хэрэгтэй нээрээ М.Энхболддоо үйлчлэх тэгэж ажлаа унагаваа

0  |  0
у(185.182.81.137) 2017 оны 09 сарын 11

ард түмний хайрыг татах л юм яриад байхаас энэ хүн хоёр гараараа яг юу хийсэн хүн бэ, нэг ч гэсэн хуулийн шад мөрийг засаж залруулахад оюун ухаанаа чилээсэн үү

0  |  0
увс(182.160.2.3) 2017 оны 09 сарын 11

Түмэн олон, ард түмэн, шударга , эх оронч ...... гэж худлаа ерөнхий ярьдаг ийм пиииздаг харахаар үнэхээр дургүй хүрдэг. Ганц нэг салбарын эрүүл бодлого, төсөл ярих боловсрол түүнд үнэндээ байхгүй. Яг үнэндээ С.Жавхлан Увс аймгаа гутааж байгаагаа ерөөсөө ойлгохгүй мунхаг хулгайч юмаа. Увс хүн гэж яг С.Жавхлан шиг эрүүл бус нөхдийг хэлдэг.

0  |  0
ТӨРӨӨ(145.239.74.47) 2017 оны 09 сарын 11

С ЖАВХЛАНГ ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
zochin(27.123.214.120) 2017 оны 09 сарын 11

Bid iim l huniig songoson baina. Hun doromjloh huulitaig Javhlan medej baigaa. Tuunii ”ard tumnee” geh sanaa zuv ch helber ni buruu yum. Ene hun zuv hun uu? gevel bas bish. Duuchun baihdaa ” bi brend huvtsas umsdug... ” gej helj bardagnaj baisan hun, unuudur mongol deel umsuj shoudaj baigaa ni uuruu ”asuudaltai” hun gedgee haruulj baina. Bolovsrolgui, eh oronch dur isgesen, bhir ugtei hun yaavch uls turch baij chadahgui. Duugaa duulaad yavbal, ”shizo”-gooroo duuduulahgui tuund amar.

0  |  0
ЗИндаа(185.89.251.35) 2017 оны 09 сарын 11

Эрдэнэбат гэж нэг хувалз томилгоогоо ч өөрөө хийж чадахгүй утсан хүүхэлдэй байсан. Түүний ард М.Энкболд бүгдийг хийгээстэй. Ийм байхад улс орны эдийн засаг яг сэргээч

0  |  0
asa(103.57.92.52) 2017 оны 09 сарын 11

ЭНхболдоос хэдэн төгрөг хараад ирэхгүй болохоор огцоруулах кнопоо дарлаа гэж хэлээч шуналын уут минь. Чи бол тэнэгүүдийн дотор нь цохиж яваа өөрийгөө тэнэг гэж боддоггүй Бүр усан тэнэг

0  |  0
asa(202.131.248.213) 2017 оны 09 сарын 11

javhlan bol uhaantai bish 65aas hmaagui t1 thdee eh oronch

0  |  0
өвгөн(202.131.227.50) 2017 оны 09 сарын 11

Жавхлан өөрийгөө мөн их ухаантай гэж бодож гэнэ. Цэвэр сэтгэцийн эмгэг ”шизо ”-той хүн шүүдээ . Ийм хүнийг төрийнхээ ордонд орж солиорох эрх олгосон иргэд мөн эмэглэлтэй еэ

0  |  0
ЗОЧИН(49.0.133.130) 2017 оны 09 сарын 11

АРД ТҮҮМНИЙ БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙГ БИД ДЭЭШЛҮҮЛЭХГҮЙГЭЭР ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ . ДАЛАН ЗУРГААН ХҮНИЙГ БИД Л СОНГООД БАЙГАА ШҮҮ ДЭЭ . ТӨРИЙН БОДЛОГЫГ БОДДОГ ХҮМҮҮС ТУСДАА БАЙГААД ТҮҮНИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ НАР ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ. ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ТӨРИЙН БОДЛОГО ЗОХИОГООД , ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВАХ ГЭЖ ЮУ БАЙХЫН БЭ? АРД ТҮМЭЭН ЖООХОН Ч ГЭСЭН УНШ СЭТГЭ, УНШ ГЭХЭЭР ШАР СОНИН УНШААД БАЙХЫН

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 09 сарын 11

javhlan baisan ymuu

0  |  0
Зочин(202.179.31.23) 2017 оны 09 сарын 11

Жавхлан зөв бодолтой.

0  |  0
zaluu(202.179.11.10) 2017 оны 09 сарын 11

Mongo togrogoor naimaaltsahgvi jinhene shudarga hvn heregtei EWlVVLEG GEED EERCH MUURAAD BAIHGVI TALTSAJ IDEJ UUGAAD OOSHOIRDOOD BAIHGVI HVN HETEGTEI ODOO ER NI TOR ZASAGT BAIGAA HVMVVS SHUDARGA AJILMAAR BAINA GARCHAAD L AM AJIL HI ZIROOD

0  |  0
zochin(202.179.11.10) 2017 оны 09 сарын 11

UDAM SUDAR NI JINHENE MONGOL TSUSTAI BURUUGAA HVLEEH CHADWARTAI EH ORONCH AH DVV HAMAATAN SADAN NAMCHIRHAL GEED BAIHGVI ARD IRGEDEE EH ORONOO IDEJ UUGAAD BAIHGVI HVN BAIWAL SAIN

0  |  0
Иргэн(122.201.26.171) 2017 оны 09 сарын 11

Зайлуул даа Дуугаа дуулаад л явж байхгүй. Өрөвдмөөр юм даа Өөрийгөө нэг их ухаантан гээд бодчихсон...

0  |  0
Эд нар 60 тэрбуиынха(122.201.31.2) 2017 оны 09 сарын 11

Энэ засгийн гишүүдийг огцоруулаад орхиж болохгүй шалгалт оруулах ёстой бүх сайд дэд сайд төрийн нарийн бичгийн дарга, яамны агентлаг газрын дарга нарыг халж шинээр байгуулахгүй бол 60 тэрбумынхан М. Энхболдодоо үйчлээд ажил унагана даа

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 09 сарын 11

ZOW ODOO IDEJ UUGAAD BAIHGVI ULS ORONDOO YM HIICHMEER HIISGELEN OIJ BUUGAAD BAUHGVI BUUIRTAI ARD TVMENEE BIDDOG AMIDRAL MEDDEG HVMVVSIIG SONGOMOOR BAINA HVRELSVH SHUDARGA NYMDORJ BAS BURUU YM HHIHGVI BAUH

0  |  0
Эд нартэрбумынхан (122.201.31.2) 2017 оны 09 сарын 11

Зөвхөн огцоруулаад зогсохгүй хуулийн хариуцлага тооцох ёстой шүү дээ

0  |  0
Top