М.Энхболд, Д.Хаянхярваа нар огцрох уу

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

  Шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц хэлэлцэхтэй зэрэгцэн, УИХ-ын спикерийн  суудал ч хөндөгдөж магадгүй байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ээлжит бус чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбоогүй асуудлаар намынхаа бүлэгт завсарлага өгсөн нь хэд хэдэн хуулийг зөрчсөн явдал болсон юм. Мөн МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд ч Бүлгийн шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн, чуулганы хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйлээр завсарлага хүссэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл болоод байна.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16.5. “Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэсэн заалт, тус хуулийн 4.6. “Нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4-т заасны дагуу завсарлага авах бол ийнхүү завсарлага авах хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно. Тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн юм.  

Харин МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нь УИХ-ын тухай хуулийн 27.1.4. “Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэсэн заалтыг зөрчжээ.

Засгийн газрыг хамгаалж үлдэх гэсэн хоёр эрхмийн үйлдэл нь хэд хэдэн хуулийг ийнхүү зөрчөөд байна. Иймээс МАН дахь УИХ-ын гишүүд М.Энхболд, Д.Хаянхярваа нарт хариуцлага тооцох асуудлыг тавихаар болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалахаар хэлэлцсэн М.Энхболд нь намын нэр хүндийг маш муухай харагдуулж байгаа гэж үзэж буй юм. Иймээс хэд хэдэн үндэслэлээр М.Энхболдыг огцруулах асуудлыг намрын чуулганы эхэнд намынх нь гишүүд өргөн барих бололтой. УИХ дахь АН-ын гишүүдийн зүгээс ч М.Энхболдыг хууль зөрчих нөхцөл байдал үүсч буй талаар тухайн үед нь албан тоотоор сануулж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага ярих тухай дурдсан байдаг. Иймээс М.Энхболдыг огцруулах асуудал нь чуулганы хуралдаанаар олонхийн дэмжлэг авах магадлалтай юм.

Мөн Бүлгийн дарга Д.Хаянхярваад бүлгийн гишүүд нь хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн байна. Бүлгийн хуралдааны шийдвэргүйгээр, гишүүдийг үл тоон хууль зөрчин завсарлага хүссэн нь гишүүдийнхээ эгдүүцлийг хүргэжээ. Иймд мөн 65-ын бүлэг даргаа шинээр томилох бололтой. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн 33 гишүүн нэгдмэл байр суурьтай байж, М.Энхболд болон Д.Хаянхярваа нарын эсрэг зогсож чадвал УИХ-д болон Бүлгийн хуралд ч олонх болж таарна. Энэ тохиолдолд М.Энхболд, Д.Хаянхярваа нар албан тушаалаасаа огцрохоор байна.

Т.Амараа

ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 61 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (182.160.32.180) 2017 оны 09 сарын 12

Энэ Энхболд хотыг дампууруулж хаад би нэгч барилга хуулийн гадуур бариулахгүй гэж хээв нэг гөлийгөөд улмаар тэр 60 тэрбумын хуралд би суугаагүй гэж гүрийгээд улмаар хамсаатнуудаараа эвлүүлэг гэж нотлуулаад дээр нь ИХ ыг хууль бус болгож хэнэггүй энд тэгээд толгойд залраад байхуу? Одоо дуусгах цаг иржээ.Хурдан зайлуулж олон баримтыг нь үүрүүлээд зүүн хойш нь зүглүүлээчээ.

0  |  0
Zochin(202.70.46.239) 2017 оны 09 сарын 12

Zyb. Tymen olnii zytgej baigaa zaluusaa demjej baina . Ih barisanch umhii ,baga barisanch umhii gej yg baidag sprig gargasan deeree gyitseeh heregtei . Ts. Naymdorjiig UIH-n darga bolgonoor oi.

0  |  0
Нуурын Даваа(202.70.46.231) 2017 оны 09 сарын 12

М Энхболд дарга зөв ярьсан байна. Намын залуус жоохон тэвччих.уурхайд орон тоо их гарна Отгонбаярын үед орсон нөхөд удахгүй өөрчөлнө

0  |  0
Харамсагч иргэн (202.9.42.224) 2017 оны 09 сарын 12

Цөвүүн цагт илжигний чихэнд юуч хэрэгүй худал хуурмагаар дүүрэн улс болжээ бүлгийнхээ хуралд суухгүй тэгээд гаргасан шийдбэрийг дураараа гаргалаа гэнэ арай дэндэж бна оюуны хомостолд орж шуналын тулам болцгоожээ энэ залуус

0  |  0
цогоо(202.70.41.102) 2017 оны 09 сарын 12

Хаянхярваа байж байг хэрэгтэй, давгүй шүү, орон нутагт ажилсан хүн шүү, МАН-д хэрэгтэй хүний тоонд зүй бусаар тооцогдох ёстой шүү

0  |  0
001(202.21.100.210) 2017 оны 09 сарын 12

Энэ хаянхярваа бол зэвүүн нөхөр шүү

0  |  0
Сониуч сонжооч(112.72.11.110) 2017 оны 09 сарын 12

Тэртэй тэргүй УИХ-ыг 45 хоногт ЗГ бүрдүүлж чадаагүй болгох тараах боломж нь бат зогссон нөхдөд МАН-ын бага ,их хуралд байхад энэ хоёрын албыг мөрөөдөж мөөрөх ямар үхэр бас байна. Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүйг энэ намаржин өвөлжин мэдрэхээ санаагү, хоолонд яарсан хүмүүс/ 2 сарын дараа гэсэн Энхтүвшингийн үгийг ч сонсоогүй л / , цаг хугацаа хүссэнийг чинь хүзүүгээр нь татуулж өгөхөөр байна даа!

0  |  0
Эрлэг(202.70.46.233) 2017 оны 09 сарын 12

Хаянхярваа дарханы дарга байхдаа хонгор сумыг холдуулаад зайлсан гэмт хэрэгтэн хутган үймүүлэгч УГ нь цагаан даваанд баймаар хүн

0  |  0
Jjj(108.92.148.34) 2017 оны 09 сарын 11

Elbegdorj, badamjunai,Mie,Saihanbalag,Bayartsogt,metiin humuus uls turuus buren zailj baij mongol uls zuv zamdaa orno.

0  |  0
зочин(103.26.193.111) 2017 оны 09 сарын 11

М.Энхболд, Д.Хаянхярваа нар МАХН-ын сүүлчийн хүмүүс. Аргагүй шинэ цаг үе гарч ирлээ тэд харин мэдэрсэнгүй дээ.

0  |  0
Samdan(112.72.11.107) 2017 оны 09 сарын 11

Miig zailuulah hergtei

0  |  0
zochin(66.181.185.120) 2017 оны 09 сарын 11

MAN shinechlegdehiig husch bga bol iim zuileesee ehleh ni mash zuv

0  |  0
zochin(27.123.214.114) 2017 оны 09 сарын 11

saihan humuus shuu huurhii baih estoi estoi 65 dotoroo

0  |  0
МАХН МАНЫ ГИШҮҮН(202.72.245.205) 2017 оны 09 сарын 11

ЭНЭ 2 ЕР НЬ МАНАЙ НАМЫН НЭРИЙГ ГУТААЖ БАЙНА НАМААС ХӨӨЕ

0  |  0
Иргэн(66.181.183.9) 2017 оны 09 сарын 11

Энэ хоер хоюулаа торд хэрэгтэй хумуусшдээ?! суйдтжй зорчил биш л байнашдээ?! юун суртэйндээ?!

0  |  0
иргэн(103.57.95.254) 2017 оны 09 сарын 11

энэ хоёр зайлах ёстой

0  |  0
Иргэн(203.169.50.99) 2017 оны 09 сарын 11

М. Энхболд зайлшгүй огцрох ёстой

0  |  0
zochin(59.17.149.86) 2017 оны 09 сарын 11

homgprt baaham hun horduulsan,UN-iin gazriin naimaachin 2etgeed namiin terguun,ih hurliin gishuud Mongold l baidag. Uur ylsad bol nam n ner devshuulehchgui. Ali ert hariutslaga tootsood yavyylchihsan baigaa. Odoo ali ch mam iim uleg gurveliin ueiin humuuseesee salmaar yum

0  |  0
Ганаа(122.201.21.80) 2017 оны 09 сарын 11

М.Энхболдыг огцруулаад шууд шорон явбал шударга явдал болно.

0  |  0
Зочин(103.229.121.216) 2017 оны 09 сарын 11

МОНГОЛ ТӨР ХАРИУЦЛАГА АЛДАГСАДАД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ АРГА МЕХАНИЗМ БАЙДАГ БОЛД ”ТӨРИЙН АЛБААР НАЙМАА ХИЙСЭН” МАН-ыг УЛС ТӨРИЙН ТАВЦАНГАА МАШ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛАХ ЮМ САН ДАА... ТЭГВЭЛ АРД ТҮМНИЙ НУРУУ ТЭНИЙХ БОЛНО

0  |  0
Уншигч(150.129.140.26) 2017 оны 09 сарын 11

Хариуцлага тооцдог болох нь. Хүн бүр эрх үүргээ ухамсарладаг байж гэмээ нь үйлдэл нь зөв байх боломжтой .

0  |  0
ABA(139.5.217.156) 2017 оны 09 сарын 11

Huuliiig guuli bolgon udaa daraa zurchsun enhboldiig ogtsoruulah ni zuv, yamar ch ulger duurial baihgui, neg hunii erh medel heterch tsagdaa huchnii baiguullagiig gar huluu bolgon noyorhol togtooj avilgal heel hahuul gazar avsan ni Ene hunii l buruu, zaaval ogtsoruulah hun bol enhbold yum

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 09 сарын 11

Хулгайч нар хуулийг гууль болгох уу Ард түмэн харж байна 4жил дуусана дүн тавина

0  |  0
Иргэн(202.9.42.235) 2017 оны 09 сарын 11

МАН-хан тэнэг л биш бол Энхболд Хаянхярваа нарыг огцруулаад зогсох биш хууль зерчсенд арга хэмжээ авах хэрэгтэй. Эд нар хэтэрхий нисээд байсан юм ендереес унах ямар байх бол

0  |  0
Зочин(103.229.123.103) 2017 оны 09 сарын 11

Энх болд огцорохгүйгээр шинэчлэл боллоо юу?

0  |  0
Зочин(103.229.123.103) 2017 оны 09 сарын 11

Яаж чиг бодсон Хаян хярваа өөрөө дур мэдэн завсарлага авна гэж юу байхавдээ? Тэнэг гэдгээ гайхуулаад бичих юм даа? М,Энхболдтой тохиролцохгүй завсарлага авдаг ТОМ зүрхтэй хүн Хаянаа мөн үү? Битгий инээд хүргээд бай мулгуу бичмэр бологч минь? Миеэг муухай хархад л чацга царайт болдог шдэ?

0  |  0
ГИШҮҮН(203.91.115.44) 2017 оны 09 сарын 11

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ҮНДСЭН ХУУЛЬ Л ЗӨРЧӨӨГҮЙ БОЛ ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА ДАА. БҮЛГИЙН ДАРГА ХЭН Ч БАЙСАН ЯАХАВ ДЭЭ

0  |  0
Сонгогч(202.70.46.208) 2017 оны 09 сарын 11

Зөв санал дэмжиж бна, одоо МАН-ын толгойд цэвэрлэгээ хийх цаг болсон ард түмэн. бид дэмжсэн даанч бидний халуун сэтгэл рүү ус цацаж бөгсөө харуулсан шүү

0  |  0
зочин(122.201.22.156) 2017 оны 09 сарын 11

Хэт түрэмгий бярдаж байсаны шанг хүртээх хэрэгтэй

0  |  0
tarsan n deeree(59.153.114.229) 2017 оны 09 сарын 11

ene PARLA,ENT tarsan deer sh dee.albam tushaaliin tuloo yu ch hiij medeh ulsuud mash olnoor tsuglasanaas gadna huchingyn heregtei gemt heregten ch hurtel bn

0  |  0
МАН-ын жирийн гишүүн(122.201.23.158) 2017 оны 09 сарын 11

Дэмжиж байна. Энхболд, Хаянхярваа нарыг огцруулах хэрэгтэй. Барын зулзагыг бага дээр нь дар гэдэг шүү дээ. Одоо хууль дүрэм зөрчсөн энэ дээрээс огцруулах нь чухал. МАН-ын сэргэн мандал ирэх цаг айсуу.

0  |  0
шаардлага(203.91.115.44) 2017 оны 09 сарын 11

тарах хэрэггүй ээ. ми.энхболдууд огцорч харин гишүүнээ өгөх хэрэгтэй. тэгээд элбэгдорж тойгоо хөтлөлцөөд шалгуулах хэрэгтэй.

0  |  0
Man(66.181.186.173) 2017 оны 09 сарын 11

Mash zov shiidver bn.Mongol uls chin tortoi,toroor togloj bolohguig oilguulah heregtei

0  |  0
Баадай(66.181.164.229) 2017 оны 09 сарын 11

Энэ УИХ зүгээр л тарчихвал таарна. Бүхэлдээ чадамжгүй

0  |  0
Хууль зөрчигч(27.123.214.121) 2017 оны 09 сарын 11

Огцруулья

0  |  0
ОГЦОР(103.26.193.195) 2017 оны 09 сарын 11

Дарга гэдэг албан тушаалаар дарангуйлагч нар огцрох л ёстой.Ёстой юм ёсоороо, жамтай юм жамаараа л болох байлгүйдээ. Огцруулах л хэрэгтэй хам хжрэгтнүүдийг!

0  |  0
Батаа(66.181.160.84) 2017 оны 09 сарын 11

Зөв.

0  |  0
zochin(150.129.143.89) 2017 оны 09 сарын 11

ogtsruulah.ni,zuv

0  |  0
999(103.26.192.157) 2017 оны 09 сарын 11

тийм шүү

0  |  0
ARD(27.123.213.2) 2017 оны 09 сарын 11

ENHBOLD HAYNHYRWAA NAR OGTSROH HEREGTEI ENHBOLD ODOO DVNDIICHAAD MELEN HOILOG TSARSILAAD BAIGAAD BAIH SANAATAI BAIGAA BAIH .TANUD BID BOLOMJ OGSON DAANCH TA AM AJIL BVH ZVIL ZORSON. 60TER BUMIIG RWLVVLEG

0  |  0
Orgil(203.91.119.102) 2017 оны 09 сарын 11

Haynhyrvaa bol jinhene bugs doloogch Migii bugsiig bainga dolooj tseverledeg hulgaich

0  |  0
zochin(150.129.143.89) 2017 оны 09 сарын 11

edgeer ul buteh nuhdiig zailuulj bj tur tsevershineMAHAHgiinnuhdiig turd oruulj bolohgui naaduul chini gai l tarina uu gehees gaviya baiguulna gej bhgui

0  |  0
Өлгийн сонгогчид(202.179.31.65) 2017 оны 09 сарын 11

УИХ-ын дарга М.Энхболд та одоо саналаараа ажлаа өгөх хэрэгтэй.Таныг ерөнхийлөгчид хүртэл зүтгүүлээд бид барсангүй.Бид чадлаараа зүтгэлээ.Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч таныг их харлаа.Ний нуугүй ярихад сонгуулийн дараа ч гэсэн биднийг нэг бодох цаг танд хангалттай байсан.Даан ч та хөдөлсөнгүй сонгогч биднийг үл тоосон тань илт байна.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 11

ogzruul ene 2-iig

0  |  0
Огцор(27.123.214.118) 2017 оны 09 сарын 11

Болж байна шүү! Дэмжиж байна

0  |  0
247(203.91.118.180) 2017 оны 09 сарын 11

МАН шинэчлэгдэх болсон до нэгэнт ингэж хөдөлсөн юм чинь хөдөлсөн шиг хөдлөөд нэг мөр сэгсрээд хаях хэрэгтэй дэ

0  |  0
irgen(103.212.117.218) 2017 оны 09 сарын 11

nvgliig ni edlvvl .ulsaa hudaldchihaad zvgeer suuj bhuu

0  |  0
чухал үү(27.123.214.118) 2017 оны 09 сарын 11

Ер нь хуулийг гууль болгоно гэдэг бол дээдсүүдээс үүдэлтэй шүү. Дээдчүүл гаргасан хуул а мөрдөхгүй бол ард олон яаж хууль биелүүлдэг болох вэ. Тиймээс хатуу хартуцлага тооцож чаддаг болж байж хөгжил энээ тэрээгээ ярина. Өөрсдөө хэдэн тэрбумаар нь хулгайлчихаад хулгайчаар биш даргаа гэж дуудуулаад яваад бн. Энэ больж эцэслэгдэхийг шинэ засаг эхлүүлвэл их чухал ард түмний төрд итгэх итгэл нэмэгдэна шүү.

0  |  0
Иргэн(182.160.37.157) 2017 оны 09 сарын 11

Нэн тэргүүнд-Ард олныхоо эрх ашгийг, Дараа нь:-Намынхаа эрх ашгийг,Адагт нь:-Өөрийнхөө эрх ашгийг боддог хүн Монголын түмэн олонд хэрэгтэй байна.Гэтэл Энэ 2 этгээдэд эсрэгээрээ тусаж байх тул шууд огцоруул.

0  |  0
Top