Ц.Мөнхтуяа: Багш нарын цалин нэмэгдсэнээр 40000 чанаргүй зээл байхгүй болно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

"Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч" Ц.Мөнхтуяагаас цалин нэмэгдүүлэх шаардлагын  хүрээнд зарим  зүйлийг тодрууллаа.

- Багш нар цалингаа 1,600,000 төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа. Яагаад заавал 1,600,000 гэж?

- 1,600,000 гээд тоог зүгээр ч гаргачхаагүй. Бодит тооцооллын үндсэн дээр гаргасан. Өнөөдөр Монгол Улсын багш нарын ихэнх нь банканд 570000 орчим төгрөгийн өртэй. Хэрэв багш нар 1,600,000 төгрөгийн цалинтай болбол цалингаасаа зээлээ төлнө. Мөн бусад зардлыг тооцож үзсэн. Багш нар өдөрт 8000 төгрөгийг хоолондоо зарцуулна гэвэл сард 240000 төгрөг. Өдөрт 3000 төгрөг буюу сард 90 мянган төгрөгийг ахуй хэрэглээндээ зарцуулах юм. Мөн харилцаа холбоо болон эрүүл мэнддээ өдөрт 5000 төгрөг буюу сард 150000 зарцуулна. Хувцсандаа 300000 төгрөгийг нь зарцуулах ба үлдсэн 100 мянган төгрөгөөр нь хуримтлал үүсгэнэ. Нэг багш 1,600,000 төгрөгийн цалин авснаар 40000 чанаргүй зээл байхгүй болно. 40000 хүн өрнөөс гарч дөрвөн сая төгрөгийн хуримтлалтай болно. Эцэг эхийн багш нарт итгэх итгэл нэмэгдэнэ. Эдийн засгийн хувьд бэлэн мөнгөний эргэлт сэргэнэ. Энэ цалингийн хэмжээг бодит байдлыгүндэслэн гаргасан.

- Засгийн газар огцорсон. Тэгсэн ч гэсэн тэмцлээ үргэлжлүүлэх үү?

- Засгийн газар огцорсон ч гэсэн бид тэмцлээ зогсоохгүй. Дараагийн Засгийн газар байгуулагдтал хүлээгээд сууна гэсэн ойлголт байхгүй. Цалин нэмэгдтэл тэмцлээ үргэлжлүүлнэ.

- Цалин нэмэгдүүлэх боломж засгийн газарт байхгүй гээд байгаа?

- Энэ тухайд сангийн яамнаас буруу тоо гаргасан. Нийт ЕБС, СӨБ-ийн хэмжээнд 40 мянга гаруй багш бий. Харин том массын хувьд нийт 180 мянган төрийн албан хаагч байдаг . Бид 10 жилийн сургуулийн багш нарынхаа цалинг нэмүүлье гэсэн санал тавьж байна. Цаашдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс цалингаа нэмүүлэх нь зөв гэдэгт санал нийлж байгаа. Ямар нэгэн аргаар багш нарын цалинг нэмээч ээ гэсэн хүсэлтэй байна.

- Багш нар бүгд ажил хаях уу?

- Өнөөдөр 200 долларын цалингаар хэн ч боловсролын салбарт ажиллахыг хүсэхгүй байна. Тиймээс чадвартай багш бий болгохыг хүсвэл цалин нэмээч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Бидний энэхүү тэмцэл Монгол орны хувь заяатай холбоотой. Үүнийг л ард иргэд ойлгоосой гэж хүсч байна.  Багш нар бүгд нэгдсэн. “Багш багшдаа туслагч” группд 41000 хүн гишүүнчлэлтэй болсон байгаа. Ажил хаялаа гэхэд хотын төвөөр ажил хаяж, хөдөө орон нутгаар ажил хаяхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Багш нар бүх нийтээр ажил хаяна.

- Ажил хаялтаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орох магадлалтай. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

- Хүүхдүүдийн амсах хохирлыг бид бодож байгаа. Янз бүрийн халдварт өвчний эрсдэл гарахад сурагчдад зайны сургалтыг явуулдаг. Тиймээс  хүүхдүүдийн хичээл хоцорсон ч багш нар нөхөөд зааж чадна. Харин багш нарын цалинг нэмэхгүй бол сурагчид түүнээс илүү хохирох болно. Өнөөдөр сурагчид 200 долларын чанаргүй боловсрол эзэмших үү. Эсвэл багш нар өөрийн сэтгэлд нийцсэн цалин авч, олон чадварлаг багш нар боловсролын системд орж ирэх нь зөв үү гэдэг асуудал хөндөгдөж байна.

- Багш нарын "Онц их хурал"-ыг хуралдуулна гэсэн. Энэ тухайд?

- 21 аймгийн багш нарын төлөөлөгчид уулзаж 10-р сарын 4-нд дэлхийн багш нарын өдрөөр "Монголын багш нарын онц их хурал"-ыг хуралдуулах санал гараад байгаа. Хурлыг зохион байгуулахад ерөнхийдөө бэлэн байдалд байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.214.118) 2017 оны 09 сарын 14

Ta nar icheechee. Il dald xamgiin ix avilga avdag xumuus ta nar biz dee. Tsalin ene ter soliorch yavaxaar naad medleg chadvaraa l deeshluul. Xaraad ajiglaj baixad xicheeldee noiliin nogoon teg baisan yumnuud l bagsh bolchixson yavax yum. Uls ornii ediin zasag yamar baigaag oilgoxgui, tsalin nemsenii daraa jiriin irged yaj urgedex ve? gedgiig oilgoxgui yumnuud oorsdiigoo xer zereg bolovsroltoi ve? gedgiig xaruulaad b.na daa. Yanz buriin kompanit ajil deer xamt ajillaj baixad yaj xoorxii bagsh xiideg yum boldoo gej boddog shuu.

0  |  0
Зочин(202.9.41.225) 2017 оны 09 сарын 13

Багш нар минь дээ зовлонг чинь ойлгож байна. Эрхэм еренхийлегчтдее хандаачээ. Ер тэглэж егне гэсэн биз дээ.

0  |  0
Багш нараа(66.181.165.26) 2017 оны 09 сарын 13

цалин нэмэнгүүт барааны үнэ тэнгэрт хадна ш дээ, тэгж бусдынгаа хөлдөө чирэхээ боль багш нараа, эхлээд хүүхдийн хүмүүжилд анхаар?????

0  |  0
Zochin(183.177.98.226) 2017 оны 09 сарын 12

6 angiin xvvxed 5 vseg orson vgiig xolbood unshij chadaxgvi bna. Bagsh nar yu zaadgiin be gaixaad l bna

0  |  0
ахмад багш(202.179.24.79) 2017 оны 09 сарын 12

Багш нар болгон кабинет зэргийн нэмэгдэл авдаггүй битгий ташаа мэдээлэл бичээд бай залуу багш нар ямарч нэмэгдэл байдаггүй би 33 жил ажилласан ахмад багш байна гар дээрээ 500гаран мянгыг л авдаг цалингийн зээлтэй цалин хаана ч хүрдэггүй

0  |  0
.(212.253.231.167) 2017 оны 09 сарын 12

Ulsiinhaa chadliig bodohgvi huvia l boddog hvmvvs shiv dee.odort 8000r hoolloh ch geh shig

0  |  0
zochin(43.242.243.204) 2017 оны 09 сарын 12

bitgi demii soliotsgoo albatai yam shig uursduu ur tavichihaad bidneer tuluuleh geed bgaa yam uu bi huviaraa yam hiideg tsag nargui aj..amraltgui ajillad 500000g oldog harin ta nar mash ih bolomj ulsaas avdag zun gehed buten/3 sar amraad tsalingaa zugeer l avdag bairny hungulult enee teree ih yam avdag harin bidend yu ch baidaggui bor zurheeree yavdag bolohoor uur tavij chaddaggui e gelee geed yahav bagsh yam uu emch bolson boloogui dee l haramsaj yavdag daa

0  |  0
иргэн(202.179.31.120) 2017 оны 09 сарын 12

Төр ер нь цалин нэмнэ гэхээсээ өмнө өргөн хэрэглээний барааны хангалтыг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Цалин нэмэхэд юмны үнэ дагаж нэмэгдээд ямар үр дүнгүй, харин ч орлого багатай болон тэтгэврийн хүмүүсийг ядууралд оруулж байна.

0  |  0
иргэн(202.179.31.120) 2017 оны 09 сарын 12

Багш өдөрт 3.8 цаг хичээл зааж, 4.2 цаг арга зүйн ажил хийдэг байна. 3.8 цагаас илүү хичээл заавал илүү цагийн хөлс олгодог байна.Иймд багш нарыг төрөөс ажлаар дараад байгаа зүйл огт байхгүй. ажлын хоногт 8 цагийн л ажил хийдэг шүү. Багш нар шиг олон нэмэгдэл авдаг, ажил болгоныг нь үнэлгээжүүлж, хөлс олгодог ажил, мэргэжил байхгүй л юм байгаа юмдаа. Ер нь шаардлага тавихдаа олон талын юмыг бодож үзмээр шүү.

0  |  0
иргэн(202.179.31.120) 2017 оны 09 сарын 12

Багш нараа Үндсэн цалин 5 шатлалаар 530.0 - 610.0 мянган төгрөг, цалингийн шатлалыг ажилласан жилээр чинь бус ажлын үр дүнгээр чинь тогтоодог юм. Багш нарт мэргэшлийн зэргийн, ур чадварын, анги даасны, кабинет хариуцсаны, заах аргын нэгдэл ахласны, улирлын ажлын үр дүнгийн, орон нутгийн нэмэгдлүүд олгодог эдгээр нэмэгдлүүд дундажаар үндсэн цалингийн 60 орчим, дээд тал нь 80 хувь болно. Сайн ажилласан, мэргэжлийн зэрэг, ур чадвар сайтай багш 500.0 мянга орчим төгрөгний нэмэгдэл авах боломжтой ба үндсэн цалин нэмэгдлийн хамт дундаж 1 сая төгрөг болно. Эхлээд сургуулийхаа удирдлагатай асуудла

0  |  0
иргэн(202.179.31.120) 2017 оны 09 сарын 12

Багш нарын чанаргүй зээл мөнгө хүүлэгч банкнуудад өчүүхэн ч эрсдэл учруулахгүй. Үүнд санаа зовох хэрэггүй

0  |  0
Багшийн багш(103.229.122.74) 2017 оны 09 сарын 12

Хүүхдүүдээ сайн сургаад цалингаа нэмүүлэх хэрэгтэй, Би хүний эмч цалин бүр бага шүү дээ багш нарыг дагаж улс төржмөөргүй байнаа Та нар боль боль. Эдийн засаг муу байхад тэнэг юм яриад байх чинь

0  |  0
zochin(27.123.214.124) 2017 оны 09 сарын 12

багшийн ажилд орох гээд чадахгүй байгаа ажилгүй хүмүүс цаана чинь түм бумаараа байна. наад одоогийн цалинг чинь голохгүй ажиллах хүмүүс шүү. улс орны эдийн засаг хүнд байхад дэлхийн жишигт хүрсэн цалин авна ч гэх шиг. харин дэлхийн жишигт хүртэл хичээлээ заагаад байвал ард олон тэр багшид үр хүүхдээ өгч хичээл заалгах гээд юу дуртайгаа барина шүү дээ. ер нь сайн багшийн ангид хүүхдээ оруулах гээд хүн бүр л аль болох мөнгө төгрөгөө бариад очдог нь нууц биш ш дээ

0  |  0
багш(66.181.184.112) 2017 оны 09 сарын 12

нэрээ бичиж чаддаггүй хүүхэд ,84 р сургуульд байдаг гэсэн захирал нь гэж зан харьцааны соёлгүй шуналтай авгай байдаг ийм мэтийн юмнуудаас болж нийт багш нарын нэр хүнд маш их унаж байна Марта мэтийн юмнуудыг зайлуулчихаад жагсвал дэмжинээ

0  |  0
мгл(202.131.245.226) 2017 оны 09 сарын 12

Банкны 40 000 чанаргүй зээл байлгүй дээ.. ийм олон багк байхгүй дээ..

0  |  0
Зочин(202.9.42.159) 2017 оны 09 сарын 12

Жинхэнэ сайн ажиллаж чанартай сургаж байсан ахмад багш нар маш бага тэтгэвэртэй байна.Ахмад багш нарын асуудлыг огт хөндөхгүй байгаа нь харамсалтай .Одооны багш нар мэдлэг чавар муутай сэтгэл сайн биш хүүхдээс эцэг эхээс мөнгө нэхээд хичээлийг ор нэр л явуулдаг болж дээ.яиндекс гэж хийсэн хийгээгүй мөнгө авна бас улирлын урамшуулал авч байгаа.Нэхэж байгаа шигээ сургаасай даа

0  |  0
zochin (49.0.214.215) 2017 оны 09 сарын 12

Ene bagsh nart chini tetgevert garahad ni ochnoon say togrog ogdog yum bn lee . huviinhand 1 ch togrog bhgui uuniigee sain bod

0  |  0
zochin(49.0.214.215) 2017 оны 09 сарын 12

Hamgiin gangan humuus l yvj bdg sh dee Bugd l adilhan 500.0 avdag tegeed bid bas hendee heleh yum helvel ajlaas halchih geed hetsuu

0  |  0
Багшийг дэмжигч(202.70.46.225) 2017 оны 09 сарын 12

Үнэндээ гадны багш нар бол Монголын багш нар яаж амьдардаг байна аа гэж гайхаж л байгаа дөө кк

0  |  0
Ахмад багш(202.179.31.87) 2017 оны 09 сарын 12

Багш нарыг юу ч мэддэггүй харанхуй масс гэдэг үнэн шүү. Өөрсдөө биеэ боловсруулах, бие даан суралцах аргад сураагүй, хүүхдийн сурах бичигнээс өөр ном уншиж үзээгүй,бэлэн цалин авсаар байгаад мөнгөний үнэ цэнийг мэдрэхгүй болсон, биеэ авч явах наад захын соёлгүй, багш гэдэг үгийн утгыг мэддэг гэхэд эргэлзмээр нөхдүүд шүү дээ. Шаардлагыг нь уншихаар сар бүр 300000 төгрөгийн хувцас авна, 100000 төгрөг хадгаламжиндаа хийнэ, гэртээ хоол идэхгүй өдөр бүр, амралтын өдөр ч ялгаагүй гадуур 8000 төгрөгөөр хоол иднэ ч гэх шиг. Эд одоо хэн бэ.

0  |  0
Gana(27.123.214.110) 2017 оны 09 сарын 12

Tsalingaa nemuuleh shaltgaan ni bankuudig tejeeh yum bh daa? Unuudur sar bolgon 300000 tug huvtsasandaa zaraad bdg humuus ni ch hir yum bol? Medeej todorhoi hemjeegeer nemuuleh shaardlaga ni zuv ch ulsiinhaa chadavhiig bodoltsohgui het tengeriin l yum bodotsgoogood bh shig.

0  |  0
Top