Улсын байцаагчийн эрхтэй 30 байгаль хамгаалагч сургалтад хамрагджээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас энэ сарын 8-ны өдөр байгаль орчны газрын улсын байцаагчийн эрхтэй 30 байгаль хамгаалагчийг сургалтад хамруулжээ.

Сургалтын гол зорилго нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнтэй холбоотой Улсын Ерөнхий прокурорын тушаал, зааврыг бүрэн хангуулахад чиглэгдсэн байна. 

Сургалтын явцад хяналтын прокурор Д.Нямдэлэг зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэр болон журмуудаар сургалтын материал бэлтэн 1 цагийн практик сургалтыг орж, эрх бүхий байгууллагын  албан тушаалтнуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйлд зааснаар журамлан гүйцэтгэх ажиллагааны талаар зааварчилга өгчээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )