“Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

2017 оны 09 сарын 12

“Стратеги академи” ТББ-аас улсын болоод хувийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, суралцагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна.

Энэхүү уралдаан нь монголын ирээдүй болсон оюутан залуусын мэргэжлээ сонгох болсон шалтгаан, мэргэжлээ эзэмшсэний дараах амьдралын зорилго, төсөөллийг тодруулах зорилготой ажээ.

Уралдаанд оролцох эссэ бичлэгийг есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордоны 5 давхар, 512 тоотод  бичгээр, эсвэл strategyacademysa@gmail.com хаягаар онлайнаар хүлээн авах бөгөөд материалынхаа эхэнд овог нэр, холбогдох утасны дугаар, суралцаж буй сургууль, ангиа тодорхой бичих шаардлагатай юм.

Түүнчлэн таны эссэ 1000-1200 үгэнд багтсан, Arial Mon, Arial фонтоор, үсгийн хэмжээ-12, мөр хоорондын зай 1,0 стандартаар бичигдсэн, найруулга зүй болон хэлзүйн ямар нэгэн алдаагүй байхыг анхаарна уу.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top