Манай циркчид хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-нд ОХУ-д болсон байна. Энэ жилтэй нийлээд 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын есөн жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.

Шидэлттэй акробатын үзүүлбэр нь 2.5 метр урт тулгууртай тавцан дээр үзүүлбэр үзүүлж буйгаараа онцлог мөн шинэлэг юм байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм циркчиддээ "Zindaa.mn" сайтын хамт олноос баяр хүргэе.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top