“Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Францын нэрт зохиолч В.Гюгогийн “Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй” гэж хэлсэн үг Монголын улс төрд бодитоор "амилав"

Улс төрийн ууган хүчин МАН дотор сэвэлзэж эхэлсэн "Шинэчлэлийн салхи" ойрын өдрүүдэд маш хүчтэй "шуурч" эхэллээ. Тэр "шуурга" авлига, хээл хахуульд идэгдсэн, албан тушаалд дөнглөгдсөн, худал хуурмаг, хууль бус үйлдлийн эздийг үзэн ядаж буйн ИЛЭРХИЙЛЭЛ байлаа. Хэлсэн үг, зорьсон зорилгодоо хэнээс ч үл эмээн хэлэх гэснээ хэлж, мафижсан улс төрчдөд маш том сануулга өгч чадсан тэд бол Монголын улс төрийн "Шинэ үеийнхэн" байв. 


Тэдэнд намын дарга, Засгийн тэргүүн, ер хэний ч эсрэг дуугарах нь хамаагүй. Хамгийн гол нь шударга ёс хэрэгтэй.

Тиймээс ч тэд найман зуун тэрбумын концессыг хувийнхаа компанид хуваарилсан сайд дарга нарыг өршөөж чадаагүй юм.                                                                                   Тиймээс ч тэд Монголын төрийг 60 тэрбумаар худалдахыг санаархсан "саваагүй" эрх мэдэлтнүүдтэй эвлэрч чадаагүй юм.                                                                              

Тиймээс ч тэд намын эрх ашгаас ард түмнийхээ эрх ашгийг илүүд үзсэн юм.

Нам нэрийн дор таг дүлий явж, шударга бусын хонгилын жимийг уртасгахыг хүсээгүй улс төрчдийг бичигч би "Улс төрийн шинэ үе" хэмээн нэрлэсэн юм. Төр, засгийг сонсгол ортол нь хашгирч, дуу хоолойгоо хүргэж, хэзээд үнэний талд зогсох тэр их эрч хүчийг залуучуудаас л харж болно. Өнөөдөр Монгол Улсыг нилэнхүйд нь бүрхэж, захаас нь шүүрч, замаас залгиад эхэлсэн сүйрэл мөхлийн сүүдэр, хүн ардын хар бараан амьдралд залуучууд л цэг тавьж чадна

Залуучуудаас өөр хэн тэгээд нийгмийг өөрчлөх юм бэ. Хэн тэгээд улс орныг сүйрүүлж буй, муу муухай, бузар булайн эсрэг тэмцэж цэг тавих юм. Үүнийг л ухаж ойлгосондоо, ухаарч мэдсэндээ мафижсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурж, дуу хоолойгоо нэгтгэсэн Т.Аюурсайхан, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "Шинэ үе"-ийнхэндээ урам хайрлаж, алга ташъя


Монгол төрийн төлөө "Залуу үе" зоригоо чангалж, дуугаа нэгтгэж эхэлсний төлөө баяр хүргэе. "Залуу үе"-ийн хүч үнэний төлөө нэгдсэн цагт ямар ч хүчтэй эрх мэдлийн "Цайз хэрмийг" нурааж болдгыг нүдээрээ үзлээ. 

Аугаа сэтгэгчдийн үг амьдралд биелэлээ олдог гэдэг энэ буюу...

“Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй” В.Гюго...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 12

ЛИДЭР НЬ ХААНА БАЙНА . ХУВЬСГАЛ ХИЙГЭЭЧ ДЭЭ . ЧАДАЛ НЬ ХҮРЭХГҮЙШ ДЭЭ . МУУСАЙН УРВАГЧИД ЦААЗАЛБАЛ ТААРНА .

0  |  0
haan(103.26.193.110) 2017 оны 09 сарын 12

SHINE UEIINHNIIG DEMJIJ BAINA HARIN URGELJ L SHUDARGA EH ORNIIHOO TULUU BAIGAARAI!

0  |  0
1(103.10.22.79) 2017 оны 09 сарын 11

Ардчилсан хувьсгалыг хийлцсэн гээд байдаг нөхдүүд эд нараас ч бага гөлөгөөрөө байсан юм шүү. Хувьсгалыг залуучууд хийдэг юм. Өмхийрсөн хулгай хийгээд сурчихсан юмнууд хэзээ ч өөрчлөлт хийхгүй байлгүй.

0  |  0
зочин(103.26.193.111) 2017 оны 09 сарын 11

Аюурсайхан, Учрал, Оюун-Эрдэнэ та нар бол монголын ирээдүй. Бахархаж байна.

0  |  0
Дарь(150.129.140.223) 2017 оны 09 сарын 11

Зөв!

0  |  0
ЗОЧИН(122.201.21.241) 2017 оны 09 сарын 11

АРАЙ Л БИШ ШҮҮ. УЛСААР ТОГЛОЧИХООР ХӨӨРГӨН ЗАЛУУС ШҮҮ...ЯДАЖ НАМБА СУУЖ ЖУДАГ СУРАХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН ЭД НАРЫН ТОГЛООМ ЮМУУ?

0  |  0
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 11

ТАНЬДАГГҮЙ БУРХАНААС ТАНЬДАГ ЧӨТГӨР НЬ ДЭЭР .

0  |  0
Эвий(122.201.22.71) 2017 оны 09 сарын 11

Нусан пулемётууд л байна! Энэ таарсан таар шуудай нарт өөр олигтой нэр олдохгүй дээ..... Ккккк

0  |  0
zochin (202.180.218.147) 2017 оны 09 сарын 11

demjij bna huviiin erh ashgaaa dandaaa hoyrt taviarai namiin nereeer tomilogdson chadvar muutai nuhdiiig mash turgen zailuulah hregtei shuuu daaan ylanguya ter ninjjamts gedeg shouchin huuhniig iiimerhuuu hog shaarnuudaas bolj buh gzar tnai namiin ner hund unasan

0  |  0
zochin(202.9.42.49) 2017 оны 09 сарын 11

27-jiliin umnu uhaant ahmaduud itgel naidvar tavij zaluuchuudad turiin joloog atguulsan tegeed yu bolov odoo hartsgaa Ardachlal gej hii uzegdeld itegsen ard tumen muhliin irmegt ireed baina odoo haashaa yvah ve ymar ulger yritsgaah boloo chuluut zah zeel gegdeh niigemd shudraga es gej hezee ch baidaggui baih ch bolomjgui

0  |  0
з(103.26.193.44) 2017 оны 09 сарын 11

амжилт

0  |  0
5(66.181.177.173) 2017 оны 09 сарын 11

MANDUHAI KINONII SARGAI SAID

0  |  0
zochin(124.158.113.3) 2017 оны 09 сарын 11

zaluuchuudaa demjikh heregtei zuitei

0  |  0
MAXH s.(27.123.214.126) 2017 оны 09 сарын 11

Bugsny alchuuruud udahgui zesn zuhuinaa, ene 3 durakin tsaad EZEN ni hen bee?! Udahgui oilgomjtoi bolno. 3 condom kkkk. Ekh Oronchid gechikhjee.kkkk

0  |  0
иргэн(122.201.25.130) 2017 оны 09 сарын 11

үгүй одоо энэ улс орны иргэд мөн бол бас, үр хүүхэд маань цаашдаа эх орондоо амьдрах бол бид тэдэнд цөөхөн хүн амтай, ийм ядуу орныг хүлээлгэж өгмөөргүй л байна ш дээ. Үйлийн үр гэж нэг юм бий дээ. ядаж үр хүүхдээ бодож тэднийхээ төлөө муу юм хиймээргүй байна. Хангалттай заваарахыг нь харлаа. Эрүүл ухаантай хүмүүс байвал энэ улс гэрээ өөд нь татах нь цаг нь болсон бус уу.

0  |  0
зочин(65.49.14.75) 2017 оны 09 сарын 11

улам сайн ажиллах алдаа давтагдахгүй байхыг харах л үлдлээ.

0  |  0
zochin(150.129.143.89) 2017 оны 09 сарын 11

edgeer zaluuchuudyg mash ih demjij bna bayarlaj bna baharhaj bna tsaashdaa uzel bodoldoo uil heregtee ard olondoo unench yavaarai gej husie

0  |  0
zochin(150.129.143.89) 2017 оны 09 сарын 11

edgeer zaluuchuudyg mash ih demjij bna bayarlaj bna baharhaj bna tsaashdaa uzel bodoldoo uil heregtee ard olondoo unench yavaarai gej husie

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 09 сарын 11

Хэн нь хэн болохыг цаг хугацаа л харуулна даа

0  |  0
Зочин(182.160.2.24) 2017 оны 09 сарын 11

Хүрэлсүх Баттулгатай нийлсэн шинэ МАНАН үүссэн. Тийм биш бол эхнээс хөрөнгийг нь хураах хэрэгтэй. хөрөнгийг нь хураахгүйгээр шоронд хийгээд хэрэггүй.

0  |  0
Аажаа(202.21.106.134) 2017 оны 09 сарын 11

МАНын хөгшин бурхинуудыг хурдан зайлуулахгүй бол улс орон сэхэхгүй нэ 27 жил гэдэг бага хугацаа биш . Эд халаа сэлгээгүй өндөр албан тушаал хашиж бүгдээрээ төрөөс төрсөн тэрбумтангууд боллоо ард түмэн улам их ядуурсаар энэ шудрага ёс уу

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 11

hamgiin buzar ni huuchin huivaldagchid ulsiin toloo, ard tymnii toloo yuch hiisehgui zovhon oorsdiigoo hyreelsen ah dyy hamaatan sadangaa bodogchid,,,,toriin hymyys gej helehed tohirohgui hymyys,,,,zaluuchuudad naidaj baina

0  |  0
Zuv (202.70.34.70) 2017 оны 09 сарын 11

Ene 3 zaluug demjij bn.

0  |  0
Иргэн(182.160.37.157) 2017 оны 09 сарын 11

Энэ мэт залуучуудаа МАН дээш гаргаж,Намынхаа нэр хүндийг булшилаж буй Миеэ,С.Баяр,Хаянхярваа,Лүндээжанцан,Содхүү,Оюунхорол,Цогзолмаа гэх мэт нилээд тооны нөхдүүдийг Улс төрийн/тэтгэвэрт/ нь гаргах хэрэгтэй.Эс тэгвээс МАН сэхэхгүй.

0  |  0
ИРГЭН(103.26.192.157) 2017 оны 09 сарын 11

Хүрэлсүхээ сайн дэмжээрэй МАНАНГ ҮГҮЙ ХИЙХ ЦАГ БОЛСОН

0  |  0
зочин(202.9.41.97) 2017 оны 09 сарын 11

бид залуу үеэ дэмжих хэрэгтэй, Одоо энэ бугшсан хуучин бууний хугархай нуудийг бүгдий нь зайлуулах хэрэгтэй

0  |  0
Top