Цементийн үнэ буурчээ

Барилга байшин барихад гол шаардлагатай материал болох  цементийн үнэ ханш өнгөрсөн 6, 7 дугаар сард огцом өсч 1 тонн нь 250,000 төгрөгт хүрч байсан. Харин 8 дугаар сараас хойш үнэ буурч, харьцангуй тогтворжиж эхэлжээ. Үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь “Хөтөл”, “Налгар Түшиг” үйлдвэрүүд түр зогсож, төмөр замаар бусад үйлдвэрүүдээс цемент орж ирэхгүй саатсанаас болж хомсдол үүссэнтэй холбоотой гэнэ.

Монгол Улсын цементийн нийт хэрэгцээг “Хөтөл”, “Монцемент”, “Мак Евроцемент”, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” зэрэг цементийн үйлдвэрүүд хангаж байгаа. Ингэхдээ Улаанбаатар хот руу “Хөтөл”, “Монцемент”, “Мак евроцемент”-ийг төмөр замаар, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” үйлдвэрийн цементийг автомашинаар тээвэрлэж байгаа юм.

Цементийн импортын татварыг нэмэгдүүлснээс хойш БНХАУ-аас импортлох цементийн урсгал ерөнхийдөө зогссон. Одоогоор цементийн үнэ үйлдвэр дээрээ 1 тонн нь 150 орчим мянган төгрөг байгаа ч үүн дээр Улаанбаатар хүртэлх тээвэр, ачилт, буулгалт, агуулахын зардал нэмэгдэж барилгын зах, худалдааны төвүүдэд 167,500-190,000 төгрөгийн үнэ ханштай байна.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )