Ц.Мөнхтуяа: Хэрэв цалин нэмэгдэхгүй бол орон даяар багш нар ажил хаяна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Багш нар эвлэлдэн нэгдэж “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-г сарын өмөн байгуулсан билээ. Улмаар засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа. Шаардлагын хариуг энэ сарын 15-нд засгийн газраас багш нарт өгөх аж. Хэрэв багш нарын цалинг нэмэхгүй гэсэн шийдвэр гарвал  багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжих тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 21 аймгийн багш нар мэдээлэл хийлээ.

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч  Ц.Мөнхтуяа “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо байгуулагдаад нэг сар болж байна. Өнөөдөр багшийн цалинг нэмэгдүүлэх асуудал засгийн газрын хэмжээнд шийдэгдэхгүй байна. Бид цалин нэмэгдтэл тэмцэх болно.  Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу есдүгээр сарын 15-нд ирнэ. Хэрэв хариу ирэхгүй бол  цаашид орон даяар багш нар ажил хаяна” гэв.

Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн газарзүйн багш Ж.Амгалан “Өнөөдөр Орхон аймгийнхаа ерөнхий боловсролын 4, цэцэрлэгийн 32 байгууллага, нийт 1800 багш нарын төлөөлөл болоод энд ирлээ. Манай аймгийн 1800 багш нарыг төлөөлсөн түр хороо 2017 оны наймдугаар сарын 23-нд байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.  Аймаг болгоноос УИХ-д төлөөлөгч гишүүд байгаа. Эдгээр УИХ-ийн гишүүдэд бидний ажилд туслаач ээ гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Бидний үйл ажиллагаанд төр засаг дүлий дүмбэ оргиод нааштай хариу өгөхгүй бол бид багш нарын "онц ноцтой их хурал"-ыг хуралдуулах байдал үүсэхийг мэдэгдье. Бидний тавьж буй ганц шаардлага бол багш нарын цалинг нэмэгдүүлэх. Бид тодорхой үр дүнд хүртлээ тэмцлээ зогсоохгүй. Монгол Улсын үе үеийн засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтаа биелүүлээгүй явж ирсний улмаас багш ажиллагсдын цалин амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Улмаар багш нарын худалдаан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэлээ

Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад нийт гурван үндсэн зүйлийг тусгаад байгаа аж.

  1. Багшийн цалингийн доод хэмжээг 1,600,000 төгрөг болгох хүсэлтэй байна.
  2. Багшийн цалинг тодорхой төвшинд тогтоон барих
  3. Боловсролын салбарын ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах гэжээ.

 

Говь Алтайн багш нарын төлөөлөл Ж.Энхбаатар “Говь Алтай аймгаас 1000 гаруй багшийн эрх ашгийн төлөө энд ирээд байна. Өнөөдөр сайд дарга нар дэлхийн боловсролыг Монголд гэж хэлдэг. Үүний төлөө багш нар хичээж, 500 мянган төгрөгөө гололгүй ажилласаар өдийг хүрлээ. Монгол хөгжингүй орны тоонд ордог ч багш нарынхаа хөдөлмөрийг буурай орныхтой адил хэмжээнд үнэлдэг. Аливаа улс орны хөгжил боловсролоос шалтгаалдаг. УИХ-ын гишүүд өөрсдийн  төлөө хэдэн тэрбумаар нь хөрөнгийг цацдаг. Гэтэл боловсролын төлөө гар татаж байна” хэмээв.

Завхан аймгийн залуу  багш нарын төлөөлөл Н.Лхавга “Миний хувьд авч буй цалингаа амьдралдаа хүргэхэд хэцүү. Цалин бага болохоор багшийн мэргэжлийг сонгож байгаа хүүхэд маш цөөхөн. Улмаар чадварлаг эрэгтэй хүүхдүүд өөр өндөр цалинтай мэргэжил сонгож байна. Өнөөдөр биднийг сэхээтэн хүмүүс байж нийгэм цаг үеэ мэдэрсэнгүй гэж байгаа хэсэг хүмүүс бий. Тэгвэл нэг л зүйлийг хэлье эрх баригчид эдийн засгийн өсөлтийнхөө хамгийн эхний ашгийг багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд зарцуулаач ээ. Дараа нь төрд болж буй концесс зэрэг хулгай дээрмээ зогсоогооч. Хэрэв ингэж чадвал багш нарын цалинг нэмэх хөрөнгө гарч ирэх нь лавтай. Өнөөдөр зөвхөн багш нарын эрх ашиг яригдаж байгаа юм шиг байж болно. Гэвч үүний цаана Монголын ирээдүй болсон хүүхдийн тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс бидний тэмцлийг төр засаг минь анхаарч ойлгоно гэдэгт залуу хүний хувьд итгэлтэй байна. Багш нарыг дэмжих гол хөшүүрэг бол цалин юм” гэлээ

Б.Янжиндулам

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад багш(202.9.41.226) 2017 оны 09 сарын 12

Хичээлд зориулсан цагтаа хичээлээ төлөвлөгөөний дагуу заагаад элдэв байдлаар олон юм ярилгүй хичээлээ заагаад л явах ёстой болов уу? Зарим багш нар хичээлийн цагаараа элдэв өөр юм ярих хүүхдүүдээ тэнэг мангараар нь дууддаг гэх мэт журамгүй зан гаргадаг гэж хүүхдүүд ярих юм энэ буруу. Ялангуяа ахлах ангид бол багшийн сонирхдог зүйлээр хичээлийн бус зүйл яриулж цаг өнгөрөөх санаархал байдаг энэ аргад хөтлөгдөн жилчихийн хэрэггүй ш дээ. Хүүхэд гэдэг чинь багшийн бодож байгааг адилхан бодож байгаа хүн л юм ш дээ. Энэ мэт багш нарын нэр хүндийг унагаж байгаа асуудал байгаа 3юм уу даа

0  |  0
Зочин(202.9.41.82) 2017 оны 09 сарын 12

Хичээлийн хэрэглэгдэхүүний мөнгөө өөрөө гаргахгүй яахын хэнээр үзэг бал дэвтэр номоо авахуулах гээд байгаа юм болдоо. Ажлын багажгүйгээр ажил хийж чадах хүн байдаг гэж үү? Яг өнөөдөр бол бүгдийг нь шахуу хүүхдүүд тэдний эцэг эхээр гаргуулчихдаг байж хичээлийн хэрэглэгдэхүүндээ мөнгө зардаг гэх мэтээр Мөнхтуяа жингээ худал гуцаад л байхын.

0  |  0
Зочин(202.9.41.82) 2017 оны 09 сарын 12

Одоогоос арваад жилийн өмнө 53-р сургуульд Туул гэж СОЦ маягийн заах аргатай хүүхдийг заавал сургаж байж салдаг нэг айхтар багш байсын тийм багшаар хаяа нэг укасагдуулах бол байх ш дээ. Мөн Дорноговь Зүүнбаянд Нарантуяа гэж бас тийм багш байдаг иймэрхүү багш нарыг цалинг нэмэхэд бол дэмжинээ. Багш нар яахав ажлаа хаяна л биз заах арга сайтай мэдлэг өндөртөй өндөр шаардлагатай ахмад багш нараа цалинжуулаад л сургалтаа үргэлжлүүлчихээч дээ. Тэд энэ сурч мргэжсэн хичээлийн ойлголт мэдлэг дутуу заах арга муу юм л бол хичээлийн хэрэглэгдэхүүн энээ тэрээ мөнгө нэхдэг гожигуудтай яаж зүйрлэхийн бэ.

0  |  0
цогоо(202.70.41.102) 2017 оны 09 сарын 12

Хавтгайруулж болохгүй зөхөн бага ангийн багш нарын цалинг л бодолцох хэрэгтэй.

0  |  0
BAATAR(103.212.119.71) 2017 оны 09 сарын 12

Huuhduudiig oligtoi humuujuulchiheed mongo neh.Baga bolon tsetserlegiin bagshiin tsaling nemj bolnoo.Ahlah angiin huuhduudiig yadahdaa tamhi tatdaggui bolgochihood mongo neh.Busdiin gar hol buu bol.Ardchilsan namiin nohduudiin hatgaasaar buu uim

0  |  0
Кккк(202.9.40.178) 2017 оны 09 сарын 12

Багш нарын ажил хаялтыг эсэргүүцэж байна.

0  |  0
Эцэг(103.229.123.105) 2017 оны 09 сарын 12

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, багш нар нэртэй шантаажчид минь. Та нарт ард түмний үр хүүхдийг шантаажлахаас өөр эрдэм хомс шүү дээ. Та нарыг гадаадын аль ч оронд өндөр цалинтай багшаар ажиллуулахгүй. Чадвар чинь мөн л хомсдоно. Эсвэл Налайхад очиж хувиараа нүүрс ухацгаа!

0  |  0
zorig(202.179.31.24) 2017 оны 09 сарын 12

zunjingaa zugaalaad odoo mungu hereg boloo uy ajilaa oligtoi hiih heregtei

0  |  0
эцэг эхчууд холбоо(139.5.219.25) 2017 оны 09 сарын 11

улс орон ийм хэцуу байхад болж байгаа юмуу бусад салбарууд ч адилхан ядарч байгаа ер нь та нар нэг жил ажил хаячихаа хуухдээ сургуульд явуулахад жижиг сажигаар зогсоо зайгуй зардал гардагаа телевиз интернэд ашиглаад гэрээр хичээл заахад хэдхэн сайн цалинтай шилдэг багш нар байхад болноо хямралын уед улс эх орноо бодноо эцэг эхчууд бид харин эмч онцгой тусгай зайлшгуй хэрэгцээт албаныхан минь битгий ажил хаяаарай хямрал дуусахаар хангалттай цалин нэмнээ ард тумнээ бодоорой гуйж б

0  |  0
Б(103.26.193.44) 2017 оны 09 сарын 11

ЭНД БАГШ НАР ШААРЮАЖ БАЙХАД ЭНЭ ДООГУУР ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ЮУНДАА БУХИМДАНА ВЭЭ

0  |  0
Багш нар больёоо(202.9.40.150) 2017 оны 09 сарын 11

Багш нараа та нар бусдаасаа тасархай их мөнгө авах юм уу. Тэгээд бусад төрийн албан хаагч нар яахын дандаа цалин нэм гээд л бархирч орилоод л байхын. Сурагчдаасаа элдэв аргаар авдаг мөнгө хоцрогдол арилгана гэж хуурч хусдаг мөнгө дэтэр зассан дээр нь урамшууллын гээд л зөндөө л авдаг биз дээ? Ажил хаявал хая хая ажил хайж байгаа 1000 1000-н багш байхад тэднийг ажилд авчихаач ажилгүй хүн ажил олох гээд зүдэрч байхад ажилтай байж даварчихын багш нар ямар өдрийн 8 цаг ажиллахын биш

0  |  0
zochin(27.123.214.114) 2017 оны 09 сарын 11

uchral gishuuneese avaaa ta nar bayn shde .emchim tsalin nem ta nar bol hangalttai shuu tsalin chini

0  |  0
зззз(103.212.116.95) 2017 оны 09 сарын 11

өвөл ихэнх багш нар үнэн тасарцан байдаг юм ш дээ, Багш нарын ур чадварын нэмэгдэл, дэвтэр зассны мөнгө өөр юу ч билээ нэмэгдлүүдийн тухай ярих ч үгүй юм шудрага бай л даа

0  |  0
лл(202.21.107.27) 2017 оны 09 сарын 11

Багш нар дүрэмт хувцастай болчихоо.Тэгвэл гоёж гоодож өмссөн зүүснээрээ уралдаж сурагч нарынхаа урд загвар үзүүлэхгүй,зардал бага гарна.

0  |  0
8888888(202.9.40.150) 2017 оны 09 сарын 11

Ер нь бол ямар нэг зээлгүй төрийн албан тушаалтан байхгүй ш дээ? Энэ улс цэргийнхний цалинг нэммээр юм. Салаа салбарын офицерууд нь эргүүлийн цагдаагаас бага цалин авдаг юм билээ ш дээ. Хөөрхий тэд ямар багш нартай адил жагсах ажил хаях эрх байх биш дээ. Төр тэгээд нөгөө телевизүүд нь ч нэг дутагдал гармагц л дуу дуугаа аваад мууг нь дуудаж гарна хэцүү л харагддаг юм шүү дээ.

0  |  0
?(202.9.40.150) 2017 оны 09 сарын 11

За одоо чамайг тэнэг мангуугаар нь эргүүгээр нь дуудна даа наад өөрөө тэнэг мангуу шулам чинь. Энэ ч чанараараа хичээлээ олигтой заагаагүй баыж сурагчдаа бас л ингэж дуудан зүгээр сууж хагас өдрөөр ажиллаад сул цалин авдаг байж ингэж бахардаад байгаа нь буруу ш дээ. Дээрээ хяналтын шалгалт ирэхээр гайгүй сурдаг хүүхдүүдээ суулгаж шалгуулаад шалгагч нараа малалчихна үнэн арчаагүй багш нар шүү дээ. Эцэг эхчүүд бид байдлыг мэдсээр байгаа ч хүүхдийг минь дарамтлан гээд чимээгүй л байхаас аргагүй болдог. Харин хичээлээ үнэн чанартай заадаг ажлынхаа төлөө багш нарт бол цалингий нь нэмэх зөв байхаа.

0  |  0
Сурагчдын эцэг эх(202.9.40.150) 2017 оны 09 сарын 11

За больдоо дандаа л цаг наргүй ажилладаг гэхийн өглөө ирсэн багш үдээс хойш гэрлүүгээ яваад л өгдөг үдээс хойш хичээлтэй багш өглөө ирэхгүй байж байгаад үдэд л ирдэг ш дээ багш нар бол хагас ажлын өдөртөй амар сайхандаа л жаргаж байдаг хүмүүс биз дээ. Хичээлээ чанаргүй заадаг мэдлэг муутай заах арга муу ааш гэж шулам л байдаг ш дээ. Эцэг эхийн зүгээс хичээлээ чанартай заах тухай ярихаар одоо СОЦИАЛИЗМИЙН ҮЕ БИШЭЭ л гэдэг ш дээ. Үнэндээ хичээлээ чанартай үнэхээр тэр хичээлээ хүүхдэд ойлгуулж зааж чаддаг багшийн цалинг нэмэх бол шудрага хэрэгээ.

0  |  0
зочин(66.181.160.70) 2017 оны 09 сарын 11

Нэмдэг тэр мунгу нь хаана байна вэ болдогсон бол 40 багшилсан би ч тэтэгвэрээ нэмуулмээр байна.

0  |  0
\Зочин(103.229.122.74) 2017 оны 09 сарын 11

Багш нар ИХ-ын гишүүдээс илүү цалин авах юмуу, Яамны мэргэжилтэн 500-600 мян төгрөгний цалин авч байна ш дээ . Харин хүний эмч нарын цалинг сайн нэмэх хэрэгтэй Багш нар маш олон нэмэгдэл, сурагч нараасаа их мөнгө хураадаг шүү дээ

0  |  0
зочин(103.10.20.58) 2017 оны 09 сарын 11

Эргүү амьтан вэ доор бичсэн хүн.Улс орон дээрээ хамаархаа болиод удаж байна Төсвийхөн зөндөө н тэслээ маш зөв тооцоо цалин багаар бүгд ийм байх ёстой , офшорт мөн хувь мөнгө идсэн Баяр мэтээс мөнгө авах юм бол болохгүй юм байхгүй шүү битгий урвуу дорой болохгүй юм бүүбод ,улс орон хэзээ ч дампуурахгүй зөв хүмүүс гарвал, Энэ олон шуналтай хүмүүсээс хурдан саламаар байна.

0  |  0
зочин(103.10.20.58) 2017 оны 09 сарын 11

Эргүү амьтан вэ доор бичсэн хүн.Улс орон дээрээ хамаархаа болиод удаж байна Төсвийхөн зөндөө н тэслээ маш зөв тооцоо цалин багаар бүгд ийм байх ёстой , офшорт мөн хувь мөнгө идсэн Баяр мэтээс мөнгө авах юм бол болохгүй юм байхгүй шүү битгий урвуу дорой болохгүй юм бүүбод ,улс орон хэзээ ч дампуурахгүй зөв хүмүүс гарвал, Энэ олон шуналтай хүмүүсээс хурдан саламаар байна.

0  |  0
зочин(103.10.20.58) 2017 оны 09 сарын 11

Эргүү амьтан вэ доор бичсэн хүн.Улс орон дээрээ хамаархаа болиод удаж байна Төсвийхөн зөндөө н тэслээ маш зөв тооцоо цалин багаар бүгд ийм байх ёстой , офшорт мөн хувь мөнгө идсэн Баяр мэтээс мөнгө авах юм бол болохгүй юм байхгүй шүү битгий урвуу дорой болохгүй юм бүүбод ,улс орон хэзээ ч дампуурахгүй зөв хүмүүс гарвал, Энэ олон шуналтай хүмүүсээс хурдан саламаар байна.

0  |  0
зочин(103.10.20.58) 2017 оны 09 сарын 11

Эргүү амьтан вэ доор бичсэн хүн.Улс орон дээрээ хамаархаа болиод удаж байна Төсвийхөн зөндөө н тэслээ маш зөв тооцоо цалин багаар бүгд ийм байх ёстой , офшорт мөн хувь мөнгө идсэн Баяр мэтээс мөнгө авах юм бол болохгүй юм байхгүй шүү битгий урвуу дорой болохгүй юм бүүбод ,улс орон хэзээ ч дампуурахгүй зөв хүмүүс гарвал, Энэ олон шуналтай хүмүүсээс хурдан саламаар байна.

0  |  0
зочин(103.10.20.58) 2017 оны 09 сарын 11

дэмжиж байна нэмэхгүй бол бүгд л хаямаар байна шүү дээ

0  |  0
рхо(66.181.185.32) 2017 оны 09 сарын 11

Концесоос 807 тербум хуваагаад авж чадаж байгаа юм чинь ямарч асуудалгүй шүү дэ гагцхүү идэх мөнгөнөөс нь хорогдчихно гэж айж байгаа байлгүй.

0  |  0
bat(202.9.42.49) 2017 оны 09 сарын 11

tsalingaa 1600000 bolgoh genuu yaj tootsoj bodoj iim too garagavaa Uls oron maani hedhen sariin daraa heden ter bum dollor tuluhiig medej baina uu Uls oronoo damfuuruulah shaardlaga tavij baigaa ymuu

0  |  0
Top