Анхдагчдын нутгийнхан татаасаар ойгоо тэмдэглэнэ

Ахдагчдын өлгий гэгддэг Булган аймгийн түүхт 80 жилийн ой ирэх 2018 онд тохионо. Тус ойн баяр ёслолын өдрийг угтаж, олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Саяхан тус аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ойн арга хэмжээний тухай хэлэлцэн зарим шийдэлд хүрсэн байна.

 Тухайлбал 2017 оны хоёрдугаар сарын 17-ны “80 жилийн ойг угтаж хийх бүлээлч ажлын тухай төлөвлөгөө батлах тухай” 36 тоот, зургадугаар сарын 22-ны “Данс нээх тухай” 89 тоот тогтоолын дагуу хандив цуглуулах ажлыг энэ сараас эхлэн өрнүүлэх уриалга гаргажээ. Хандив өгөх иргэдийн албан тушаалаас хамааран өөр өөр дүнтэй мөнгө татах юм байна.


 Ямар нэг байгууллагын дарга бол 500.000 төгрөг, дэд дарга 300.000 төгрөг, хэлтэс тасгийн дарга нар 150.000 төгрөг, ажилчид гурван өдрийн цалин хэмээн цохон дурджээ. Харин малчид малын тоо толгойгоос хамааран 10.000 төгрөгнөөс нэг сая төгрөг хандивлахаар уриалгад тусгасан байна. Тус уриалгыг олон нийтийн сүлжээгээр эсэргүүцэн, иргэдээ алагчилсан байна хэмээн мэдэгдэж байна. 

Г.Хан

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Zochin [ 203.91.118.254 ]      |     9-р сарын 12 -нд, 07:38 минутанд

Yun teneg togtool gargaad bna aa, Batzorigoo minii duu denduu juldaad bna shuu, Iim dampuu umaa bolih heregtei. Baiguullagiin darga yahaaraa 500.0 tug bdag um, Bodvol mestee ashiglaad baiguullagaasaa hulgailaad avaad ug gej baigaatai agaar neg sonsogdoj bna