Дасгасан бүргэдээ байгальд нь тавихаар боллоо

 

 Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алмакөк толгой хэмээх газарт энэ сарын 24-нд бүргэдийг байгальд тавих, уламжлалт зан үйлийг сэргээх ёслол болох юм.  Казахын ард түмэнд гаршуулж дөрвөөс таван  жил болсон бүргэдийг цагаан идээ амсуулж, хөлд нь цагаан зурам уян байгальд тавьдаг уламжлалтай ч ойрын жилүүдэд дээрх ёс алдагдахад хүрчээ. Энэ нь бүргэдийн тоо толгой буурах, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Баян-Өлгийн казахчууд үзсэн байна.

 Тиймээс мартагдсан уламжлал, зан заншлаа сэргээх, бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх урлагийг сурталчлан таниулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. Уг ёслолд 60 гаруй бүргэдчин оролцох бол гадаад, дотоодын зочид, жуулчид үзэж сонирхохоо илэрхийлээд байгаа аж. Гаршуулсан таван бүргэдийг энэ удаад байгальд тавьж, хүндэтгэл үзүүлэх юм. Үүнээс гадна бүргэдийг алсаас дуудах /шахыру/, амьтны чихмэлд буулгах /шырга тарту/, амьд амьтан бариулах тэмцээнүүдийг зохион байгуулж, шилдэг бүргэдчдийг шагнаж урамшуулна... гэж  "Алмакөк" Бүргэдчдийн холбооноос мэдээллээ.
 

 Дашрамд сонихуулахад, бүргэдчид ихэвчлэн эм бүргэдийг барьж дасган ан бариулдаг аж. Үүнээс болж байгаль дээр бүргэдийн хүйсийн тэнцвэр алдагдаж, үржилд орох бүргэдийн тоо эрс цөөрч байна гэж иргэд үздэг байна. Тиймд  бүргэдийг байгальд нь буцааж тавих ёслолыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Үүнээс цааш жилд таваас арван бүргэд байгаь эхдээ буцаж очих юм.

Л.Зул

www.zindaa.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

БОРЖИГОН [ 66.181.184.101 ]      |     9-р сарын 17 -нд, 09:32 минутанд

Х.ЧОЙБАЛСАНГААС ГУЙГААГҮЙ БИЛҮҮ. БОГД ЭЗНЭЭС ӨӨЛДҮҮД ГУЙСАН ГЭЖ УНШСАН ШИГ САНАХ ЮМ

Цахар [ 202.131.226.139 ]      |     9-р сарын 14 -нд, 07:12 минутанд

Юун алмакек толгой вэ? Наадах чинь монгол нэртэй, монгол эзэнтэй газар. Казахууд Богд хаанаас газар нутаг гуйж орж ирэхдээ газар усны нэрийг өөрчлөхгүй гэж андгай тангараг өргөсөн гэдэг. Та нар өгсөн ам, андгай тангарагаасаа няцах юм бол Шинжаан руугаа тонилоорой

Хамнигад [ 202.179.2.118 ]      |     9-р сарын 14 -нд, 01:43 минутанд

ЭНЭ ХАСГУУД ИХ УХААНТАЙ ШҮҮ