Гадаадад ажилладаг хойд солонгосчуудыг улс руугаа мөнгө шилжүүлэхийг хориглолоо

БНАСАУ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, пуужингууд хөөргөн олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа учир НҮБ тус улсад нэмэлт хориг тавихаар боллоо. НҮБ-ын энэхүү тогтоолын төслийг батлахыг ОХУ болон Хятад улс санал нэгтэйгээр дэмжсэнээр Хойд Солонгосын эсрэг илүү чанга хатуу арга хэмжээ авахаар болоод байна. Энэ хоёр улс өмнө нь БНАСАУ-ын эсрэг хориг тавихдаа анхааралтай хандах хэрэгтэй, хариу үр дагавраас нь болгоомжлох шаардлагатай гэсэн байр суурьтай байсан юм. Шинээр хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон бүгд зөвшөөрчээ.

Түүнчлэн АНУ Хойд Солонгосын нүүрс, хар тугалга, далайн экспортыг хориглох шийдвэр гаргасан байна. НҮБ-ын тогтоолоор БНАСАУ-д жилд хоёр сая баррелаас илүү хэмжээтэй боловсруулсан нефтийг нийлүүлэх хориотой боллоо. Тус улсад нийлүүлдэг боловсруулсан нефтийн тал хувь нь ийнхүү үгүй болж байгаа юм. Мөн гадаадад ажиллаж байгаа хойд солонгосчууд эх орон руугаа мөнгө шилжүүлэхийг хоригложээ.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

0000 [ 103.10.23.123 ]      |     9-р сарын 13 -нд, 07:36 минутанд

Их гадуурхаад хүчээр дарах гээд байгаа нь буруу энэ байдал сайн юманд хүргэхгүй Аюултай дайнд л хүргэнэ Хүсэн газраан харвах маш их аюултай зэвсэгтэй хүчэрхэг зэвсэгт хүчтэй Хашууханд нь хэл соёл яс үндэс нэгтэн нь байна Нэг алхаар нөгөө талдаа гарна Энэ цагт энэ үндсэнийг хоёулаг нь хат устгах уу асуудал их би Цоц сетэмийг төлөөлөж үлдсэн ганц улс Өөрийгөө хамгаалах Цөмийн зэвсэгтэй байх эрхтэй

тэнэг [ 103.10.23.123 ]      |     9-р сарын 13 -нд, 07:21 минутанд

Очож үзээгүй байж худлаа ярихаа бол Буруу зөвийг сайн тунгааж бод ЭХ ОРНОО ХАМГААЛАХ БОЛ ЯМАРЧ УЛСЫН ТЭРГҮҮН ХҮСЭЛ ЮМ Хүчэрхийл хажууд чинь байхад таа хамгаалах арга хэмэжээ авх уу харсаар байж эх орнон газар нутаг тусгаар тогтонлоо алдах ба Бидэн шиг МАНАН гийн гараар гаднийханы тоглоомын төртэй болхуу

рйайй [ 202.72.242.4 ]      |     9-р сарын 13 -нд, 03:12 минутанд

Ким-ийн байршлыг амеркчууд тогтоож чадаж байвал Цөмийн пуужин хэрэглэлгүйгээр газартай нь тэгшилчихээсэй..:.

мкр [ 103.10.22.113 ]      |     9-р сарын 13 -нд, 01:48 минутанд

хойд солонгосд гаднаас ирж байгаа мөнгө хэдхэн дарга нарын зоог болдог ард иргэд өлсөглөнгийн туйл үндэс идэж амьдарч бн

Нарррррр [ 182.250.246.225 ]      |     9-р сарын 12 -нд, 14:21 минутанд

15 улс бүгдийг шийднэ гэдэг нь яг үнэндээ өрөөсгөл хүнийг чи муу гээд гадуурхаад байвал улам тэр хүнийг сайн бус муу үйл дагуулна .... дайнаас хол байх юмсан

зочин [ 202.179.24.1 ]      |     9-р сарын 12 -нд, 07:14 минутанд

одоо ч юм юм л болно доо,

Пак бн [ 202.9.41.97 ]      |     9-р сарын 12 -нд, 07:05 минутанд

өчигдөр тавьсан хориг шдээ Ким Чен Ун гэж бичсэн хүн уншсанаа ойлгохгүй бол битгйи уншиж бай хххаха.

Ким Чен Ун [ 203.142.186.36 ]      |     9-р сарын 12 -нд, 03:49 минутанд

Аль хаварын мэдээ байна