Төрийн албыг наймаалцдаг шигээ төрийн цолыг 500 мянган төгрөгөөр зарж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

Хэдхэн жилийн өмнө үнэ цэнэтэй байсан "СТА" хэмээх эрхэм цол тэмдэг өдгөө захын лангуунуудын шалаар нэг хөглөрөх болжээ. Урьд цагт энэхүү эрхэм шагнал хэн дуртай аавын хүү, ээжийн охины энгэрт гялалздаггүй байсан сан. Бидний ахмад уран бүтээлчид  насаараа урлаг хэмээх их айлд  чанагдаж, ихийг  хийж бүтээсний  эцэст  сая нэг төрдөө үнэлүүлдэг байлаа.  Гэтэл одоо мөнгө, танил байхад СТА байтугай МУГЖ цолыг авах амархан болжээ. Түмэнд тус хүргээгүй нэгэн нь төрөөр шагнуулж, олонд сайныг хийгээгүй байж одон медаль горилдог болов. 

 Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын Эрээн хотын зах дээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны буюу СТА цол тэмдгийг 60 юаниар худалдаж байгаа талаар “Милл” кино компанийнхан олон нийтийн цахим сүлжээнд баримттайгаар дэлгэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл байдал хэвээр. Миний ойрын нэгэн танил руу  500 мянган төгрөгөөр СТА авах уу гэж  утас цохисон байгаа юм. Хэн хийж бүтээсэн нь биш хэн мөнгөтэй нь төрийн хүндэт шагналыг үнэгүйдүүлж өмнөх үеийнхээ хөдөлмөрийг үгүй хийсээр байх уу?

Өдгөө манай улсад  жилд мянга гаруй  орчим хүн төрдөө үнэлүүлж, СТА цол тэмдгээр шагнуулдаг  гэх тоон судалгаа байна. Монгол Улсын Засгийн газрын "Соёлын тэргүүний ажилтан" /СТА/ хүндэт тэмдгээр шагнахад дор дурдсан болзлыг харгалзан үзнэ хэмээн заасан байдаг.   Үүнд:

- Соёл, урлагийн салбарт 20-оос доошгүй жил ажиллаж, соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулсан;
-    Амжилт, уран бүтээл, туурвил нь  аймаг, хот, улсын хэмжээнд  нийтийн хүртээл болж үнэлэгдсэн; 
-  Олон улсын хэмжээний соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан:
-  Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн төвшин нь сүүлийн 5 жилд А, В үнэлэгдсэн;

-  Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.

Тэгвэл өнөөдөр дээрх шаардлагууд үгүй болж төрийн албыг наймаалдаг шигээ төрийн цол тэмдгийг  500 мянган төгрөгөөр зарж буй энэхүү  бусармаг үйлдлийг хэдий хүртэл өөгшүүлэх вэ?

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худлаа шаа(103.57.92.104) 2017 оны 09 сарын 13

Төрийн албыг наймаалцаад 20 гаран жил болж байна.Төрийн цолыг зараад бас 20 жил болж байна.ердөө саяханы сонин биш наадах чинь

0  |  0
irgen(43.228.128.195) 2017 оны 09 сарын 13

Хуучин нийгмийн ганц үлдсэн зүйл нь энэ одон медаль гэвч үүнийг зүүгээд тоогдохоо больж дээ одоо чинь мөнгө нь өнгөө дардаг цаг шүү дээ тэрний оронд хэдэн төгрөгтэй сэтгэл ханамжтай алхаж явбал болоо

0  |  0
zochin(49.0.214.170) 2017 оны 09 сарын 13

аль ч нам сонгуулийн мөнгөө болон намынхаа санхүүжилтийг олохын тулд мөнгө босгодог тэгэхдээ голдуу л албан тушаал амлаж мөнгө авдаг биздээ, түүнээс биш хандим ,гишүүдийн татвар бага байдаг л да

0  |  0
зочин(27.123.214.123) 2017 оны 09 сарын 13

засаг төрийн энэ мэт ач холбогдолгүй шагналуудыг ихэнхийг нь бүрмөсөн болих хэрэгтэй.Монгол улсын Баатар, хүний амь нас аврахад олгодог шагналыг үлдээх...

0  |  0
Fbg(122.201.24.130) 2017 оны 09 сарын 12

Altangadas bas neg iimerhuuzamaar yavaad bna daa

0  |  0
eh oronch(59.153.115.100) 2017 оны 09 сарын 12

Nasaaraa ajillaad avch uzeegui tsergiin hundet medali iig dongoj tsreg tsagdaad orood ugaagui yamar gaviya baiguulaagui nohduud shagnuulj bn do

0  |  0
Зочин(66.181.180.249) 2017 оны 09 сарын 12

ЭНЭ СТА ЗЭРЭГ Ч ЯАМАЙ БАЙНА АА. ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ БАЙГАА НЭРЭЭР ӨЧНӨӨН ЖИЛ ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗУВЧУУЛЖ ХАМСААТНУУДЫНХАА ХАМТ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧ ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭДЭГ ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫГ АВЧИХААД ОДОО ҮЙЛЭЭ ЭДЛЭЖ ҮХЛЭЭ ХҮЛЭЭГЭЭД ХЭВТЭЖ БАЙГААГ НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ОЛОНХИ НЬ МЭДЭЖ БАЙГАА.

0  |  0
Huzuugui hunii gai(90.237.7.87) 2017 оны 09 сарын 12

Ene bol yaah argagui huzuugui elbegeegiin hiisen lai toriin ner hund odon medaliig uneguiduulsen hun monoos mon ene zovhon jijig heseg n ulsiig orvongoor n erguulj ard tumnii amidraliig doroituulsan ene hund haruitslaga toosoj heregtei

0  |  0
зочин(43.250.126.130) 2017 оны 09 сарын 12

Ийм л болсон шүү дээ. Алтангадас бол бүр алингаа алдсан бхйна лээ.Засаг төрд огт ажиллаж үзээгүй нөхдүүд л авчихдаг юм даа.

0  |  0
Г.Батнасан(202.179.31.86) 2017 оны 09 сарын 12

Төр засгийн шагналыг хэн нь үнэлүүлж авсан, хэн нь худалдаж авсаныг олон түмэн ялгахтайгаа болчихсон ш дээ. Ичих булчирхайгүй нь зүүгээд л явж байг.

0  |  0
Г.Батнасан(202.179.31.86) 2017 оны 09 сарын 12

Төр засгийн шагналыг хэн нь үнэлүүлж авсан, хэн нь худалдаж авсаныг олон түмэн ялгахтайгаа болчихсон ш дээ. Ичих булчирхайгүй нь зүүгээд л явж байг.

0  |  0
zochin(122.201.21.209) 2017 оны 09 сарын 12

za tiim baykh aa . neg duuchin . urlagynkhan garkhaaraa l sta GEED BAYDAG YUM

0  |  0
Top