Урлан бүтээх төв 15 төрлөөр үнэ төлбөргүй сургалт явуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

  Хүүхдийн урлан бүтээх төв 15 төрлийн ангидаа үнэ төлбөргүй элсэлт авахаар болжээ.

Монголын хүүхдийн урлан бүтээх төв  нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой энэхүү сургалт нь долоо хоногт 2-3 удаа хичээллэнэ.

Бүртгэл есдүгээр сарын 15-ныг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болох юм байна.  Нийт 15 төрлийн дугуйландаа 1-12-р ангийн сурагчдыг үнэ төлбөргүй элсүүлнэ. Бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамжтайгаа ирэхээ бүү мартаарай.

1. Уран зураг
2. Уран сийлбэр
3. Сүрлэн наамал
4. Сүрлэн сүлжмэл
5. Хүүхэлдэй бэлэг дурсгал
6. Баримал керамик
7. Уран хайчилбар
8. Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
9. Хувцас дизайн
10. Арьсан урлал, уран дархан
11. Нисэх онгоцны загвар зохион бүтээх
12. Авто машины загвар зохион бүтээх
13. Уран бичлэг
14.  Анхан шатны анги (1-4-р анги)
15. Чимэглэлийн уран зураг

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
헝거러(202.9.40.254) 2017 оны 09 сарын 13

Бүртгэлийн хураамж хэд вэ? Дугуйлангийн цаг?

0  |  0
Чимэг(27.123.214.126) 2017 оны 09 сарын 12

Хураамж нь хэд байдаг юм бол?

0  |  0
Top